- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монгол нүүрсний салбар дахь боломжоо яагаад алдаж байна вэ
6
Гэхдээ Хятад улс манайхаас 30 гаруйхан сая тонн нүүрс импортолж чадахгүй болтол эдийн засаг нь хүндэрсэн гэвэл эндүүрэл. Хэдийгээр Хятадын эдийн засгийн өсөлт саарсан ч нүүрсний хэрэглээ нь хурдацтай өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, Хятадын Төмөр ба гангийн үйлдвэрлэлийн нийгэмлэгийн мэдээлснээр 2014 онд Хятадын ширэм үйлдвэрлэлийн өсөлт өмнөх жилүүдээс сааран, гурван хувиар өсч, 800 сая тоннд хүрэх боловч энэ нь өнгөрсөн оныхоос даруй 20 гаруй сая тонноор нэмэгдэх аж. Ширэм үйлдвэрлэл нь нүүрсний зах зээлээс бүрэн хамааралтай салбар билээ. Ер нь урд хөршийн эдийн засаг саарсан ч коксжих нүүрсний импорт нь эрчимтэй өсч ирсэн. Тухайлбал, 2011 онд 44.7, 2012 онд 53.6, 2013 онд 75 сая тонн болж нэмэгдсэн байна.
6
Тэгвэл хаяанд байгаа манай улсын нүүрсний экспорт яагаад буураад байна вэ. Шалтгаан нь бид зах зээлийн өрсөлдөөнд шахагдаж буй явдал юм. Тодруулбал, Хятадын нүүрсний импорт өсч байгаа ч уг зах зээлийг Монгол бус бусад орон эзлэж байна. Сүүлийн жилүүдэд Хятадад нүүрс нийлүүлэгч гол орон Австралиас гадна ОХУ, Индонез, Мозамбик зэрэг шинэ тоглогчид зах зээлд нэвтрэн орж ирсэн төдийгүй Хойд Америк, Африкаас нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэн байна. Өнгөрсөн жил Хятадын коксжих нүүрсний импорт 75 сая тонн давахад Австрали, Хойд Америк, ОХУ байр сууриа нэмэгдүүлсэн бол Монголын коксжих нүүрсний нийлүүлэлт багасчээ. Энэ нь бид боломжоо алдаж байна гэсэн үг.
6
Хятад дахь Монголын зах зээлийг "булааж” байгаа улс орнууд манайхаас юугаараа давуу байна вэ. Үнэндээ давуу гэх зүйл тун ховор. Монголын нүүрсний салбар байгалиас заяасан давуу талтай гэж хэлж болно. Манай нүүрс чанартай. Мөн Хятадын нэг тонн нүүрс олборлох зардал 30-40, Австралийнх 70-80 ам.доллар байхад манайх ердөө 20 орчим ам.доллар юм. Энэ нь урд хөршид хамгийн их нүүрс нийлүүлдэг Австралийн олборлолтын зардлаас 3-4 дахин бага гэсэн үг. Харин Хятадынхаас хоёр дахин бага юм. Дээр нь манай улс Хятадтай хил залгаа билээ. Ингээд бодохоор бидэнд асар их боломж, давуу тал байгаа юм. Гэхдээ энэ давуу талыг өнөө үеийнхэн бус байгаль дэлхий, бидний өвөг дээдэс бий болгосон. Харин өнөө үеийнхэн энэ давуу талыг боломж болгож, хөгжүүлж чадахгүй байгаад асуудлын гол нь оршиж байна. Тиймээс нүүрсний экспорт буурсныг дэлхийн эдийн засгаас бус дотоодоос хайх шаардлагатай.
6
Бидэнд хамгийн их бэрхшээл авчирч буй зүйл бол дэд бүтэц. Энэ асуудлаас болж манай улс Хятад дахь боломжоо Австрали болон бусад улс оронд алдаж байна. Хамгийн ойрын жишээ гэвэл, "Шинэ төмөр зам” хөтөлбөрийг батлаад удаж байгаа боловч өнөөг хүртэл царигийн асуудлыг шийдээгүй байна. Нүүрсний борлуулалтын үнэд эзлэж буй тээврийн зардал 40 орчим хувьтай байна. Төмөр зам тавьснаар тээвэр ложистикийн зардал 50 хувь буурах боломжтой.
6
Өнгөрсөн хугацаанд дэд бүтцийн салбарт хийсэн ганц хөрөнгө оруулалт нь "Энержи ресурс”-ын тавьсан авто зам. Нүүрс боловсруулах салбарт хийгдсэн ганц хөрөнгө оруулалт нь мөн л дээрх компанийн нүүрс баяжуулах үйлдвэр юм. Гэтэл ингэж хөрөнгө гаргасан компани харин ч эрсдэлд орж байна. Тухайлбал, тус компани 2012 онд баяжуулсан нүүрсээ 140-150 ам.доллараар борлуулна хэмээн тооцсон байдаг. Харин энэ төсөөлөл нь буурч 90 ам.долларт очсон. Үүнээс хамаарч хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь хойшилж байна. Тэгвэл юунд ч хөрөнгө оруулаагүй компанид алдах зүйл алга. "Эрдэнэс Тавантолгой” компани "Чалко”-д 35-40 ам.доллараар нүүрсээ борлуулахад алдах зүйл байхгүй. Хэрэв манай улсад нэг тонн нүүрсийг олборлох өртөг Хятадтай адил 35-40 ам.доллар байсан бол яах байсан юм бэ гэсэн асуулт урган гарч болох юм. Тиймээс байгалиас заяасан давуу боломжоор бахархаад суулгүй түүнийг илүү ухаалгаар ашиглах хэрэгтэй байна. Бид юу ч хийхгүй байгаа учраас л нүүрсний салбар дахь боломжоо алдаж байна.
6
А.Энхжаргал
SHUUD MN
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||