Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгой компани уурхайн усны хэрэглээний талаар мэдээллээ

Говьд ус хайран. Ер нь хаана ч байлаа гэсэн ус бол чандмань эрдэнэ билээ. Харин усаар ангасан гэж хэлж болох дэндүү эмзэг экосистемийн нутаг Өмнийн говьд Монголын уул уурхайн үлэмж төслүүд хэрэгжих гэж буй нь хонь, чоно хоёр шиг эсрэг тэсрэг зүйлийг цуг байлгахаар "төлөвлөж” буй мэт. Үнэхээр ус хайран тул уурхайчид ус бага ашиглах бүхий л боломжийг эрэлхийлэх ёстой нь дамжиггүй.

 

Секунд бүрт 870 литр ус ашиглаж буй гэгддэг "Оюутолгой” компанийн баяжуулах үйлдвэр гүний усыг "цөлмөж” буй талаар сөрөг мэдээлэл байдаг ч энэ нь хэтэрхий ерөнхий байдаг. Харин өчигдөр "Оюутолгой” компани сэтгүүлчдэд уурхайн үйл ажиллагааны усны хэрэглээний талаар, мөн тэд усны талаар ямар бодлоготой ажиллаж буйгаа дэлгэрэнгүй тайлбарлаж, асуултад хариулсан юм. Тус компанийн мэдээлж буйгаар уурхайн үйл ажиллагаанд зөвхөн Гүний хоолойн ус ашиглаж буй бөгөөд одоогоор өдөрт 550 литр секунд ус зарцуулж буй ажээ. Үүнд баяжуулах үйлдвэр, уурхай, ахуйн болон бусад хэрэглээ багтжээ. Гэхдээ энэхүү усныхаа 80 гаруй хувийг эргүүлэн ашигладаг байна. Оюутолгойн үйл ажиллагааг тэтгэж буй Гүний хоолойн усны нөөцийн нарийвчилсан судалгааг "Aquatera” компани хийж гүйцэтгэсэн бөгөөд уг хэсэгт 6.8 тэрбум шоо метр ус хадгалагдаж буйг тогтоожээ. Энэхүү хэмжээ нь бүдүүн тоймоор авч үзвэл Улаанбаатарчуудын унд ахуй, үйлдвэрийн зориулалтаар ашиглаж буй нийт хэрэглээг 100 гаруй жил залгуулахуйц хэмжээтэй дүйх юм. Гэхдээ Гүний хоолойн ус нь ундны усны давсны агуулгын дээд хязгаараас дөрөв дахин их давстай тул унданд шууд хэрэглэх ямар ч боломжгүй гэж эрдэмтэд тайлбарладаг байна. Хэрэв ашиглая гэвэл цэвэршүүлэхээс өөр аргагүй ажээ. Гүний хоолойн усанд литр тутамд 4 гр давс агуулагддаг. Харин далайн усанд литр тутамд 30-35 гр болон түүнээс дээш хэмжээний давс агуулагддаг ажээ.

Гүний хоолойн усны нөөцийн судалгааны дүгнэлтийг Усны хэрэг эрхлэх газар 2008 оны арваннэгдүгээр сард баталж, энэ дагуу Улсын усны мэдээллийн сангийн нэгдсэн тоо бүртгэлд бүртгэжээ.

Усны судалгааны нэгдсэн дүнд үндэслэн 2009 оны нэгдүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын яам Гүний хоолойн усны хэрэглээний боломжит хэмжээг үйлдвэрлэлийн B, C1 зэрэглэлээр 870 литр/сек (75168 шоо метр/хоног) гэж баталжээ. Оюутолгойн үйлдвэрлэлийн явцад хэрэглээний өгөгдсөн хэмжээнээс хэтрэхгүйг тус компани онцолж байсан юм. Хамгийн дээд тал нь жилдээ 27 сая шоо метр ус ашиглахаар байгаа ажээ. Энэ нь дээр дурдсанчлан хоногт 75 мянган шоо метр усны хэрэглэх дүнтэй дүйжээ. Өнгөрсөн жилийн байдлаар тус уурхайн үйл ажиллагаанд 10 сая шоо метр ус ашиглажээ. Ингээд тус компанийн тооцоолж буйгаар уурхайн үйл ажиллагаанд 40 жилийн хугацаанд нийтдээ 1 тэрбум 97 сая шоо метр ус ашиглах тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл Гүний хоолойн нийт усны 20 хүрэхгүй хувийг энэ хугацаанд ашиглахаар байгаа ажээ.

Гүний хоолойн усыг ийм хэмжээгээр ашиглахад малчдын худаг болон гадаргын усны түвшинд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй гэж тооцож байна. 150 метрийн шаварлаг үеэр тусгаарлагдаж буй малчдын худаг, Гүний хоолой нь усны тэжээгдлийн ямар нэг холбоогүй гэж үздэг байна. Үүнээс гадна Гүний хоолойн усыг ийм хэмжээгээр ашиглах үед газрын гүний ус доошилсны улмаас газар хотойх цөмрөх аюул огт учрахгүйг тэмдэглэсэн юм. Учир нь ус ашиглалтын өгөгдсөн хэмжээг газрын гүний усны түрэлтийн хэмжээнд үндэслэн тогтоожээ. Түрэлт гэдэг нь гүний ус нь тодорхой хэмжээний даралттай байдаг тул цооног тавьж ус дамжуулах үед дээш түрэх хэмжээг илэрхийлж буй ажээ. Иймд энэхүү түрэлтийн хэмжээгээр усыг ашиглахад газрын гүний усны хамгийн дээд хэсгийн түвшин огт доошлохгүйгээр тооцжээ. Нөгөөтэйгүүр энэхүү Гүний хоолойн ус нь газрын гүнд цэлэлзсэн их ус байдлаар бус харин газрын гүнд чулуулгын ан цаваар хэсэг хэсгээрээ тархан оршиж буй ажээ. Тиймээс нийтдээ 28 худаг 150-400 метрийн гүнээс усаа татан уурхай руу нийлүүлж буй ажээ.

”Оюутолгой” компани нэг тонн зэсийн баяжмал үйлдвэрлэхэд дунджаар 520 литр/с ус ашигладаг. Тодруулбал нэг тонн баяжмал үйлдвэрлэхэд 3 тонн ус ашигладгийн 2.5 тонн нь дахин боловсруулагдан эргэн үйлдвэрлэлд ашиглагддаг байна.

Гэхдээ Гүний хоолойн ус ямар хугацаанд хэр их хэмжээтэй нөхөгдөж тэжээгддэг талаарх судалгаа одоогоор бараг алга байна. Гүний хоолойн ус тодорхой хэмжээгээр нөхөгддөг гэсэн таамаг эрдэмтдийн дунд бий. Гэхдээ гүний ус нь тодорхойлолтоороо нөхөн сэргээгдэшгүй баялаг гэсэн ойлголтод багтдаг.

Тус компани мөн Ундайн голын голдрилыг өөрчлөх төслийг өнгөрсөн оны наймдугаар сард амжилттай хийж гүйцэтгэж дуусгасан нь малчдын сэтгэлд нийцсэн сайн ажил болсныг тэмдэглэсэн юм. Голын голдрилыг өөрчилнө гэдэг нь хэн хүнд төдийлөн сайхан сонсогдохгүй ч голын ус ил уурхайн хэсгийг дайран урсдаг байна. Ундайн гол нь үндсэндээ ил урсгалгүй зөвхөн хөрсний доогуур урсгалтай, 5 литр/секунд бүхий урсацаар 170 км үргэлжилдэг жижиг гол юм. Гэвч энэ гол жижиг боловч малчдын хувьд уул шиг түшигтэй, үнэлэхийн аргагүй эрдэнэ. Тиймээс голын ус уурхай руу шүүрч, алдагдахаас хамгаалж уг төслийг хэрэгжүүлжээ. Энэхүү голыг хамгаалах төслийг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ хуучин Бор овооны задгайд жижигхэн цөөрөм тогтдог байсныг орлуулан өөр хэсэгт бүрдүүлж өгчээ. Тэрхүү жижиг цөөрөм нь зундаа малчид мал сүргээ услах таатай орчин болдог байна.

Оюутолгой компани уурхайн усны хэрэглээний талаар мэдээллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани