- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгойг ашиглах оюунт толгой байх л ёстой
"Шийдлийн” Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг
засгаа байгуулсны дараа хийсэн нэг томоохон хэлэлцээр бол Дубайн гэрээ.
Олон л хардлага туулж байж гэрээнд үзэглэсэн ч чимээ намдаалаа.
Оюутолгойн далд уурхайг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд үзэглэсэн
цагаас хойш чамгүй хугацаа өнгөрсөн ч Оюутолгойн далд уурхайн ажил
эхлээгүй байна. "Эрдэнэт”-ээс гурав дахин том, дэлхийд дээгүүрт
тооцогдох энэ стратегийн орд газар бол зөв чиг замаар явбал,
монголчуудыг бүү хэл дэлхийг тэжээх орд газар. Гэтэл яагаад чимээ
намдаав. Өнөөх л улстөр дэх нам эвслийн сөргөлдөөн нь ийм байдалд хүргэв
үү. Эсвэл улстөрд байх олигархи бүлэглэл гацаав уу гээд олон асуудал
хөндөгдөж байна. Оюутолгойн гэрээг цааш хөдөлгөөд явах оюунт толгой энэ
улс оронд байх л учиртай. Тэгэхээр Монгол Улсад нэн ашигтай энэ гэрээ
хаана, ямар шатанд, ямар бүлэглэлийн ашиг сонирхлоор гацаж байгааг
тодруулах нь эхний ажил болоод байгааг ч дуулгах нь зүйн хэрэг. Гэхдээ
бид энэ удаад ийм энэ мэтийг дурдаж, таамаглахыг хүссэнгүй. Оюутолгойн
далд уурхайг ашиглах нь бидэнд ямар ашигтай юм. Ерөөсөө эдийн засагт
үзүүлэх нөлөөлөл болон бусад холбогдох асуудлаар танилцуулахаар шийдлээ.
Далд уурхайг эхэлбэл бид дэлхийн хэмжээний тоглогч болно
Дэлхийд
данстай, томд тооцогдох энэ орд газрын далд уурхайг эхлүүлэх ажлыг
монголчууд төдийгүй дэлхий нийт ажиглаж байна. Бид далд уурхайг
эхлүүлснээр зэс, алтны дэлхийн зах зээлийн гол тоглогч болно гэдгийг
дэлхийн хэмжээний мэргэжилтнүүд үзэж буй. Оюутолгойн далд уурхайн
бүтээн байгуулалтын тухайд дэлхий нийт үзэхэд ээ далд уурхайн бүтээн
байгуулалт, үйлдвэрлэлийн үе шатанд бараа үйлчилгээ нийлүүлэх боломжтой
29 орны 600 орчим компани энэ тухай форумд оролцож байгаагаас харвал
дэлхийн хэмжээний гэдэг нь харагдана. Өнгөрсөн онд буюу 2014 онд "Оюу
толгой” компани нийт худалдан авалтынхаа 50 хувийг дотоодын компаниудаас
хангажээ. Харин далд уурхайг ашиглаж эхэлснээр худалдан авалтаа эрс
өсгөх нь тодорхой. Ханган нийлүүлэгч компаниуд өөр хоорондоо нээлттэй
өрсөлдөх боломжийг олгоно гэдгээ Оюутолгойн удирдлагууд мэдэгдэж байсан.
Бидний өнөөдрийн яриад буй эдийн засгийн хямрал бол үүгээр л илаарших
юм.
Оюутолгойн баяжмалаар АНУ-д чийдэн үйлдвэрлэж байна
Далд
уурхайг ашиглалтад оруулахад нийт 4.2 тэрбум ам.долларын санхүүжилт
шаардлагатай. Энэ мөнгийг олон улсын, 19 томоохон санхүүгийн
байгууллагаас босгохоор хэлцэл хийсэн аж. Ингэснээр дэлхийн хамгийн том,
төслийн санхүүжилтийн багцыг босгох ажил дуусаж, далд уурхайг
ажиллуулах боломж нээгдэх юм. Мөн энэ санхүүжилт дотоодын арилжааны
банкуудаар дамжих аж. Зээл авснаар компанийн санхүүжилтийн өртөг буурах,
компанийн ашиг өсөх ач холбогдолтой. Банк бүрээс авч буй зээлийн
хугацаа өөр өөр аж. Гэхдээ зээлийн нийт хүү өнөөдрийн санхүүжилтийн
өртөг болох либор +6.5 хувийн хүүгээс бага гэнэ. Рио Тинто” компанийн
төмрийн хүдэр, зэсийн төслүүд хариуцсан захирал Стив Фэлис "Дэлхийн зах
зээл дээр зэсийн үнэ унасан үед бид уулзаж байгаа нь Рио Тинто далд
уурхайд ямар их итгэлтэй байгааг харуулна. Зэсийн үнэ цэнэ улам өсөж,
эрчим хүч гарган авах, хиймэл дагуул, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэх
зэрэгт зэс ашигласаар байна. Оюутолгойн ажилчид говийн цаг агаарын хүнд
нөхцөлд ч дэлхийн стандартыг мөрдөж ажиллаж байгааг ч хаа хаанаа дурдаж
буй. Одоогийн байдлаар гүний уурхайн бэлтгэлээ хэдийнэ эхэлсэн. Одоо
шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажиллагаа үргэлжилж байгаа ч гагцхүү
хөрөнгө оруулалт дээр ирэхээр гацдаг тухай мэргэжилтнүүд ярьд байдаг.
Оюутолгойн зэсийн баяжмалаар АНУ-ын Луизана муж улсад чийдэн үйлдвэрлэж
байна.
Далд уурхайн бүтээн байгуулалтын явц
Нийслэлээс
557 км-ын зайд байрлах Оюутолгой ордын зэсийн баяжмалаар АНУ-ын Луизана
муж улсад чийдэн үйлдвэрлэж байгааг дээр дурдсан. Энэ бол ердөө ганцхан
жишээ. Далд уурхай ашиглалтад орсноор энэ мэт илүү олон бараа,
бүтээгдэхүүний орцонд өмнийн говийн эрдэнэс болсон зэс, алт агуулагдах
нь ээ. Дубай хотод далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг
баталснаар өнгөрсөн долдугаар сард бэлтгэл ажлууд дахин эхэлжээ. Далд
уурхайг ашиглалтад оруулна гэдэг нь газрын гүн дэх баялгийг олборлоно
гэсэн үг юм. Оюутолгой ордын далд уурхайн хамгийн гүнзгий цэг 1.3 км юм
байна. Энэ нь бидний сайн мэдэх Blue sky цамхгийг 12 удаа давхарласан
тэнцэх аж. Газрын ийм гүнд хамгийн агуулга сайтай хүдэр оршиж байгаа аж.
Уурхайг ашиглалтад оруулахын тулд юуны өмнө 5.5м өргөн, 230 км урт
хонгил барина. Энэ нь Улаанбаатараас Дархан хот хүрэх зай юм. Дараа нь
хонгилын ханыг бүхэлд нь бетоноор хүчитгэн, нуралтаас сэргийлэх арга
хэмжээ авах талаар танилцууллаа. Далд уурхайн бүтээн байгуулалт дууссаны
дараа газрын гүнээс хүдэр олборлож эхэлнэ. Ингэхдээ блогчлон олборлох
технологийг ашиглах юм байна. Газрын татах хүчийг ашиглах энэ технологи
аюулгүй, зардал бага зэрэг давуу талтай гэнэ. Хүдрийн биетийг доороос нь
нурааж олборлох аргыг блогчлон олборлох гэж нэрлэдэг аж. Мөн дэлхийн
өөр нэг цэгт энэ технологийг ашиглах бол монгол ажилчдаас туршлага
хуваалцах боломж бүрдэж байгаа аж. Одоогоор түүний баг 16 км урт,
хөндлөн малталт хийж дуусчээ. Цаашид 10 км урт дамжуурга, яаралтай
нөхцөл байдал үүсэхэд ашиглах, ажилчдын хоргодох байр, хоёр бутлуур,
машин тоног төхөөрөмж хадгалах ёстой. Мөн 606 км урттай, таван ширхэг
босоо хана барих ёстойгоос хоёрыг нь барьж дуусгажээ. Энэ бүх алжыг
хийхэд 5-7 жил шаардлагатай. Ингээд 2050 он хүртэл хүдрийн нөөцөө
ашиглах аж. Харин уурхайг 2100 он хүртэл ашиглах тооцоог компанийн
удирдлагууд хийжээ.
Далд уурхайг ашиглаад эхлэхээр
Өнөөдөр
бидний ярьж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ болох 5-6 тэрбум ам.доллар
ороод ирвэл олон талын ашигтай зүйл гэрээнд тусгасан байгаа юм.
Гэрээнд зааснаар бол бүтээн байгуулалтын ажлын 80 хувийг монгол
компаниуд гүйцэтгэх юм. Энэ хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр 3000 ажлын
байр шинээр бий болох тухай ч заасан байгаа. Одоогоор "Оюутолгой”
компани жилд 700 мянган тонн хүдрийн баяжмал олборлодог. Үүнээс 600
мянган тонн зэсийн баяжмал гарган авчээ. Далд уурхайг ашиглаж эхэлснээр
олборлолт 1.8 сая тонн болж өсөх юм байна. Одоогийн байдлаар бол
Оюутолгойд 6000 монгол ажилтан бий. Далд уурхай үйл ажилллагаагаа
эхэлснээр 3000 шинэ ажлын байр бий болно гэсэн тооцоог өгч буй. Ингээд
10 шахам мянган ажлын байртай болно гэдэг ажилгүйдлийн то багсах
төдийгүй эдгээр ажилчдын ар гэр гэхээр чамгүй олон мянган хүний амьдралд
тустай зүйл. Өнөөдөр бид "Эрдэнэт” болон бусад орд газраас төсөвт
оруулсан мөнгөөр амь зууж байгаа. Тэгвэл далд уурхайн бүтээн
байгуулалтыг эхлүүлснээр Монгол Улсын эдийн засаг төсөвт жил бүр нэг
тэрбум ам.долларыг оруулна. Ингэснээр ирэх оны ДНБ-ий өсөлт 4-5 хувьд
хүрэх боломжтой гээд олон зүйлийг дурдаж болно. Улмаар хөрөнгө оруулалт
саарч алга болсон энэ үед Монгол Улсын нэр хүнд дэлхийн зах зээл дээр
илт өснө. Өнгөрсөн хугацаанд гэхэд л "Оюутолгой” компани өнөөдрийг
хүртэлх хугацаанд үндэсний ханган нийлүүлэгчдээс 209 сая ам.доллар буюу
417 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан байдаг. Ингээд
холбогдох хүмүүсийн байр суурийг хүргэе.
"Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй:
Оюутолгой
бол Монголын компани. Бид зардлаа хэмнэх, үр ашгаа өсгөхөд анхаарч
ажиллаж байна. Ордын нийт нөөцийн 80 хувь нь газрын гүнд оршдог. Бид
далд уурхайг эхлүүлснээр зэс, алтны дэлхийн зах зээлийн гол тоглогч
болно. Та бүхэн далд уурхайн бүтээн байгуулалтын нэг хэсэг болно. Бидний
хамтран гаргаж авах бүтээгдэхүүн биднээс урт настай байг. Би яриагаа
"Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг монгол зүйр үг байдаг даа. Тал
талаасаа бие биенээ дэмжээд ажиллавал болохгүй зүйл үгүй.
Төслийн хангамжийн менежер Эндрью Арнет:
Энд
зөвхөн дүрмийн дагуу шаардлага хангасан компаниудтай хамтран ажиллана.
Тэрээр "Оюутолгой” компани ханган нийлүүлэгчээ сонгон шалгаруулахдаа
хатуу хандах учиртайг өмнөх ажиллагаа харуулсан. Хамгийн гол нь гэрээнд
заасан дагуу монгол ажилчдыг түлхүү авах тал дээр анхаарах ёстойг ч
хүмүүс сануулж байна.
Төслийн захирал Крис Айчифон:
Нөөцөөрөө
дэлхийн хамгийн томд тооцогдох ордыг түшиглэсэн далд уурхай ч блогчлон
олборлох технологийг ашигладаг, дэлхийн хамгийн том уурхайн гэдэг
тодотголтой болох юм. Үүний тулд дэлхийн хэмжээний ур чадвар
шаардлагатай. Бид ажилчдаа тусгай сургалтад хамруулна. Шаардлагатай бол
уул уурхай хөгжсөн орнуудад дадлагын зарчмаар явуулахаар гэрээнд заасан
байгаа.
"Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан:
Монголын
бүх компаниуд Оюутолгойн ордоос хүртэх ёстойгоо хүртсэн гэдгийг онцлов.
Тэрбээр цааш нь "Оюутолгой бол Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварын
гол суурь.
Энэ төсөл Монголын эдийн засгийн 21
дүгээр зууны гайхамшиг. Монголын бүх компаниуд Оюутолгойн ордоос хүртэх
ёстойгоо хүртсэн. Оюутолгойн манай эдийн засагт үзүүлдэг нөлөөг
жишээгээр тайлбарлавал 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад
манай эдийн засаг 4.5 тэрбум доллар байв. Төсөл хэрэгжиж эхэлснээр манай
эдийн засаг таван жилийн дотор гурав дахин өслөө. Тэгэхээр ямар нөлөө
үзүүлсэн нь харагдана. Оюутолгойд зарцуулсан нэг доллар болгон араасаа
хоёр доллар дагуулсан. Өнгөрсөн хоёр жилд 1.5 сая тонн зэсийн баяжмал
экспортолсон нь том амжилт.
builder.mn
Оюутолгойг ашиглах оюунт толгой байх л ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани