Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Наранхүү: Гадаад зах зээл тогтвортой байгаа тул шатахууны үнэ нэмэгдэх үндэслэлгүй


Эдийн засагт, бараа бүтээгдэхүүний үнэд шатахууны үнэ, хангамж шууд нөлөөлдөг учраас төр аргагүй анхаарал хандуулдаг. Гэтэл сүүлийн гурван жил намжмал байсан шатахууны үнэ тойрсон асуудал дахиад сөхөгдөв. Учир нь, шатахуунд ногдуулах  Онцгой албан татварын дээд хэмжээг нэмэгдүүлсэн тул жижиглэнгийн үнэ өснө гэж буй билээ. Уг нь шатахууны үнэ өсөх ямар ч үндэслэл шалтгаан байхгүй. Одоогийн үнэ бол нэг баррель газрын тос дэлхийн зах зээл дээр 120 ам.доллар хүрч байх үед тогтсон. Тэгвэл өнөөдөр нэг баррель газрын тос 46-50 ам.долларт хэлбэлзэж буй. Манай улсын импортолж буй шатахууны хилийн үнэ өнгөрсөн оны наймдугаар сард тонн тутамд 1011 ам.доллар байж. Тэгвэл  энэ оны хоёрдугаар сард  517 ам.доллар болж буурсан. Мөн УУЯ, Газрын тосны газраас ОХУ-ын шатахуун экспортлогчтой дэлхийн зах зээлийн үнэ ханшаар авч байх гэрээ хэлцэл хийсэн билээ. 

Ингээд Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн хэлтсийн дарга Х.Наранхүүтэй шатахууны үнэ хангамжийн талаар ярилцлаа.  

-Сүүлийн үед шатахууны үнэ хоёр дахин нэмэгдэх нь гэсэн яриа гарах боллоо. Саяхан УУЯ болон танай газраас татвар нэмсэн ч шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж мэдэгдэж байсан. Гэвч өнөөдөр үнэ нэмэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн гэх мэдээлэл газар авлаа?

-Шатахууны үнэд нөлөөлдөг гол хүчин зүйл бол гадаад зах зээл. Одоогоор гадаад зах зээл дээрх үнэ харьцангуй тогтвортой байгаа.  Ийм учраас шатахууны жижиглэнгийн үнэ нэмэгдэнэ гэсэн яриа үндэслэлгүй зүйл. 

-Өнөөдөр манай улс нэг тонн шатахуун ямар үнээр импортолж байна вэ?

-Газрын тос, түүний бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр ам.доллараар үнэлж худалдаалдаг. Манай улс дэлхийн зах зээлийн үнээр шатахуун авч байгаа. Яг ямар үнээр авч буйг хэлэх боломжгүй. Энэ бол тухайн компаниудын гэрээний нууцад хамаарна. Үүнийг Иргэний хуулиар зохицуулсан байдаг. Олон улсын жишигт ч ашгийн төлөө аж ахуйн нэгж хоорондоо худалдан авалт хийхдээ аль аль тал нь нууцлалыг хадгална, гуравдагч этгээдэд өгч болохгүй гэсэн гэрээний заалт бий. Ийм учраас нэг тонн шатахууны импортын үнийг хэлэх боломжгүй. 

-Нэг тонн шатахуунд ногдуулж буй татвар жижиглэнгийн үнэд хэрхэн нөлөөлдөг юм бол. Одоо нэг тонн шатахуунд хэдэн төгрөгийн Онцгой албан татвар ногдуулж байгаа вэ?

-Нэг тонн шатахуунд ногдуулах татварын дээд хэмжээ нь жижиглэнгийн үнэд 15 орчим хувийн нөлөөлөл үзүүлдэг. Манай улс 2008 оноос хойш авто бензин, дизелийн түлшинд ногдуулж буй  Онцгой албан татварыг дотоодын зах зээлийн үнийг тогтвортой байлгах үүднээс хувьсдаг хэмжээгээр тогтоож ирсэн. Энэ нь хэвээр үйлчилж байна. Одоогоор нэг тонн шатахууны Онцгой албан татварыг дээд хэмжээнд нь хүргэж  265 мянган төгрөгийн татвар ногдуулж буй. 

-Гэтэл Онцгой албан татвар ногдуулах хэмжээг өсгөсөн тул шатахууны жижиглэнгийн үнийг хоёр дахин нэмнэ гэсэн мэдээлэл байгаа шүү дээ?

-Монгол Улсын импортолж буй нэг тонн шатахуунд ногдуулах Онцгой албан татварын дээд хэмжээ 265 мянган төгрөг. Одоо энэ хэмжээ гурав дахин өсч байна гэж ойлгож буй. Өөрөөр хэлбэл, импортын шатахууны Онцгой албан татвар ногдуулах  хувь хэмжээ буюу боломжийг л нэмэгдүүлсэн. Түүнээс биш яг энэ нэмэгдсэн хэмжээгээр одоо импортолж буй авто бензин, дизелийн түлшинд  ногдуулах шийдвэр гараагүй. Импортын шатахуунд тонн тутамд нь хэдэн төгрөгийн татвар ногдуулах эсэхийг  тухайн үеийн дэлхийн зах зээлийн үнэ, валютын ханштай уялдуулан шийдэх бүрэн эрх нь Засгийн газарт бий. Гэхдээ шатахууны Онцгой албан татварыг одоогоор шинэчлэгдсэн дээд хэмжээнд нь хүргэх шаардлага ажиглагдахгүй байгаа. Импортын шатахууны татвар авахгүй ч байж  болно. Ийм учраас хуульд орсон өөрчлөлтөөр үнэ нэмэх нь гэдэг яриа нь нийгэм үймүүлсэн асуудал.   Ялангуяа эдийн засаг хүнд байгаа өнөө үед шатахууны үнийг өсгөх бодол хэнд ч байхгүй. 

-Гэтэл шатахуун импортлогчид болж л өгвөл үнэ нэмэх гээд байдаг зуршилтай. Ийм ч учраас урд нь байнга л шүүмжлүүлж байсан. Онцгой албан татвар ногдуулах хувь хэмжээ өссөн гэдгээр шалтаглаад нэг литр шатахууны үнийг гэнэт нэмбэл яах вэ?

-Ер нь аливаа бизнес зах зээлийн зарчмаар л явдаг. Гэвч нөгөө талаар удирдлагатай зах зээл нийгэм, эдийн засагт бас хэрэгтэй байх. Ийм ч шаардлага гардаг. Засгийн газраас эдийн засагт доргилт өгдөг  стратегийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах бодлого баримталж байгаа. 

-Шатахууны Онцгой албан татвараар улсын төсөвт жилд хэдэн төгрөг оруулдаг вэ?

-Энэ онд бид шатахууны Онцгой албан татвараар 220 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой. Ирэх оны төсвийг УИХ хэлэлцэж байгаа. Иймд хэдэн төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээхийг одоогоор мэдэхгүй байна. Төсвийн тухай хууль батлагдахаар тодорхой болно. 

-Монголбанк, Засгийн газар хамтарч "Шатахууны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Импортлогчид уг хөтөлбөрөөр авсан хөнгөлөлттэй зээлээ төлсөн үү?

-Шатахуун импортлогчид Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр авсан зээлээ бүрэн төлж дууссан. 

-Тэгвэл шатахууны нийлүүлэлт, нөөц улсын хэмжээнд ямар байгаа бол. Манай улсын шатахууны жилийн хэрэглээ хэдэн тоннд хүрээд байна вэ?

-Шатахууны нийлүүлэлт хэвийн. Дутагдал, хомсдол алга. Монгол Улсын нэг сарын хэрэглээнд дүйцэхүйц хэмжээний нөөц бий. Зах зээл хэвийн байгаа. Ер нь жилд дунджаар нэг сая гаруй тонныг хэрэглэж байна. Энэ онд хэрэглээ жаахан буурах хандлага бий. Гэхдээ дээрх хэмжээнээс буурахгүй байх. 

-Уул уурхайн сайд шатахууны бөөний үнэ тонн тутамдаа 300 төгрөгөөр хямдарлаа гэж байсан. Үүний үр өгөөж эдийн засагт  хэрхэн нөлөөлөх вэ?

-Үүнийг шатахуун их хэмжээгээр буюу вагон вагоноор нь хэрэглэдэг уул уурхайн компаниуд авдаг. Жишээ нь, Багануурын уурхай байна. Шатахууны энэ  хэрэглээ нь нүүрс болон цахилгаан станцуудад очино гэсэн үг. Тэгэхээр энэ уурхайн нүүрс олборлох зардал буурна гэдэг нь бидний хэрэглэж буй цахилгаан, дулааны өртөгт эергээр нөлөөлнө гэсэн үг. 

-Шатахууны үнэ тойрсон асуудал 2012 оноос хойш намжсан. Гэтэл дэлхийн зах зээл дээр газрын тос, түүний бүтээгдэхүүний үнэ унасан өнөө үед  дахиад сөхөгдлөө. Ер нь, шатахууны үнийг нь өсгөхгүй байх эрх зүйн ямар зохицуулалт  хэрэгтэй байна вэ?

-Төрөөс шатахууны үнийг уян хатан татвараар зохицуулж ирсэн. Манай улсад үнэ ханшийг зохицуулах хууль, эрх зүйн орчин хязгаарлагдмал. Шатахуун гэдэг бол худалдаа. Учир нь бэлэн бүтээгдэхүүн авч ирээд нэмүү өртөг шингээж хэрэглэгчдэд хүргэж буй юм. Монгол Улс Худалдааны тухай хуульгүй. Үнэ ханшийг төрөөс тогтоодог эрх зүйн акт өнөөдөр цахилгаан, дулаан, ус гуравт бий. Бусад бараа бүтээгдэхүүнд ийм үнэ ханштай байна, ингэж тэгж шийднэ гэдэг  тогтсон зохицуулалт байхгүй. Шатахууны худалдааг хувийн хэвшил хийдэг. Төрийн мэдлийн үйлдвэрийн газар, компанигүй. Бид хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байж шатахууны үнэ ханшийг зохицуулж байгаа. Шатахууны нөөц бүрдүүлэх хууль бий. Гэтэл энэ хуулийг биелүүлэхэд хөрөнгө мөнгө хамгийн том асуудал болдог. Үүнээс гадна зарим татварыг нэг сарын хугацаагаар хойшлуулж болох хуулийн заалт байдаг. Шатахууны үнэ хямд байгаа үед аль болох боломжийн нөөц бүрдүүлэх шаардлага тавьж байна. 

Т.Жанцан

Х.Наранхүү: Гадаад зах зээл тогтвортой байгаа тул шатахууны үнэ нэмэгдэх үндэслэлгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани