- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хүлээлт үүсгэсэн шийдвэрүүдийг тэд ингэж дүгнэлээ
Улс төрийн болон нийгэм эдийн засгийн амьдралд олон анхаарал татсан үйл явдал өрнөж байна. Нэг үгээр хэлбэл иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан бодлого шийдвэр болон хуулийн төслүүд УИХ, Засгийн газрын төвшинд яриа хэлцэл болж эхэлсэн юм. Тухайлбал, Тавантолгойн 1072 хувьцааг "амь оруулах”, уг ордоос төр хувь эзэмших, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсанаар засаглалын хямралаас гарах, сонгуулийн хар машин буюу санал луйвардах асуудлыг арилгах, мөн намын жагсаалтаар УИХ-д орж буй гишүүдийн талаарх шүүмжлэлтэй асуудлыг арилгах Сонгуулийн тухай хууль, ажилтай орлоготой монгол хүнээ дэмжих Ардчилсан намын 10 мянган залууг бүтээн байгуулалтад дайчлах зэрэг цаг үеийн анхаарал татсан дөрвөн асуудлаар тус бүрээр нь иргэдийн саналыг авч, ММ энэ удаад дугаарын сурвалжлагаа бэлтгэлээ. Анхаарал татсан цаг үеийн асуудалд иргэд дараах байр суурийг илэрхийлж байна.
-Үндсэн
хуульд өөрчлөлт оруулах нь буруу. Монгол Улсад нь Үндсэн хууль
өөрчлөгдлөө гээд сайн зүйл болчихгүй л дээ. Хамгийн гол нь одоо байгаа
төрийн түшээдийг солих хэрэгтэй. Тэгэж байж л Монгол Улс хөгжиж,
монголын ард түмэн үндсэн эрхээ эдэлнэ. Төрийн түшээдийг өөрчлөхгүйгээр
одоогийн ядуурал, эдийн засгийн хямрал үргэлжлэх болно.
Энэ
асуудал үндсэн хуульдаа биш төрийн түшээд улс орноо удирдаж чадахгүйд
байгаа юм. Үндсэн хуулийг Монголын ард түмэн өөрсдөө баталсан. Бид
өөрсдийн баталсан хуулиар амьдраад болоод л байна. Ерөнхийлөгчийг
УИХ-аас томилно гэж ярихыг телевизээр сонссон. Энэ буруу. Монголын ард
түмэн ерөнхийлөгчөө сонгох эрхтэй. УИХ-аас ерөнхийлөгчийг томилж ерөөсөө
болохгүй. Энэ бол байж боломгүй зүйл. Ингэвэл ард түмэн байх хэрэг
байна уу. Ийм байж болохгүй. Төрийн тэргүүнэээ ард түмэн нь өөрсдөө
сонгодог ёстой юм.
Тэр ёсоороо байж байг. УИХ-ын гишүүдийг 99
гишүүнтэй болгоно гээд яриад байгаа. Одоогийн 76 гишүүн нь ард түмнээ
барьж идчих гээд байхад 99 болчихвол галзуу нохой шиг юм болно. Харин ч
одоо байгаагаасаа багасгах хэрэгтэй. Ер нь УИХ-д олон хүн байх дэмий
гэж боддог. Хэтэрхий олон хүн байхаараа нэг асуудлыг олон талаас нь
хараад санал зөрөлдөөд тодорхой шийдвэр гаргаж чадахгүй байна. Шинэ он
гарах гэж байхад ирэх жилийн улсын төсөв, төлөвлөгөөгөө баталж чадаагүй л
байх жишээний. Одоо батлагдаагүй, байнгын хороогоор ороогүй байгаа
төсөв хэзээ ард түмэнд ашиг тусаа өгөх юм бэ.
-Үндсэн
хуулийг өөрчилж болно. Гэхдээ цаг нь болоогүй байна. Өмнө нь би энэ
асуудлын талаар мэдээллийн хэрэгслээс сонссон юм. Ард түмнээс санал
асуулга авч Үндсэн хуулиа өөрчлөх тухай ярьж байсан. Санал асуулга авах
хугацаа нь 10 гаруй хоног юм билээ. Гэтэл үндсэн хуулийг яаж өөрчлөх гэж байгаа юм, ямар заалт оруулах тухай ард түмэнд огт мэдээлэл байхгүй байна.
Ер
нь тойм мэдээг нь сонсоод байхад УИХ-ын гишүүдийн тоог нэмэх,
ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог болно гэсэн зүйл заалт байсан. Тэр бол өнөөдрийн нийгэмд таарахгүй, огт хэрэггүй асуудлууд шүү дээ. Би иргэн хүнийхээ хувьд тэгэж л бодож байна. Үндсэн хуулийг анх баталж байсан шигээ ард түмнээр төслийг нь хэлэлцүүлээд, саналыг нь аваад өөрчилж болно.
Ер нь жаахан өөрчлөх заалт байгааг үгүйсгэхгүй. Гэвч цаг үе нь болоогүй байна. УИХ-аас ерөнхийлөгчийг томилдог болно гэдэг буруу зүйл. Энэ бол Ерөнхийлөгчийг хэлбэр төдий л болгох гэсэн ажил.
Нэг бол ард түмнээрээ сонгуулах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх
асуудлыг яриад ч хэрэггүй. Одоо байгаа хэд нь ажлаа хийж чадахгүй байж,
юун тоог нь нэмэх асуудал вэ. Энэ бол огт хэрэггүй зүйл. Би хувьдаа
дэмжихгүй.
-Үндсэн
хууль гэдэг Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх ашгийг
хамгаалсан хууль. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа болгоомжтой хандах
хэрэгтэй. Хамаагүй хөнгөн хийсвэр хандаж болохгүй. Яагаад гэвэл Монголын
ард түмний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас их бодож, төлөвлөж байж
хийх ажил. Ер нь шударгаар хэлэхэд, 76 гишүүн өөрсөддөө зориулж л хууль гаргаад байгаа.
Цаашдаа
Монгол Улсыг харийн эрхшээлд оруулах ажил хийх вий дээ. Одоогийн 76
гишүүнийг зайлуулах хэрэгтэй. Би Үндсэн хуулийг өөрчлөхийг зөвшөөрөхгүй
байна. Өнөөгийн нийгэмд Үндсэн хууль зөрчигдөөд, монголын ард түмэн
хохирсон ноцтой асуудал байхгүй байгаа. Яагаад Үндсэн хуулийг өөрчлөх
гээд байгааг ойлгохгүй юм. Ерөнхийлөгчийг УИХ-аас томилно гэдэг гишүүд өөрсдийнхөө нь эрх ашгийн төлөө л хийж байгаа зүйл гэж ойлгож байгаа юм. Ер нь ард түмэн л Ерөнхийлөгчөө сонгодог байсан, тэр зарчмаараа л явах хэрэгтэй.
Бас
76 гишүүнийг 99 болгох нь хамгийн хэрэггүй асуудал. Одоо байгаа 76
гишүүн нь эх орноо харийнханд худалдаж дуусч байгаа юм чинь 99 болчихвол
бүр л хэцүү болох байх. Ер нь хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр
дамжуулан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллийг ард түмэнд тараах хэрэгтэй. Манай улсад нэг зүйл ажиглагддаг.
Аливаа ажлыг хийхдээ тухайн ажлынхаа талаар ард түмэндээ ойлголт,
мэдээлэл өгдөггүй. Тэгээд л худлаа үнэн санал хураах гэж байна гэж
байгаад нэг л мэдэхэд дүнг нь танилцуулчихдаг. Тэр дүн нь үнэн ч гарсан
юм уу, худал ч гарсан юм уу. Залуу хүнийхээ хувьд энэ асуудалд эмзэглэж
явдаг.
-Би
Үндсэн хуулийг өөрчлөх болоогүй гэсэн байр суурьтай явдаг хүн. Эрх
барьж байгаа намууд найдваргүй байна. Ийм найдваргүй үед Үндсэн хуулиа
өөрчлөөд байх шаардлага байхгүй. Үнэхээр шударга хүмүүс төрийг барих үед Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв.
Одоо
бол цаг нь болоогүй. Ерөнхийлөгчийг УИХ-аас томилох бол маш буруу гэж
боддог. Яагаад гэвэл УИХ-д найдваргүй хүмүүс маш олон байна. Найдваргүй
хүмүүсийн дундаас найдваргүй хүн л сонгогдох магадлалтай болохоор тэр.
Тиймээс энэ саналыг би огт дэмжихгүй байгаа юм. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл маш бага байна.
Хэрвээ
хуульдаа өөрчлөлт оруулах гэж байгаа бол тэр тухайгаа хүмүүст сайн
ойлгуулах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийг 99 болгохыг дэмжиж буй гишүүдийг
өөрсөддөө тохирсон хууль батлах гэж байна гэж би хардаж байгаа. Жижиг
эдийн засагтай улс оронд олон гишүүд хэрэггүй. Харин ч 38-40 болгож
тоог нь цөөлөх хэрэгтэй. Хуучин захиргаадалтын үед УИХ-ын депататууд гэж
хөдөөнөөс сонгогддог байсан. Тэр маш шударга хүмүүс ирдэг байсан. Ямар нэгэн хуйвиалдаанд ороогүй, шилдэг гэсэн хүмүүс ирдэг байсан. Одоо бол хэн дуртай нь төрд гардаг болчихож. УИХ-ын гишүүд өөрсөддөө биш ард түмэндээ зориулж хууль батлах хэрэгтэй биз дээ.
-Үндсэн
хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь цаг үеэ олсон асуудал гэж боддог.
Одоогийн нийгэм, цаг үед тааруулан нэмж, хасах зүйл байгаа. Гэхдээ
одоогийн УИХ-ын гишүүдийг Үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй гэж боддог. Яагаад гэвэл нэг хэсэг нь ард түмнээс сонгогдоогүй сайн дураараа орсон хүмүүс байгаа шүү дээ. Тэдэнд Үндсэн хуулийг өөрчлөх эрх байхгүй.
Ерөнхийлөгчийг
ард түмэн сонгож байх нь зөв гэж боддог юм. Гэхдээ Ерөнхийлөгчийн эрх
мэдлийг жаахан нэмэгдүүлбэл зүгээр юм шиг санагддаг. Ерөнхий сайдын
зарим ажлыг Ерөнхийлөгчид хамааруулж өгөх хэрэгтэй. Манай улсын
ерөнхийлөгчийн ажил нь багадаад байх шиг санагддаг. Тэгээд л гадаадын улс орноор айлчлал хийнэ. Бүтэлтэй ч болдог юм уу, бүтэлгүй ч болдог юм уу.
Ер нь ард түмнийг өрөнд оруулж дуусгаж байна. Хүнийхээ тооноос бол улс
орон дордоод байгаа юм байхгүй. Хүнийхээ ухаанаас л болж байгаа.
Дээр
байгаа хүмүүс эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй, улсаа хөгжүүлэх ухаантай
байсан бол 30, 50, 76 ч байсан улс орон хөгжих л байсан. 76 цөөдөөгүй. Доошоо 25 гэдэг ч хэрэггүй. Ерөөсөө л өөрсдөө хийж чадахгүй байгаа юм. Юуг нь өөрчлөх нь ард түмэнд чухал байна. Тийм учраас иргэдэд өөрчлөх гэж байгаа зүйлээ сайн сурталчилж, танилцуулах хэрэгтэй. Тэгэж байж л ард түмэн саналаа өгнө.
-Сонгуулийн
санал хураадаг хар хайрцаг огт хэрэггүй зүйл. Автомат аргаар тоолдог,
түргэн шуурхай гээд олон сайхан зүйл албаныхан ярьдаг. Үнэн хэрэгтээ энэ
чинь иргэдийн саналыг авч буй дүр үзүүлсэн луйвар. Ер нь иргэдийн
санал, хүсэлтийг хурааж, сонголтоор нь төрийн өндөрлөгүүдээ сонгож
байгаа юм бол үнэн зөв, маргаангүй байлгах хэрэгтэй.
Тиймээс
иргэдийн өмнө саналын хуудсыг тоолох хэрэгтэй. Олон нийтийн хяналт дор
намын харьяа бус төлөөлөгчид саналыг гараар тоолох ёстой гэж боддог. Сонгууль дөхөхөөр л санал хураалтыг ил тод, шударга, будлиангүй явуулна гэж наргихаа болих хэрэгтэй юм шиг. Ингэж байхаар би юм хийж чадна гэсэн нэг нөхөр нь өөрийнхөө төлөө хуудас бөглөчихвөл шулуухан санагддаг.
Ийм
байдал үүсгэхгүй л гэж байгаа юм бол гараар тоолчих. Хялбаршуулж,
түргэвчилж байгаа нь энэ гээд иргэдээ хуурах, түүндээ бас төсөв гаргаж,
мөнгө зарцуулах хэрэг юу байна. Урьд нь болдог л байсан. Тэр жишгээ л
дага гэж хэлмээр байна. Автоматаар санал бүртгэдэг тоолдог хар машин
бол зүгээр л таны саналыг авлаа гэж дүр эсгэх явдал. Миний бодлоор шүү.
Сонгуулийн тухай хуулийг шинэчилж, өөрчлөөд байх шаардлага алга баймаар
юм. Энэ хууль санаачлагчид хэрэггүй зүйл дээр чулуу хөөж байхаар
хэрэгтэй хууль санаачлаач гэж хэлмээр байна. Манай оронд болохгүй юм
зөндөө бий. Сонгуулийг ашиглаж нэр төр олох гэдгээ боль. Жаахан ичих
булчирхайтай байгаа ч нөхөдөө.
-Ер
нь гараараа тоолох ёстой. Хар хайрцаг хуурах л арга. Гурилын хулгайчийн
гуяа цагаан гэдэг шиг сонгуулийн дараа элдэв маргаан дэгддэг. Хэнийх нь
буруу болох нь шийдэгдэхгүй шуугиж байгаад л орхичихсон тохиолдол
зөндөө бий. Бидний мартамхай, юманд хайнга занг маш сайн ашигладаг. Цаашдаа ч тийм байх биз. Гэхдээ бас хэмжээтэй баймаар санагдах үе ч гарах юм.
Ер
нь Сонгуулийн хуулийн зарим тал дээр өөрчлөлт хийх хэрэгтэй. Гэхдээ
хамгийн гол зүйлээ мартаж болохгүй. Ард түмний сонгох, сонгогдох эрхийг
хангасан хууль, тогтоомж гаргах ёстой. Өөрсдийн байр суурь, худал
хуурмагаа хууль нэрийн дор далдлах гэсэн олон жилийн насгүй юм хийж
огтоосоо болохгүй. Иргэд өөрсдийнхөө эрхийг эдлэх хэрэгтэй. Сонгуульд
энэ хүмүүсийн төлөө саналаа өгөөд яах ч билээ гэх хандлагаар орохоо
болиоч дээ гэж уриалмаар санагдах үе ч байдаг.
Жагсаалтаар
сонгогддог 28 гишүүний асуудлын талаар Сонгуулийн хуулинд өөрчлөлт
оруулна гэсэн юм яригдаад байна лээ. Миний бодлоор тэр тойргоор
сонгогддог тэр гишүүдийг иргэдийн саналд тулгуурлан УИХ-ын гишүүний
эрхийг олгох зөв юм шиг. Энэ нь нэгд иргэдийнхээ сонголтыг хүндэтгэсэн,
хоёрд бид төлөөллөө өөрсдөө сонгох эрхээ эдлэх хэрэгтэй. Ер нь жагсаалт
гэдэг зүйл чинь бидний эрхийг хаасан үйлдэл. Яагаад ингэж хэлж байна
гэхээр хэн болох нь мэдэгдэхгүй нөхөд намын харьяа, нөмөр нөөлөг дор
гэнэт гараад ирэхээр хэнд ч таатай биш санагдах нь зүйн хэрэг.
-Иргэдийн
дунд янз бүрийн л яриа байдаг. Учир нь хувь хүний үзэл бодол өөр, өөр
болохоор тэр байх. Миний хувьд сонгуулийн санал хураалтыг автомат
машинаар явуулж, дүнг нэгтгэх нь зүйтэй гэж боддог. Учир нь хэрэгцээт
мэдээлэл, аливаа албан ажлыг интернет цахим хэрэглээн дээр тулгуурлах
хандлагатай байгааг хүн бүр мэдэж байгаа.
Тиймдээ ч хөгжил
дэвшил хүмүүсийнхээ хэрэгцээг шаардлагыг бодолцож шийдэх нь хэрэгтэй
биздээ. Тэгэхгүй одоо цагт хэдэн мянган иргэний саналыг гараар тоолоод,
савлаад байж байна гэхээр хэний ч санаанд буухааргүй зүйл юм шиг. Сонгууль дөхлөө саналаа худалдана гэх яриа ч иргэдийн дунд гардаг нь нууц биш. Эхлээд энэ асуудлаа нэг тийш нь болгох хэрэгтэй.
Яагаад гэхээр харьяалалгүй хүмүүсийг ашиглаж, мөнгөөр хуурч саналыг нь
авах байдал аль хэдийнэ газар авсан. Бараг энгийн үзэгдэл.
-Автомат машинаар тоолж болно л доо. Ер нь технологийн дэвшил, дэлхийн чиг хандлагаас хоцроод дэмий байх.
Мэдээллийн эрин зуун болсон энэ үед цахим хэрэглээг болиулна, хар
хайрцагаар санал авахаа болих хэрэгтэй гэвэл дэндүү өрөөсгөл асуудал.
Иймээс
аль алиныг нь хослуулах нь зөв. Хүмүүсийн дунд хар хайрцагийг итгэл
төрүүлэхгүй, жинхэнэ будлиан хутгадаг эд чинь энэ юм биш үү гэх хандлага
бий. Гэхдээ үнэхээр эргэлзээтэй асуудал, но-той зүйл гаргаж байгаа эсэхийг нь давхар хяначих хэрэгтэй юм.
Нэг талаараа энэ арга ядсан хэрэг байж болох юм. Ер байнга маргаан
гардаг, олон сонгогчидтой тойрогт энэ аргыг хамтад нь хэрэглэж болох юм
шиг санагддаг. Сонгуулийн хууль, түүнд хамаарагдах зарим журмыг өөрчлөх
нь зүйтэй.
Сонгууль болохоор санал худлаа гарлаа, өчнөөн олон
хүний саналыг хуурамчаар үйлдлээ гээд бөөн шуугиан болдог. Энэ байдлаас
бүр залхаад, дөжирчихсөн хүмүүс ч маш их. Би бол иргэдийн цаг зав,
хэрэглээнд үндэслэн санал хэрхэн авахаа шийдээсэй гэж хүсч байна. Бас тойргоос нь жагсаалтаар гаргаж ирдэг асуудлыг ард түмнээсээ асуух нь зөв.
Жишээлбэл, Баруун таван аймгаас энэ л юм хийж чадна даа гэсэн хүнээ
сонгодог байвал зүгээр. Намын дарга, эрх мэдэл бүхий хэдэн хүний
шийдвэр, жагсаалтаар нэр дэвшсэнээс иргэдийн саналыг тусгавал илүү
бодит, үр дүнтэй зүйл болно гэдэгт итгэлтэй байна.
-Би
энэ жил анх удаагаа сонгууль өгнө. Өмнөх жилүүдийн сонгуулийг харж
байхад санал асуулгад өөрчлөлт орсон гэх маргаан их үүсч байсан нь
анзаарагдсан. Тэгэхээр энэ жилийн сонгуулийг гар аргаар тоолоосой гэж бодож байна.
Эх
орныхоо төлөө, бас өөрийнхөө эрх ашиг, соёл боловсрол ирээдүйнхээ
төлөө зөв, итгэл даах хүндээ санал өгөх нь иргэн хүний үүрэг гэж би
хувьдаа ойлгодог. Тиймээс хувь хүний сонголтыг хүндэтгэн үнэн зөв, шударга байдлыг эрхэмлэх нь мэдээж чухал.
Ер
нь нийгэмд ил тод байдлыг ханган ажиллах шаардлага их бий. Үүний нэг
тод жишээ болгож сонгуулийн саналыг гараар тоолоосой гэж бодож байна.
Иргэд дөрвөн жил тутамд нэг удаа санал өгдөг. Юуны тулд гэвэл өөрийг нь
төлөөлж чадах хэн нэгнийг сонгох, шийдвэр гаргуулахын тулд шүү дээ. Тиймээс жагсаалтаар сонгогддог 28 гишүүнийг иргэдийн санал асуулгын үндсэн дээр гаргаж ирэх нь мэдээж зөв алхам.
-Төрөөс
ажилгүй залуусыг ажилтай болгох тал дээр бодлогын төвшинд дэмжих нь
хамгийн чухал байна. Хэрвээ хэрэгжиж чадвал энэ бол залуучуудын хувьд
маш том боломж. Сүүлийн үед эдийн засгийн хямралаас шалтгаалаад олон залуучууд ажилгүй болж байна.
Зөвхөн нийтийн тээврийн салбараар л жишээ татаж болно. Хэдэн арван
кондуктор нийтийн тээврийн салбарт хийгдсэн шинэчлэлттэй холбоотойгоор
ажилгүй боллоо шүү дээ.
Залуучуудыг ажлын байр, цагийн ажилд
зуучлах олон ажил зохион байгуулагдаж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ дэмий
сэлгүүцсэн, гадуур тэнэсэн ажилгүй залуус их болжээ. Зарим нэг танил
талдаа найдаж, оффисын ширээний ард суух сонирхолтой хүмүүс байдаг ч,
хүнд хөнгөн ямар ч хамаагүй ажил хийгээд амьдралаа аваад явья гэсэн
сонирхолтой залуус олон байгаа. Тэднийг цэргийн албанд татаж,
мэргэшүүлж, автозам, төмөр зам, барилга зэрэг дэд бүтцийн салбарт
хагас цэрэгжилтийн байдлаар цалинтай ажиллуулна гэсэн яриа сонссон.
Ер
нь ингэсэн нь зөв гэж бодож байна. Хагас цэрэгжилтийн байдлаар зохион
байгуулна гэхээр мэдээж хяналттай, хариуцлагатай ажиллах шаардлага бий
болно. Миний бие өөрөө төмөр замын байгууллагад ажилладаг. Залуучууд
цэрэгт явснаар ядаж л тэсвэр хатуужилтай болдог юм. Харин тэсвэр
хатуужил дэд бүтэц, төмөр замын салбарт ажилладаг албан хаагчдад байх
ёстой чанар гэж би боддог. Ер нь тэгээд аль болгон гадаадаас ажиллах хүчин авах вэ дээ.
Дотоодын нөөц бололцоогоороо улсынхаа бүтээн байгуулалтад оролцоод,
тодорхой хэмжээний цалин мөнгөө аваад явбал улсдаа ч, иргэддээ ч
хэрэгтэй алхам болж чадах байх.
-Одоогоор
зөвхөн санал л гаргаад байгаа юм билээ. Гэхдээ иргэн хүнийхээ хувьд
бодлоо хэлэхэд, маш зөв санаа гэдгийг онцолж хэлмээр байна. Үүнийг хэрэгжүүлнэ гэдэг маш том чадвар. Харин манайхан чинь чадахгүй тийшээгээ л байх юм байна шүү дээ. Нийгэмд ажилгүй залуус олон байна. Тэднийг ажил хийлгэх хэрэгтэй.
Цалинг
нь тогтмол тодорхой хэмжээний төвшинд өгөх хэрэгтэй. Одоогийн байдлаар
цалин нь хоолондоо ч хүрэхгүй хэмжээтэй байхад залуучууд ажиллах ямар ч
урамгүй байгаа. Тийм учраас цалинг нь сайн тогтоогоод, хамгийн гол нь
хугацаандаа олгоод явбал ажиллах залуус олон бий. Эхний удаад залуусыг цэрэгт татаж, дэд бүтцийн салбарт дайчлан ажиллуулах нь маш зөв санаа.
Гэхдээ эхний удаад шүү дээ. Манай залуучууд нэгдсэн зохион байгуулалтад
орохгүй бол хэтэрхий эрх чөлөөтэй болчихсон. Ер нь эхний удаад энэ
санаа маш зөв.
Харин жигдрээд дүрэм журамдаа орсоны дараа больж
болно. Залуусыг хараад байхад мөнгөний бараа харахгүй ажиллаж байгаад
нэг өдөр цалин нь буухаар архидчихдаг. Ийм ажил гэж юу байх вэ дээ.
Миний хувьд энэ санааг дэмжиж байна. Харин ажил хэрэг болгохдоо хамгийн
түрүүнд зохион байгуулалт дээр нь анхаараасай л гэж хүсч байна. Сайн
зохион байгуулаад хэрэгжүүлж чадвал маш зөв зүйтэй алхам болно.
Эхлүүлчихээд хаячихгүй шиг л эхнээсээ сайн зохион байгуулах хэрэгтэй.
Иймэрхүү ажлыг эхлүүлэх цаг нь хэдийнэ болчихсон. Төр засаг зоригтой
шийдвэр гаргах хэрэгтэй. Хариуцлага, сахилга батгүй бол ажил
урагшлахгүй.
Гэхдээ тэр олон залуучуудыг жилийн хугацаанд
цэргийн албанд татаад явчихвал бас хэцүү л дээ. Сар эсвэл 45 хоногийн
хугацаатайгаар цэргийн албаны тэсвэр хатуужлыг мэдрүүлэх хэрэгтэй байх.
Дасгал сургуулилт, дэг журамд суралцсан залуус тодорхой хэмжээнд
хүмүүжиж, дадлагажина. Харин дараа нь хагас цэрэгжилтийн байдлаар ажиллуулбал үр дүн гарах байх.
Эцэст нь хэлэхэд ажил хийж буй хүмүүс нь өөрийнхөө эрх үүргийг мэдэж,
мөн ажил олгогчид нь өөрсдийн эрх үүргээ сайн ухамсарлавал Монгол Улсын
хөгжилд л хэрэгтэй.
-Дэмжиж
байна. Нийгэмд ажилгүй залуус маш олон байна. Манай найзуудын ихэнх нь
ажилгүй байгаа. Ажил хайхаар суурин ажил гэхээсээ илүү цагийн ажил их
олддог. Мөн барилгын ажил их байдаг. Гэхдээ бидэн шиг их дээд сургууль
төгссөн ажилгүй залуусыг цэрэгт татаж, дэд бүтцийн салбарт ажиллуулах
талаар яригдаж байгаа гэж дуулсан.
Ерөнхийдөө дөрвөн жил, зарим
нь бүр зургаа долоон жил их, дээд сургуульд өндөр төлбөр төлөөд сурсан
хүмүүсийг ажилд дайчилна гэхээр санаанд бууж өгөхгүй байгаа. Залуучуудын хувьд сургуулийг нь төгссөн болохоор аль болох оюуны хөдөлмөр эрхлэх сонирхолтой байдаг. Би ч гэсэн ийм л бодолтой байдаг. Шуудхан хэлэхэд дэд бүтцийн салбарт ажиллах сонирхолтой залуучуудын тоо цөөхөн байгаа.
Төмөр
зам дэд бүтцийн салбарын хийх ажил нь ерөнхийдөө хүнд хөдөлмөр
эрхлэлтдээ орно. Гэтэл амьдрал дээр оюуны болон биеийн хүчний
хөдөлмөрийн цалин нь яг адил байдаг. Тиймээс оффисын ширээний ард суух сонирхолтой залуусын тоо их байхаас аргагүй шүү дээ.
Хэрвээ үнэхээр энэ санаа ажил хэрэг болбол цалинг нь жаахан өндөр
тогтоож өгөх хэрэгтэй. Хамгийн хүнд хөдөлмөр эрхэлдэг дэд бүтцийн
салбарын ажилтнуудын цалин нь бага юм шиг санагддаг.
-Хөтөлбөрийн
талаар сонссон. Ажилгүй 10 мянган залуусыг цэрэгт татаж, дэд бүтэц,
төмөр зам, бүтээн байгуулалтын ажилд дайчилна гэж дуулсан юм байна. Эх
орондоо хэрэг болж байвал яах вэ дээ. Залуус дэмжиж байгаа байх. Дээд сургууль төгссөн атлаа ажилгүй олон залуус бий. Түүнчлэн, их, дээд сургуульд сураагүй ажилгүй залуус ч гэсэн олон байна.
Тэд
цэрэгт яваад, дээр нь мэргэжил эзэмшээд, тодорхой хэмжээний орлоготой
болбол улс оронд ч, хүмүүст өөрсдөд нь ч хэрэгтэй. Дэд бүтцийн салбарт
залуус ажиллах сонирхолгүй байгаа мэтээр хүмүүс яриад байгаа юм. Гэхдээ
бодит байдал дээр ажиллах сонирхолтой залуус олон байгаа гэж би бодож
байна. Шинээр төмөр зам тавина гэсэн мэдээлэл байсан.
Энэ ажилд
дотоодын залуус маань өөрсдөө оролцвол эх орны хөгжил дэвшил, эдийн
засагт ч эерэг үр дүн авчрана гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ цэрэгт татсанаар залуучууд албадлагын маягаар ажиллана гэсэн үг биз дээ.
Нэг талаас дэг журам, тэсвэр хатуужилд суралцах хэдий ч, нөгөө талаас
салбар нь өөрөө хүнд салбар болохоор энэ хэр оновчтой шийдвэр байхыг
сайн хэлж мэдэхгүй байна.
-Тавантолгой
өөрөө маш том орд. Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх нөөцтэй гэж
дуулсан юм байна. Төр дор хаяж, 51 хувийг нь өмчлөх ёстой гэж бодож
байгаа. Өмнөх тогтоолын төсөлд гадны компаниуд хэт өндөр хувь эзэмшиж
байсан. Яалтчгүй, үүнийг өөрчлөх хэрэгтэй. Иргэн хүнийхээ хувьд маш зөв зүйтэй санал гэж бодож байгаа.
Гэхдээ яриад байлгүй батлах хэрэгтэй байна.
Яриад л байдаг. Бодит байдалд батлагдсан зүйл байхгүй. Тавантолгойн
ордын шинэ тогтоолын төсөлд 40 гишүүн гарын үсэг зурсан гэж сонссон. Яг
бодитоор тогтоолын төсөл нь дэмжигдчихвэл ард түмний амьдралд хэрэгтэй
байх. Бас нэг чухал заалт нь Тавантолгойд иргэдийн эзэмшдэг 1072
хувьцааг саналын эрхтэй болгох асуудлыг тусгасан байсан.
Үүнийг
бодитойгоор батлаад, тус бүрийн үнэлэмжийг нь тогтоочихвол иргэдийн
хувьд маш хэрэгтэй алхам болно. Харин одоогийн байдлаар яриад байдаг.
Хэрэгжсэн зүйл байхгүй. Ер нь батлагдталаа удах болов уу даа.
-Миний
бодлоор төр засаг амласандаа хүрэх л ёстой. 1072 хувьцааг иргэдэд
олгосон бол иргэд хувь эзэмшиж, ашгаа хүртэх эрхтэй биз дээ. Ер нь
Засгийн газар нь яриа хэлцлээ хийгээд УИХ-аас батлаад явчихвал болох
байх. Гэхдээ 1072 хувьцаа эзэмшигч иргэдийг саналын эрхтэй болгочихвол
Тавантолгойн гэрээ хэлцэл урагшлахгүй болчих вий гэсэн болгоомжлол бас
байна.
Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг гишүүдийн санаачилсан шинэ
тогтоолын төсөлд нь Монгол Улсын гурван сая иргэн хувьцаа эзэмшиж
байгаа Монгол Улс өөрийнхөө хөрөнгөөр хайгуул хийж анх нээсэн энэ орд
газрыг Засгийн газар өөрөө дур мэдэн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж
болохгүй. Харин ард түмнээсээ сонгогдсон УИХ-аар заавал хэлэлцүүлэх
ёстой гэсэн зүйлийг оруулж байгаа юм билээ. Нэгэнт ард түмний итгэлийг
даасан, төрийн дээд байгууллага зөв шийдвэр гаргавал иргэд түүнийг нь
дэмжинэ шүү дээ. Зөв юмыг хэн ч хүлээж авна. Тиймээс заавал иргэдийн эзэмшдэг 1072 хувьцааг саналын эрхтэй болгох гээд байх шаардлагагүй.
Харин Тавантолгойн 51 хувийг төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компани эзэмших асуудлыг бол дэмжиж байгаа. Ингэж байж л бидний 1072 ширхэг хувьцаа албан ёсных болно. Миний хувьд хувьцаа эзэмшигчдийн нэг. Тавантолгойн гэрээ, хэлцэл урагшлаасай л гэж хүсдэг. Хүн бүр л ийм бодолтой байгаа.
-1072
ширхэг хувьцаагаа өндөр настнууд мөнгөн хэлбэрээр авсан шүү дээ.
Мөнгийг нь авсан хүнд хувьцаа байхгүй биз дээ. Гэхдээ ард түмэндээ
амласан юм чинь өгөх л хэрэгтэй. Нэгэнт амласан л юм чинь эрт орой хэзээ
нэгэн цагт өгөх нь зөв гэж боддог. Хэрвээ үнэхээр л гэрээ хэлэлцээр нь
зөв юм бол заавал хувьцааг саналыг эрхтэй болгох шаардлагагүй.
Хөрөнгө
оруулалтын гэрээг хийж байгаа төрийн дээд байгууллагын хүмүүс нь
өөрсдөө зөв бурууг нь мэдэж байгаа болоод хийдэг байлгүй дээ. Заавал
УИХ-аар хэлэлцээд байх шаардлага юу байна аа. Улам л сунжрахын нэмэр.
Ажлаа мэддэг, чаддаг, ухамсартай хүмүүс Засгийн газарт байдаг бол зөв
шийдвэрээ гаргаад явбал ард түмэн үүнийг дэмжихээс гарцаагүй. Харин
Монгол Улс "Эрдэнэс Тавантолгой” компани энэ ордын 51-ээс доошгүй
хувийг эзэмших ёстой гэдэг саналыг дэмжиж байгаа юм. Үүнийг заавал шинэ
хуульд оруулах хэрэгтэй.
Өмнө нь 98 хувийг нь гадаадын компанид эзэмшүүлсэн асуудал яригдаад байсан. Монголчуудын өөрсдийн хөрөнгөөр олж нээсэн ордын ихэнх хувийг дотоодын компани эзэмших ёстой гэдэгтэй хэн ч маргахгүй. Таван толгойн ордын шинэ тогтоолын төсөлд байгаа хоёр гол заалт дээр би ийм л бодолтой байна.
-Ард түмний саналыг авч сонгогдсон төрийн түшээдийн саналаар Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэх нь зөв гэж боддог. Яагаад гэвэл төр хувь хүнд ногдуулаад өгчихөж байгаа юм чинь хувь хүний л өмч болж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм болохоор ард түмний санал чухал. Л.Эрдэнэчимэг гишүүн энэ талаар ярьж байсан. Тэр асуудлыг дэмжиж байгаа.
Би 50000 төгрөгөөр биржид данс нээсэн.
Гэхдээ тэрнээс хойш яасан нь мэдэгдэхгүй байгаа. Хүн мэдээж танихгүй
хүн өөрийнх нь зүйлээр оролдохоор уурладаг биздээ. Хүний хувийн өмчийг
зөвшөөрөлгүй гэрээ хэлэлцээрт ашиглана гэдэг бүдүүлэг асуудал. Эх
сурвалж: www.mminfo.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||