- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ч.Хашчулуун: Занарын хайгуул хийх 20 орчим компани байна
Занарын ассоциацийн гүйцэтгэхзахирал Ч.Хашчулуунтай түгээмэл тархацтай байгалийн нөөц болох занарт манай улс ямар бодлого барьж байгаа талаар ярилцлаа.
Монгол Улсад занарын нөөц хэр хэмжээтэй байдаг юм бол.Илрүүлсэн хийгээд илрүүлэхболомжтой хэчнээн орд байгаа вэ?
-Манай улс занарын арвин нөөцтэй. 1950-иад оноос судалгаа нь эхэлсэн байдаг. Хамгийн сүүлд 1990-ээд оны эхээр судалгаа хийгдсэн. МУИС, ШУТИС дээр эрдэмтэд үргэлжлүүлэн энэ судалгааг хийж байгаа. Улсын хэмжээнд бол томоохон хайгуулын ажил хийгдээгүй. Одоогоор 700 тэрбум тонн занарын нөөц бий гэж үздэг. Гэхдээ энэ нь зөвхөн судлагдсан хэсгээс гарч байгаа дүн юм. Хэрэв энэ тоог баталгаатай гэж үзвэл манай улс занарынхаа нөөцөөр дэлхийд эхний 10-т орно. Газар нутгийн маань 70 орчим хувь нь судлагдаагүй учир үүнээс ч илүү байж болзошгүй. Манай орны зүүн, өмнөд хэсгээр ихэвчлэн тархсан. Занарын орд нүүрстэй ойрхон, газрын ил хэсэгт, нөгөөдөх нь жаахан гүнд байдаг.
-Занараар шингэрүүлсэн түлш үйлдвэрлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ярьж байгаа. Ер нь занар эдийн засагт ямар үр ашиг авчрах бол?
-Анхны занарын үйлдвэрүүд 1940-өөд оноос Польш, Швед, Герман улсад байгуулагдсан. Дайны үед шатахууны нийлүүлэлт тасарсан тул занараас түлш, шатахуун үйлдвэрлэж байсан туршлага бий. Европт бүр XIX зуунаас энэ туршлагыг нэвтрүүлсэн юм билээ. Манай өмнөд хөрш БНХАУ 1920-иод оноос занарыг ашиглан түлш хийж эхэлсэн байдаг. Хойд хөрш ОХУ мөн дайны үед занарын үйлдвэрүүдийг нээж байжээ. Гэтэл 1980-аад оны сүүлчээр газрын тосны үнэ огцом буурсан. Тэр үед занарыг ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй байлаа. Сүүлийн үед дэлхий даяар газрын тосны хомсдол илэрч, үнэ нь нэмэгдсэн. Тиймээс өөр төрлийн эх үүсвэрийг хүмүүс судалж эхэлсэн юм. Ингээд эхний ээлжинд занарыг сонирхоцгоож, орчин үеийн технологи ч гарсан. Зөвхөн дээр дурдсан улсуудаас гадна АНУ, Изриаль, Иордан, Эстони улсад энэ салбар эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал, Эстони улс занараас шатахуун гаргаж, дөрвөн том цахилгаан станцыг хангадаг. Өөрөөр хэлбэл, занараас гаргасан шатахуунаар цахилгаан үйлдвэрлэж экпортолж байгаа. АНУ занараас их хэмжээний хий, газрын тос гаргадаг. Монгол Улсын хувьд лабораторийн судалгаагаар занараас бензин, дизель, байгалийн хий гурвуулаа гарах боломжтой нь тогтоогдсон. Үүнийг хийхийн тулд эхний ээлжинд нөөцөө баталгаажуулах ёстой. Манайхан одоохондоо үйлдвэрлэлийн шатанд ороогүй, хайгуулын судалгааны шатандаа байгаа. Занарыг ашиглаж эхэлбэл импортоор авч байгаа газрын тосноос илүү хямд үнээр бензин, дизель үйлдвэрлэх боломжтой.
-Занарын салбарын хөрөнгө оруулагчид нь хэн байх бол гэдэг асуулт хүмүүсийн сонирхлыг татах болов уу?
-БНХАУ, Эстони, ОХУ, АНУ, Францын хөрөнгө оруулагчдын аль аль нь Монголд ирж үзсэн. Занарын судалгааг нэлээд сайн хийх сонирхлоо илэрхийлсэн байгаа. Одоогоор занарын судалгаа хийх боломжтой 2-3 газар бий. Бид одоохондоо зөвхөн зэс, нүүрсээ л ярьдаг. Магадгүй үүнтэй дүйцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалтыг занараар татна байх. Энэ түгээмэл тархацтай байгалийн нөөцийг ашиглахад том карьер бий болохгүй, цомхон газар үйлдвэрлэлээ явуулдаг давуу талтай. Манайхны ерөнхий боловсролын сургуулийн хэмжээний зай талбайг эзэлдэг юм билээ. Гарч байгаа шатахуун, түлш, орон нутагт төлөх татвар, нөөц ашигласны төлбөр нь манай улсад ч хэрэгтэй.
-Эрдэс баялгийн салбарт 2025 оныг хүртэл баримтлах бодлогоо төр тодорхойлчихсон. Үүнд занарын талаар хэр тусгасан юм бол?
-Занар нь нүүрс биш, бас газрын тос биш. Өөрөөр хэлбэл, шинэ зүйл л дээ. Гэхдээ занарыг ашиглах, олборлох, цаашид эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэж УИХ-аас бодлогоор дэмжсэн байгаа. Хоёр ч баримт бичиг бий. Үүнээс гадна хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг хийж байна. Энэ нь манай улсын эдийн засгийн тусгаар тогтнолтой шууд бус ч хамааралтай асуудал юм. Саяхан Крымд болсон үйл явдлаас харахад цэрэг зэвсгийн мөргөлдөөн гэж нэг талаас нь хэлж болох ч Оросын цэргүүд газрын тос, шатахуун, занар байдаг объектуудыг эхний ээлжинд эзэлсэн байдаг. Украины хувьд эдгээр орд газар нь эдийн засгийн эргэлтэд чухал нөлөөтэй байсан юм. Гэтэл нь энэ нь ОХУ-ын мэдэлд оччихлоо.
Монгол шатахууны хувьд ОХУ-аас 100 хувь хараат улс. Ийм байдлаар цааш явбал аюултай. Ямар нэгэн нөхцлөөр шатахуунгүй боллоо гэхэд манай бүх үйлдвэр, худалдаа зогсч, хот хөлдөнө.
-Эдийн засгийн эрх чөлөөгүй байдлаараа дамжуулан улс төрийн эрх чөлөөгөө ч алдаж болзошгүй гэж үү?
-Тийм ээ. Манай улс сүүлийн 20 жилийн турш "Шатахууны урт хугацааны нийлүүлэлтийн гэрээ хийж өгөөч” гуйсаар ирсэн. Ерөөсөө сонсдоггүй байсан. "Хийн хоолой барья” гэхэд ч огт тоодоггүй байлаа. Гэнэт энэ оны гуравдугаар сараас "Шатахууны нийлүүлэлтийн урт хугацааны гэрээ хийе”, "Хийн хоолой барья” гэх мэтээр ярьж эхэлсэн. Тиймээс үүнд их болгоомжтой хандах хэрэгтэй болов уу. Иймэрхүү гэрээг байгуулаад эхний ээлжинд их хямдхан нийлүүлэхээр амладаг. Энэ нь БНХАУ-тай хамтрах нүүрс шингэрүүлэх, шатахуун үйлдвэрлэх төслийг унагаачих вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Тэд бүх эрх мэдлийг авсныхаа дараа Украинтай адилхан "Байгалийн хийн үнэ хоёр дахин нэмэгдэнэ шүү” гэхэд бид юу ч дуугарч чадахгүй байх вий. Бид ОХУ-аас шатахуунаа их хэмжээгээр импортолдог ч дотоодын нөөцөө ашиглан жаахан ч гэсэн үйлдвэрлэл эрхэлж байх нь зөв алхам. Үүний дотор занар зүй ёсоор орж байгаа. Тиймээс бидэнд гурван төрлийн стратеги байна. Нэгдүгээрт, Тамсагийн орд газрыг ашиглаад Дарханд юм уу Хятадад нефть боловсруулж болно. Дараа нь нүүрсийг хийжүүлж, мөн шингэрүүлж шатахуун үйлдвэрлэх хэрэгтэй. Эхний ээлжинд туршилтын жижиг үйлдвэр нийслэлд байгуулагдсан. Үүнийг томоохон хэмжээний үйлдвэр болтол нь хөгжүүлбэл цаашид гадаадын шахааны шатахуунаас хамгаалж чадна. Гуравдугаарт, занар мэтийн шинэ технологийг судлах нь ирээдүйтэй.
Г.ГАНЧИМЭГ\
polit.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||