- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрс, төмөр, газрын тосны экспорт 622 сая доллараар буурав
Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ оны эхний аравдугаар сарын мэдээллээр Монгол Улсын гадаад худалдаа 7 тэрбум доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 2 тэрбум доллараар буурсан байна. Өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад экспорт 680 сая доллараар буурч 3.9 сая доллар, импорт 1,3 тэрбум доллараар буурч 3,2 тэрбум доллар болжээ.
Уул уурхайн салбарын экспортыг авч үзвэл:
Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 1.2 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 110 мянган тонноор нэмэгджээ. Харин экспортын орлого 1 тэрбум 889.5 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 43 сая доллараар буурсан байна. Зэсийн баяжмалын экспорт нийт экспортын 48%-ийг бүрдүүлж байна. Өнгөрсөн оны мөн үед уг үзүүлэлт 42%-тай байжээ.
Нүүрсний экспортын биет хэмжээ 11.6 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 3.2 сая тонноор буурсан байна. Экспортын орлого 468.5 сая доллар болж мөн л 215 сая доллар буюу 31%-иар буурчээ. Нүүрсний экспорт нийт экспортын 12%-ийг бүрдүүлж байна.
Алтны экспорт 1.6 тонноор нэмэгдэж 9.5 тонн болжээ. Экспортын орлого мөн 32.5 сая доллараар нэмэгдэж, 356.6 сая доллар болсон байна. Алт 3 дахь том экспортын бүтээгдэхүүн болж, нийт экспортын 9%-ийг эзэлж байна.
Газрын тосны экспортын биет хэмжээ 900 мянган баррелиар нэмэгдэж 6.6 сая баррель болсон ч экспортын орлого 227 сая доллар буюу 40%-иар буурч 324.8 сая доллар болжээ.
Төмрийн хүдрийн экспорт 3.9 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 1 сая тонноор буурав. Экспортын орлого 50% буюу 179.4 сая доллараар буурч, 187.4 сая доллар болжээ. Ингэснээр экспортын голлох 5 бүтээгдэхүүнээс төмрийн хүдэр хасагдаж, ноолуураас бага орлоготой болов.
Бохир болон самнасан ноолуурын экспорт 5,245 тонн болж, өмнөх оны мөн үеэс 760 тонноор нэмэгдсэн ч экспортын орлого 44.5 сая доллараар буурч, 224.7 сая доллар болжээ. Хэдий экспортын орлого буурсан ч бохир болон самнасан ноолуурын экспорт төмрийн хүдрийн экспортоос давж, Монголын экспортын голлох 5 бүтээгдэхүүний нэг болоод байна.
Экспортын голлох түүхий эдүүдийг харвал нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны экспортын орлого 622 орчим сая доллараар буураад байгаа нь нийт экспорт буурахад гол нөлөөг үзүүлсэн байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||