- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын тосны бүтээгдэхүүний 40 орчим хувийг БНХАУ болон гурав дахь орноос импортлох боломж нээгдлээ
Манай улсын хувьд шатахууны ихэнх хувийг ОХУ-аас импортлодог. Харин Замын-Үүд суманд шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн өргөтгөлийг ашиглалтанд оруулснаар жилийн хэрэгцээний 40 гаруй хувийг урд хилээр импортлох тенхикийн боломжтой боллоо. Ингэснээр сард дунджаар 40.000 тоон газрын тосны бүтээгдэхүүнийг шилжүүлэн ачдаг болно гэсэн үг. Өмнө нь 15.000 орчим газрын тосны бүтээгдэхүүнийг шилжүүлэн ачдаг байсан аж.
Цаашдаа гурав дахь орон буюу Япон, Сингапур, Беларусь, БНСУ-аас газрын тос импортлох боломжтой болж нэг улсаас хараат байдаг манай улсын хувьд давуу талтай болж байна.
Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн өргөтгөлийн нээлт саяхан боллоо. Нээлтийн ёслолын ажиллагаанд Уул уурхайн яамны Түлшний бодлого, зохицуулалтын газрын дарга Л.Раднаасүрэн, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, "Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Б.Дашпүрэв, "MPI Consultants” компанийн ерөнхий захирал Д.Гансүх, Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрах зэрэг албаны хүмүүс оролцсон юм.
Энэ байгууламжийн шатахуун хадгалах савны багтаамж 6000 шоо метр байсан бөгөөд дээрх өргөтгөлийг хийснээр 20.000 буюу гурван дахин нэмэгдүүлсэн. Өргөтгөлийн ажлыг таван жилийн хугацаатай, хоёр үе шаттай хийсэн. Мөн улсын төсвөөс 10 орчим тэрбум төгрөг зарцуулсан юм. Харин өргөтгөлийн барилгын ажлыг "Алхана Трэйд” ХХК гүйцэтгэсэн аж.
Тус компанийн гол гүйцэтгэсэн ажил нь 5000 шоо метр багтаамжтай хоёр, 2000 шоо метр багтаамжтай хоёр хадгалах савны угсралтын ажил, технологийн шугам хоолойг угсарч, насосны станцын тоног төхөөрөмжийг суурилуулах, авто эстакадын зам талбайн ажлыг хийсэн билээ.
Энэхүү байгууламжийн өргөтгөлийн ажлыг 2014 онд хийж дууссан ч автоматжуулаагүй байсан аж. Харин шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт тусгасны дагуу Худалдах авах ажиллагааны газраас тендер зарлахад автоматжуулах ажлыг гүйцэтгэхээр "MPI Consultants” компани шалгаран, хийж гүйцэтгэсэн байна. Тус компани байгууламжийн автоматжуулалтын системийн зураг төслийг боловсруулан, шатахуун хүлээн авах, шилжүүлэх, хадгалах, ачих, хоолойн технологийн үндсэн таван дамжлагыг автоматжуулах техникийн шийдэл боловсруулах зэргийг хийсэн юм.
Нээлтийн ёслолын ажиллагааны үеэр Уул уурхайн яамны Түлшний бодлого, зохицуулалтын газрын дарга Л.Раднаасүрэн сэтгүүлч нарт хэлэхдээ "Замын-Үүдийн шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ байгууламж бол маш их ач холбогдолтой гэдгийг онцлох нь зүйтэй. Сүүлийн жилүүдэд Засгийн газар, Уул уурхайн яам, Газрын тосны газраас газрын тосны бүтээгдэхүүн, шатахууны хангамжийг олон эх үүсвэртэй болгох бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний нэг илрэл нь Замын-Үүдийн шатахуун шилжүүлэн ачих байгууламж юм. Тодруулж хэлбэл гурав дахь орноос буюу БНХАУ-аас шатахууныг хүлээж авах байгууламж байгаа. Шилжүүлэн ачих гэдэг нь нарийн царигаар орж ирсан вагонцистерныг өргөн царигаар явдаг дотоодын вагонцистернд шатахууныг шилжүүлэн ачих үүрэгтэй байгууламж байгаа. Мөн энэхүү байгууламжийн өргөтгөл ашиглалтанд орсноор Монгол улсын шатахууны хэрэгцээний 40 хувийг хоёр дахь, гурав дахь зах зээлээс импортлох бүрэн боломжтой болж байна. Ингэснээр тэр хэмжээгээр нэг орноос хараат байдлыг бууруулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас нийт шатахууны хэрэгцээний 75 орчим хувийг импортлож байна. Үлдсэн 25 хувийг БНХАУ болон гурав дахь орноос оруулж ирж байгаа. Ингээд үзэхээр энэ шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн өргөтгөл ашиглалтанд орсон нь бидэнэд маш том давуу тал болж байна гэсэн үг” гэдгийг онцолсон юм.
Мөн Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн өөрийн сэтгэгдлийг хуваалцахдаа "Энэ байгууламжийн өргөтгөл ашиглалтанд орсноор стратегийн хувьд өндөр ач холбогдолтой болж байна. Манай улсын хувьд нэг орноос хараат байсан. Харин одоо газрын тосны бүтээгдэхүүний 40 орчим хувийг БНХАУ-аас импортлох боломж нээгдлээ. Энэ тоог 40-өөс ч илүү болгох боломж бидэнд бий. Цаашдаа хийх ажлууд ч их байна. Монгол улс энэ жил нэг сая тонн газрын тос экспортлоно. Газрын тостой байгаагийн буян бидэнд ирж байна. Одоогийн байдлаар Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний 40-47 хоногийн нөөцтэй. Өмнө нь 3-11 хоногийн нөөцтэй хүнд үе байсан. Сүүлийн хэдэн жил үүнийг бид мартсан. Дэлхийн зах зээлийн үнээр газрын тос худалдаж авдаг боллоо. Энэ бол маш том алхам. Гэхдээ цаашдаа хийж, сайжруулах ажил зөндөө байна” гэсэн билээ.
Г.Ганаа
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||