Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“МТЗ”-ын дэд захирал асан П.Бат-Эрдэнэ 510 сая ам.долларын гэрээ үзэглэсэн нь баримт болон үлджээ

Ниргэсэн хойно нь хашгираад яах вэ, хуулийнхаан. Ийн хэлэхийн учир өнөөдөр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн хэрэгт холбогдуулан нэр бүхий хоёр албан тушаалтныг интерполоор эрэн сурвалжилж эхэллээ гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэлийн хуудсыг чимэх болсонтой холбоотой.
Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллагынхан дээрх хэрэгт сэжиглэж байгаа "Либерти Партнерс”-ийн захирал Ч.Ганбат, "МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг Б.Батзаяагийн гэх хэрэгт сэжиглэн, байцаалт авах гэсэн боловч нөхөд аль хэдийнэ хил даван алга болж, хэргээс бултах нүх сүвээ хайж эхэлсэн.
Үүний улмаас дээрх хоёр нөхрийг дэлхийн даяар эрэн сурвалжлах болсон билээ. Хачирхалтай нь, дээрх нэр бүхий эрхмүүдийн сэжиглэж буй асуудлыг манай сонин өнгөрсөн оны тавдугаар сард товч бөгөөд тодорхой байдлаар мэдээлж байсан. Гэтэл тухайн үед хууль хяналтын байгууллагын хоёр нөхөр редакци дээр маань ирж энэ талаарх мэдээллийг нэг бүрчлэн асууж, тодруулаад явсан.
Тэгвэл тэд бүтэн нэг жил зургаан сарын дараа сая л нэг эл хэргийн араас орж, учрыг нь олох гэж өнөөдөр ийнхүү сүржигнэж эхэллээ. Бид энэ талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалжаас асуухад "Нэр бүхий хоёр этгээдийг инперполоор эрэн сурвалжилж байгаа зургийнх нь хажууд улаан тэмдэглэгээ байгаа. Энэ нь аль ч улсын хууль хяналтын байгууллага болон цагдаагийнхан хаанаас ч баривчлах эрхтэй гэсэн үг” гэх тайлбарыг өглөө. Ямартай ч энэхүү чухал тэмдэглэгээг тавьсан болохоор тэднийг амархан баривчлах болно гэдгийг тэд хэлж байна.
Харин манай сонин өнгөрсөн дугаартаа "Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбатын талаар мэдээлж байсан. Тэгвэл дэлхийгээр нэг эрэн сурвалжилж байгаа "МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ гэгч сүйхээтэй эрийн талаар цухас дурдая. Ямартай ч мань хүн өөрийг нь хэрэгт татахыг мэдсэн юм шиг эртнээс гадагш гарах бэлтгэлээ базаасан аж. Улмаар Австрали улсад суралцахаар боллоо гэх зарыг ойр тойрныхондоо тараасан байгаа юм.
Ингээд гадаад улсад суралцахаар болсон тэрбээр гүйцэтгэх захирал Д.Ганбатын тушаалаар 16 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг авч хилийн дээс алхсан нь энэ аж. Юутай ч өмнө нь "МТЗ” ТӨХК-ийн дэд захирлын албан тушаалыг хашиж байхдаа хувийн дансандаа чамлахааргүй их мөнгө хуримтлуулж чадсан азтай нэгэн.
Ямартай ч одоогоор П.Бат-Эрдэнэ өөртэй нь холбогдох бүх нүх сүвийг хааж тарвага ичээндээ гэгчээр бүгэх амьдралд шилжжээ. Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг "Тавантолгой-Гашуун Сухайт” төмөр замын зураг төсөлд 11.8 сая ам.доллар, хуулийн үйлчилгээнд 4.5 сая, эдийн засгийн зөвлөх үйлчилгээнд одоогийн байдлаар 1.9, хяналтын зөвлөх үйлчилгээнд 5.5 сая нийт 510 сая долларын гэрээнд тухайн үед гарын үсэг зурсан асуудлаар сэжигтнээр тооцон шалгахаар болсон. Бид энэ хэргийн талаар ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хамт олноос асууж тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Харин бидэнд олдсон баримт нотолгоогоор бол Монгол Улсын түүхэнд гарч байгаагүй их хэмжээний мөнгөний гэрээ хэлэлцээр болон бусад зүйл дээр "МТЗ”-ын дэд захирал асан П.Бат-Эрдэнийн гарын үсэгтэй олон баримт байна. Тухайлбал, 2013 оны тавдугаар сард "Энержи ресурс рэйл”, "Самсунг Си энд Ти” компаниудын хооронд хийсэн "Таван толгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр зам барих төслийн ажлыг цуцалж эрх шилжүүлэх гэрээгээр "МТЗ”-д шилжүүлэн өгч байсан юм.
Хамгийн хачирхалтай нь "МТЗ” энэхүү гэрээг шилжүүлэн авахдаа дахин ямар ч тендер зарлалгүйгээр "Самсунг Си энд Ти” компанийг үргэлжлүүлэн ажиллуулах эрхийг нь өгсөн явдал юм. Тэдний хийсэн энэхүү үйлдэл ч тухайн үед олон хүний нүдийг орой дээр нь гаргаж шүлсийг нь гоожуулж байсан гэдэг. Мэдээж эрх шилжүүлэх гэрээгээр үзэглэн авсан "Тавантолгой-Гашуун сухайт”-ын төмөр зам барих ажлын өнөөдөр эрх мэдэл бүхий хүмүүс яалт ч үгүй П.Бат-Эрдэнэтэй холбон тайлбарладаг юм.
Уг нь, Ч.Бат-Эрдэнэ захирлын тооцоолж байснаар бол өнгөрсөн сард "Тавантолгой-Гашуунсухайт”-ын замыг улсад хүлээлгэн өгөх байжээ. Гэтэл хүлээлгэж өгөх нь битгий хэл П.Бат-Эрдэнэ "МТЗ”-ын эрх мэдэл бүхий албан тушаалтан байхдаа нийтдээ 510 сая ам.долларын гэрээ үзэглэсэн нь өдгөө нотлох баримт болон үлдсэн байна.
Гарын үсэг зурсан гэрээг задалж үзүүлбэл 
1. Таван толгойт Гашуун сухайтын төсөлд 487 сая ам. доллар
2. 1800 километрийн зураг төсөл хийхэд 11.8 сая ам.доллар
3. Хуулийн үйлчилгээнд 4.5 сая ам. доллар
4. Эдийн засгийн зөвлөх үйлчилгээнд одоогоор 1.9 сая ам.доллар / сар бүр төлөх хугацаа нь хэзээ дуусах нь тодорхой бус/
5. Хяналтын зөвлөх үйлчилгээнд 5.5 сая ам.долларын гэрээнүүдэд нийт 510 сая ам.долларын гарын үсэг зурсан гэсэн үг.
Энэ бүх гэрээ хэлэлцээрийг П.Бат-Эрдэнэ "МТЗ” ТӨХК-ийн захирал байхдаа хийсэн. Гэтэл тэрбээр энэхүү гэрээнүүдийг хийснийхээ дараа гэнэтхэн л дэд захирлын суудалд заларч хэсэгтээ л олны анхаарлыг татаж байсан ч энэ асуудал чимээгүйхэн хав дарагдаж байсан юм.
Эндээс харахад хамгийн их мөнгө зарцуулсан албан тушаалтан нь П.Бат-Эрдэнэ болоод байна. Тиймээс л Б.Батзаяа ба түүний нөхдийг зохион байгуулалттай бүлэг хэрэг үйлдэж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт сэжиглэн шалгах болоод байгаа аж. Ямартай ч асуудал, аюул хёрыг зэрэг дагуулаад буй "Чингис”, "Самурай” бондын хэсэг мөнгө нь дээрх төмөр замын ажилд зарцуулсан нь гарцаагүй үнэн. Тиймээс магадгүй харь оронд бүгж буй П.Бат-Эрдэнийг чирээд аваад ирэх зоригтой албан тушаалтан бий болов уу.
Р.Саруул 
Эх сурвалж: "Өглөөний сонин”
“МТЗ”-ын дэд захирал асан П.Бат-Эрдэнэ 510 сая ам.долларын гэрээ үзэглэсэн нь баримт болон үлджээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани