Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Татварын дарамтаас болж бензиний үнэ өснө

УИХ 2015 төсвийн тодотголыг өнгөрөгч долоо хоногт хэлэлцэн батлав даа. Тодотголыг хэлэлцэж байхад Засгийн газар нефтийн онцгой албан татварыг "Төвийн боомтуудаар импортлох автобензинийг тонн тутатмд 200.000 төгрөг, дизель түлшинд 300.000 төгрөгөөр нэмэгдүүлэе” гэсэн саналыг оруулж ирсэн байна хэмээн нэлээдгүй шүүмжлэл дагуулсан. Нефть импортлогч компаниуд Онцгой албан татварыг нэмснээр одоо төлж байгаагаасаа гурав дахин их татварыг төлөхөөр болоод байгаа юм. Эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ үед хувийн хэвшлийнхнээ хамгийн ихээр анхаарах ёстой гэдэг ч үнэндээ нефть импортлогчдын хүзүүн дээр том хар буулга тавьчихлаа.

Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад хувийн хэвшлийнхэн татварын дарамт доор зүтгэсээр. Төр засаг нь ч мэдсээр байж татвараар дарамтж байна. Өнөөдөр хувийн хэвшлийнхэн оршин тогтнох боломж үнэндээ хомс болсон. Хомс ч гэждээ алга болчихсон. Бид гадаадын хөрөнгө оруулалт, гадны бизнес гээд л хөл алддаг. Маахайгаа эргэтэл гүйж, гадныханд найр тавиад өнөөдөр нэмэгдсэн юм юу байна. Гадаадын компаниудаа төр засаг нь байнга дэмжиж ирсэн. Цаашид ч тэгэх дүр зураг харагдаж байгаа. Харин дотоодын хувийн хэвшлийнхэн нь зүтгэсээр л байна.

Өнөөдөр УИХ-ын чуулганаар 2016 төсвийг хэлэлцэнэ. Эдийн засаг хүнд байгааг хаа хаанаа мэдэж байгаа ч төсвийнхөө алдагдлыг яаралтай нөхөхийн тулд "дуугүй хүнд дээрэнгүй ноёд” олон гэдэгчлэн авирлаж, тэдний татварыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр болсон. Нефть импортлогчдын татварыг нэмэгдүүлчихвэл он дуустал Онцгой албан татвараас 43.5 тэрбум төгрөг, 2016 оны улсын төсөвт 200 тэрбум төгрөгийн орлого нэмэгдэнэ гэж үзээд байгаа. Гэхдээ үүнийгээ "Бөөний үнэ дээр тавигдаж байгаа татвар” гэж хэлж байгаа хэдий ч үнэн хэрэгтээ жижиглэнгийн үнэнд зайлшгүй нөлөөлөх нөхцөл бүрдсэн байгааг нефть импортлогч компаниуд хэлээд байна. Манайхан ямар үнэ хөөрөгдөхийг андах биш. Шатахууны үнэ нэмэгдлээ гэнгүүт л талх, гурил, будаа гээд бүхий л өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ. Үнэ нэмэгдсэн энэ хүндрэл иргэдийн нуруун дээрх ачааг улам хүндрүүлэх нь тодорхой.

Татварын дарамт гэдэг бол ил тод харагдаж, хүн бүрт мэдрэгддэг тийм л зүйл. Манай орон чөлөөт зах зээлийн зарчмаар хөгжөөд багагүй хугацааг үдээд буй. Төр засгийн татварын дарамт эдийн засгийг эрүүл замд нь ороход чөдөр болж байна. Төрийн зүгээс шударгаар татвараа төлж буй бизнесийнхнээ дэмжихгүй атал "татварын дарамт” дээр "ногоон гэрэл” асаадаг болсон. Төр хувийн хэвшлийн бизнес рүү татвар хэлбэрийн дарамт өгдгөөс болж эдийн засаг хорлогдож байна. Хорлох энэ үйл явцаа зогсоох бүрэн боломж бий. Тэрхүү хорны ерөндөг нь ч төрийн гарт байж л байна.

Ард түмнийхээ нүүрэн дээр гарч ирэхээрээ "Яанаа, ийнээ” болж та бүхнийхээ сайн сайхан амьдралын төлөө бид чинь цаг наргүй зүтгэж байна гэдэг хэдий ч халаасан дотроо гараа зангидан суугааг юу гэх вэ. Татварын энэ таагүй нөхцөлд бизнесийнхэн тэр дундаа үндэсний томоохон компаниуд, уул уурхайнхан бүрмөсөн сөхрөх янзтай. Тэр олон ажилчдаа ажилтай, цалинтай нь байлгахын тулд гүрийж л явна. Гэсэн ч төр засаг нь тэднийхээ эрч хүчийг мохоох "татвар” хэмээх бороохойгоороо балбах гээд л сууж байна даа, хөөрхий. Ийм эрүүл бус, зах зээлийн зарчмаасаа ухарсан үйлдлийг Засгийн газар өөхшүүлж байгаа нь нууц биш. Хэрвээ УИХ энэхүү төсвийн тодотголыг нууц тохирооныхоо дагуу баталж орхивол дизель 2200, бензин 2000 хүрч өсөх нь тодорхой болоод байна. Үүнийг дуулсан иргэд өчигдөр цахим ертөнцөөр бухимдлаа илэрхийлж "Баячууд нь Ландаа, борчууд нь Лаазаа уна гэсэн доромжлол. Бензиний үнэ нэмэх юм бол тэмцэхээс өөр арга алга” хэмээн шуугиж байгааг төрийн түшээдэд дуулгачихая.

Өнгөрөгч нэгдүгээр сард Сангийн сайд Ж.Эрдэнэбат "Ямар ч татварын дарамт өсөхгүй” хэмээн мэдэгдэж байсан. Ерөнхий сайд ч гэсэн "Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” хэмээн гурвантаа хэлж, "Ямар ч татвар нэмэгдэхгүй” хэмээн нүүр дүүрэн инээмсэглэж байгаад хэлсэн цаг саяхан билээ. Нефтийн үнэ ханш нэмэгдээд бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл бид хэндээ буруу өгөх вэ. Үнээ нэмсэн гээд нефть импортлогчид руугаа дайрах уу. Тэдний татварыг нэмсэн Засгийн газар руугаа дайрах уу. Эсхүл татвар нэмж авах шаардлагатай болгосон эдийн засгийн хямрал руу буруу өгөх үү. Энэ бүхнийг зохицуулдаг Монголын төр гэж байна даа. Төрдөө залбирч ирсэн түмнээ бодох цаг иржээ.

М.Болд

Татварын дарамтаас болж бензиний үнэ өснө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани