- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Г.Уянга: Р.Жигжид, С.Баярцогт нарыг халахад ч багадна
УИХ-ын гишүүн Г.Уянгаас дараах тодруулгыг авлаа.
- С.Эрдэнийг өөрийгөө шатаах үйлдэл хийснийг та хэрхэн харж байна?
- С.Эрдэнэ аргаа барахдаа өөрийгөө шатаасан. Олон удаагийн хэвлэлийн бага хурал, УИХ-ын дарга, ерөнхий сайдад хандан захидал бичсэн. Нэг нь ч тоож, сонсоогүй. Засгийн газар зориудаар ажлын байрыг нь бүрхэгдүүлсэн. Энэ асуудалд Уул уурхайн сайд Р.Жигжид, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарыг халахад ч багадна. Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Түүнээс биш гүйцэтгэх шатны тэдний гар хөлөөр хөдөлж байсан залууг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд юу ч өөрчлөгдөхгүй.
- Та яагаад засгийн газрыг хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа юм?
- "Эрдэнэс Таван Толгой” "МакМахон” компанийн охин компани болох "TTJVCO” компаниар Зүүн Цанхиас нүүрсээ олборлуулах гэрээг 2011 онд хийсэн. МАНАН-нийн засгийн газрын үед гэсэн үг. Гэтэл тэд Баруун Цанхиас хоёр дахин үнэтэй олборлолт хийгээд байсан. Монгол Улсад алдагдалтай байсан учраас 2014 онд УИХ-ын ажлын хэсэг шалгаад өндөр өртөгтэй олборлож болохгүй, олборлолтын өртгөө хямдруул гэдэг үүрэг өгсөн байдаг. Тэгсэн "TTJVCO” компани "Олборлолтын өртгөө бууруулах юм бол бид танай ажилчдаар олборлуулахгүй. Хятад ажилчдаа оруулж ирж, олборлуулна” гэсэн. ЭТТ-ын 200 гаруй ажилтныг "TTJVCO” компани нэг жилийн хугацаатай л ажиллуулна тэгээд цаашид хятад ажилчдаа оруулж ирэхээр яригдсан байдаг.
- Тэгэхээр ажилчид цаашид ажлын байргүй болох асуудал хөндөгдсөн гэсэн үг үү?
- Ажилчид мэдээж эдийн засгийн хямралтай энэ үед ажлын байраа урт хугацаанд хадгалахыг хүснэ. Тэд төрийн өмчит компанид ажиллаж байгаа төрийн ажилчид. Бид "Ер нь яагаад заавал "TTJVCO” компаниар олборлуулах ёстой юм бэ” гэж асуусан. Гэтэл нөгөө 2011 онд МАНАН-гийн Засгийн газрын хийсэн гэрээ нь TTJVCO компаниар 2017 он хүртэл олборлол хийлгэхээр байгуулагдсан байсан. Гэрээ цуцлагдвал манай улс 100 сая.ам долларын өрөнд орохоор байгаа. Одоо энэ асуудлыг Ч.Сайханбилэг үүрэхгүй гэх байх. Гэхдээ засгийн газар бол хэн нэг хүнээр овоглогдоод явдаг хувийн өмч биш. Засгийн газар тогтвортой, хариуцлагатай, хариуцлагаа үүрч чаддаг байдлаар ажиллах ёстой. Энэ мэтээр Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, асуудлуудыг тодорхой болгох хэрэгцээ үгүйлэгдсээр байна.
- Та Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж байгаа гэсэн үг үү?
- Ерөнхийдөө Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг би парламентийн бүрэн эрхийн хугацаандаа ярьсаар ирсэн. 2012 онд УИХ бүрэн эрхээ хараахан эхлээгүй, гишүүд нь тангаргаа өргөж амжаагүй байхад би энэ уриалгыг гаргаж байсан удаатай. Тэр утгаараа энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг би дэмжиж байгаа. Гэхдээ бүх өөрчлөлтөд туссан бүх асуудлыг дэмжиж байгаа гэсэн үг биш. Асуудлыг ард нийтээс асуух, УИХ-ын чуулганаар хэлэлцэх зэргээр өргөн хүрээнд авч хэлэлцэх нь зүйтэй.
- Ерөнхий сайдыг огцруулахыг зөвшөөрсөн гишүүдийн гарын үсэг одоогоор хэд хүрээд байна бэ?
- Одоогоор өргөн барих хэмжээнд гишүүдийн гарын үсэг цуглаагүй байгаа. Би гарын үсэг бүрдэнгүүт мэдээлэл хийнэ. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд зохиомлоор гарын үсэг тэд болсон, тухайлсан гишүүд гарын үсэг зурсан гэх мэдээллүүд цацагдаж байгаа. Энэ бол гишүүд хувийн эрх ашгийн үүднээс зориуд худлаа сенсааци тарааж, наймаа хийж байгаа хэлбэр гэж би хардаж байгаагаа онцолмоор байна. Үнэхээр зурах юм бол ирээд зурах хэрэгтэй. Түүүнээс биш холоос өөртөө ашигтай хэлбэрээр сенсааци хийж болохгүй.
- Танай "Шударга ёс" эвсэл засаг бүрдүүлж байгаа. Та бие даагчидтай ихэвчлэн мэдээлэл хийх болсон. Ирэх сонгуулиар бие дааж нэр дэвших үү?
- Үүнийг одоо хэлэх боломжгүй. Ер нь өнгөрсөн жилүүдэд ард түмэн АН, МАН-д засгийн эрх өгч болохгүй гэдгийг хангалттай сайн ойлгосон. Тэгэхээр шинээр төрөх, бий болох хүчтэй шинэ хүчин хэрэгтэй байгаа. Би түүнийг ямар нэгэн байдлаар бүтээлцэх юм сан гэх хүсэлтэй байдаг.
- Ярилцсанд баярлалаа.
Ж.Мядагбадам
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||