- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Г.Батбаяр: Халх голын хэвлий дор Оюутолгойгоос 20 дахин их алт, эрдэнэс бий
Атарын аян өрнөж байхад ЗХУ-ын эрдэмтэд Халх голыг судалж үзээд танай улсын газар тариалангийн гол амин судал нь энд байна. Ямар нэгэн тохиолдлоор энд газар тариалан эрхэллээ гэж бодоход бусад хэсгийн үржил шим муудаж, цөлжилт үүсэх нөлцөл бүрдэнэ хэмээн тооцсон тул Халх голыг Монгол улсын нөөцөд авсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр Халх голыг хөдөө аж ахуйн Чөлөөт бүс болгоно хэмээн Р.Бурмаа сайд тэргүүтэй нөхдүүд өдөр шөнөгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй мэдээ цацаж, иргэдийн тархийг угааж байна гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл бид Халх голд газар дээрээ нөхцөл байдал ямар байгаа талаар тодруулахаар Халх гол сумын иргэдийн өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.
- Халх гол сумыг Чөлөөт бүс болгох асуудлаас үүдээд иргэд өнөөдөр хоёр талцаад байна. Тэгвэл газар дээрээ нөхцөл байдал ямар байна вэ?
-Халх гол сумын иргэд УИХ-ын 75 дугаар тогтоолыг 100 хувь эсэргүүцэж байгаа. Гэхдээ иргэдийн эсэргүүцэл эрх мэдэлтэн, мөнгөтэй төгрөгтэй улсуудын нэлээд ширүүн тэмцэлтэй тулгарч байна. Нэг талд нь эрх мэдэл, мөнгө төгрөгтэй улсууд байна. Нөгөө талд нь ядарсан сумын ард иргэд байна. Энд ганцхан жишээ дурдахад, сая О.Баасанхүү, Р.Бурмаа сайд, тэргүүтэй хөдөө аж ахуйн салбарын эрх мэдэлтнүүд Халх голд ирж ажиллаад буцлаа.
Гэтэл тэд ирэхдээ нутгийн архинд дуртай, ядарсан зүдэрсэн иргэдэд архи, боов чихэр тараагаад УИХ-ын 75 дугаар тогтоолыг дэмжиж байна гэх мэтчилэн сурталчилгаа бариулаад, хурал цуглаан дээр төр засгийнхаа бодлогыг бид 100 хувь дэмжиж байна гэж захиалгаар хашгируулаад буцлаа.
Түүнчлэн 75 дугаар тогтоолын эргэн тойронд бие, биенийгээ гүтгэн доромжлох, нотлох баримтгүйгээр эрх бүхий албан тушаалтнууд худал мэдээлэл тараах, тэмцэж байгаа нутгийн иргэдийг шүүх цагдаад өгөх зэргээр хүсэл зоригийг нь мохоох төрөл бүрийн арга ашиглаж байна.
Ер нь Халх голыг авахын тулд эрх мэдэлтнүүд энгийн ард иргэдийнхээ эсрэг мэдээллийн дайн зарлачихсан юм байна гэдгийг ойлголоо.
- Нутгийн иргэдээр лоозон бариулсан гэдгээ жаахан тодруулаач?
-Түрүү долоо хоногт Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр, өөрсдийнхөө телевизтэйгээ ирж Халх гол суманд ажилласан. Тэд нарыг ирэхээс 4, 5 хоногийн өмнө 10-аад хүн Халх гол сумын зочид буудалд байрлаж иргэдийг суртачлан ухуулж эхэлсэн.
Хашаа хороон дээр ухуулах хуудас наах, архи уудаг нөхдүүдэд архи уулгах өөрсдийнхөө талд оруулах, плакат лоозон бариулж зогсоох, хуралдаж байхад дайрч орж ирэн "Бид нар 75 дугаар тогтоолыг дэмжиж байна” гэх мэтчилэнгээр хашгирах, түүнийг нь хотоос ирсэн хэвлэлийнхэн авч, "Халх гол сумын иргэд хоорондоо хагарчихсан байна” гэх мэтээр нийт ард түмний тархийг угааж эхэлсэн. Тэгээд энэ асуудлынх нь дагуу сумынхаа цагдаагийн газарт тэдгээр хүмүүсийг барьж өгсөн. Одоо энэ асуудал шалгагдаж байна.
Эндээс эрх мэдэлтнүүд Халх голыг авахын тулд сумын иргэдийн ядуу зөдүү, дорой байдлыг далимдуулж, мөнгө төгрөг өгөх, хэвлэл мэдээллийнхнээр тархийг нь угаах зэргээр мэдээллийн тэнцвэрт байдлыг маш ихээр алдагдуулж байгаа нь харагдана.
- Сумын иргэд энэ мэт башир аргын хариуд ямар арга хэмжээ авахаар төлөвлөөд байна вэ?
-Бид нар газар шороогоо бүрэн бүтнээр нь авч үлдэхийн тулд хандивын аян цуглуулж эхэлсэн. Ингэснээр хэвлэл мэдээллийнхнийг авчрах,нутаг орноо танилцуулах, өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэх, үнэн бодит мэдээллийг түгээх боломж бүрдэнэ гэж найдаж байгаа.
- Сүүлийн үед 500 мянган га газарт бус 5000 га газар дээр Халх голын чөлөөт бүсийг байгуулна гэх шуум дэгдээд байна. Үнэхээр 5000 га болтол нь бууруулчихсан юм уу?
- 500 мянган га газар хэвээрээ байгаа. 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн УИХ-ын 75 дугаар тогтоолд зааснаар 500 мянган га газрыг хорио цээр технологийн чөлөөт бүс болгох тушаал гарсан. Энэ дээр нэмж ямар ч тэмдэглэл хийгээгүй.
- Тэгвэл Р.Бурмаа сайдын мэдээлсэн шиг Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн, Халх гол сумын Засаг дарга В.Мөнхтайван нар Халх голын газар нутгаас зарчихсан хэрэг үү?
- Тийм зүйл байхгүй. Р.Бурмаа сайдын мэдээлээд байгаа шиг Хятад, Солонгосын компаниудад газар эзэмшүүлж үйл ажиллагаа явуулах эрх олгосон зүйл огт байхгүй. Өнөөдөр яг энэ мэдээлэлд цэг тавьж Халх голын засаг дарга бүх бичиг баримт, нотлох баримтуудаа эх хувийн хамт авчирсан байна.
Хэрвээ үнэхээр Халх гол, Дорнодын засаг дарга нар газар нутгаа зарсан онц ноцтой хэрэг үйлдсэнийг Р.Бурмаа сайд мэдэж байгаа бол түүнийгээ хэлээд, цагдаа шүүхэд хандах хэрэгтэй. Гэвч тийм зүйл байхгүй учир эргүүлээд Р.Бурмаа сайдыг шүүхэд өгчихлөө.
-Шүүхээс ямар нэгэн хариу өгсөн үү?
- Р.Бурмаа сайд бол "иргэдийн тархийг 2 сар угаасан, газар худалдсан гэж гүтгэн доромжилсон” гэдэг агуулгаар намайг нэр төрд халдсан гэдэг зүйл ангиар шүүхэд өгсөн. Харин Р.Бурмаа сайдыг би АТГ, ТЕГ өгчихсөн байгаа. Гэхдээ М.Бадамсүрэн, В.Мөнхтайван нарыг албан тушаалаа ашиглан газар зарсан байна хэмээн хуулинд байхгүй нэр томъёо ашиглан, нотлох баримтгүйгээр онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн учраас Р.Бурмаа сайдыг 111.3-т заасан зүйл ангиар давхар шүүхэд өгчихсөн явж байна.
- Ингэхэд Халх гол сумыг Чөлөөт бүс болгох гэж байгаатай холбогдуулан, ард иргэдийн эргэлзээг арилгахаар Ерөнхийлөгч газар дээр нь очиж танилцана гэж байсан. Тэр асуудал юу болсон бэ?
- Ирээгүй л байна. Уг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Ерөнхийлөгч Халх голд очиж, газар дээр нь нөхцөл байдалтай танилцах ёстой. Газар нутаг гэдэг бол Төрийн хар хайрцагны бодлогод багтдаг зүйл. Тиймээс ерөнхийлөгч шууд очиж газар дээр танилцах үүрэгтэй. Гэхдээ яагаад өдий болтол ирэхгүй байгааг ойлгохгүй байна.
- Өнөөдөр сонинд өгсөн таны ярилцлагыг уншсан. Гэтэл тэндээс таныг 75 дугаар тогтоолын яг юуг нь эсэргүүцээд байгаа олж хараагүй. Нэг харахад бүр дэмжээд ч байгаа юм шиг зүйл ярьсан байсан. Ер нь таны хувьд 75 дугаар тогтоолын яг юуг нь эсэргүүцээд байна вэ?
- Ер нь бол би 100 хувь эсэргүүцэж байгаа. Яагаад вэ гэвэл 75 дугаар тогтоол гуравхан үндсэн агуулга дээр тогтож байгаа юм. Нэгдүгээрт, малын махыг экспортлох, хоёрдугаарт, тэргүүний технологийг нэвтрүүлэх, гуравдугаарт, бусдын хууль бус үйлдлийг таслан зогсоох.
Гэтэл эдгээр заалтуудыг Халх голыг заавал чөлөөт бүс болгохгүйгээр хэрэгжүүлэх бололцоотой. Чөлөөт бүс байгуулах зайлшгүй шаардлагатай гэж үзээд эдгээр байгаа зүйлүүд чинь Монгол Улсад үйлчилж буй одоогийн хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
Чөлөөт бүс гэдэгт 26-хан зүйл заалттай маш хоржоонтой зүйл заалтууд байгаа юм л даа. Тэр заалтуудаар явбал шууд биеэ даасан тусгаар улс болно. Жишээлбэл, Хонг Конг байна, биеэ даасан тусгаар улс болчихсон. Зөвхөн хятад иргэд тийш нэвтрэхийн тулд заавал виз даруулж байна, гадны иргэд бол хамаарахүй, дураараа орж гарч болоод байдаг. Эндээс л харж болно.
- Үндэсний аюулгүй байдлаас гадна, Халх гол стратегийн хувьд ч чухал ач холбогдолтой юм шиг байгаа юм?
- Ер нь энэ Халх голын газрын хэвлий дор маш их баялаг бий. Тухайлбал, ЗХУ-ын үед Халх голыг судалж үзээд Монгол улсын бүх газар тариалангийн гол цөм нь явж байна, ямар нэгэн тохиолдлоор хагалж, газар тариалан эрхлэх юм бол бусад нутагт цөлжилт явагдаж, өвс ногоо ургахаа болино хэмээн улсын нөөцөд авсан байдаг.
Мөн байгалийн баялагийн тухай аваад үзье. Газрын хэвлий дор нь Оюутолгойг болвол 20 дахин их эрдэнэс баялаг бий гэсэн судалгаа байдаг. 1970 оны ЗХУ-ын хайгуулаар Халх голын газрын хэвлий дор асар их соронзон орны хуйлрал мэдрэгдсэн гэж тэмдэглэсэн байгаа юм. Гэтэл үүнийг ямар ч судалгаа шинжилгээгүйгээр гадныханд өгөх гэж улайраад байгааг ойлгохгүй байна.
Хэрвээ Чөлөөт бүс нэрээр гадныханд өгчихсөний дараа тэр их эрдэнэс баялаг гараад ирэхэд яах вэ, түүнийг ухаад авчихгүй гэх баталгаа байна уу? Үүнийг чөлөөт бүсийн тухай хуулиараа зохицуулаагүй байж л юуны духанд хүрээгүй өгнө гэж хашгираад байж болохгүй. Тийм учраас энэ тогтоолыг 100 хувь эсэргүүцэх шаардлагатай.
Мөн Чөлөөт бүс байгуулах газар хүн амын нягтаршил их байх ёстой. Гэтэл тэнд Халх голын сумын 600 иргэнийг эс тооцвол өөр хүн байхгүй. Тэгэхээр үүнийг дараа нь буцаан залруулах ямар ч боломжгүй юм. Тэгээд л би эсэргүүцээд байна.
- Тэгвэл үнэхээр нутгийн иргэдийн мэдээлсэн шиг, Р.Бурмаа сайд эрдэнэс баялагийнх нь хэмжээг мэдээд өөрийнхөө хамаатан садны нэр дээр 2000 га газар авчихсан юм биш үү?
- Тийм хардлага сэрдлэг гарсан. Гэхдээ нотлогдсон зүйл байхгүй учраас сайн мэдэхгүй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Хишигдэлгэр
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||