- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгойг барьцаалсан Х.Баттулгын “тоглоом”
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчилсан үйл явдал АН-ын доторх дайныг дахин дэгдээв. Ямар нэг албан тушаалын хуваарилалт, сандал ширээний асуудал яригдаагүй энэ үед нам гүмхэн байсан эрх баригчдын зөрчил дахин сэдэрч, том асуудал дэгдээж магадгүй болов.
Сайн, муу хэлэгддэг нэр хүнд, бэл бэнчин, эрх мэдлээрээ АН-ын тод фигурын нэг Х.Баттулга ээлжит баривчилгааны "эзэн” болсон Б.Батзаяаг өмөөрч, бүлгийн хурал дээрээ том дуугарснаа iToim сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр энэ баривчилгааны ард Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг байгаа гэдгийг ч шуудхан хэлчихэж. Товчхондоо Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд, АН-ын даргын албан тушаалыг хамтад нь эзэмших том санаархалтай байгаа гэж хэлжээ.
АН-ынхан гэрээний үүргээ биелүүлээгүй, ажил, амжилтаас хойш татахаас өөрийг хийгээгүй хэмээн хамтарсан Засгийн газраас МАН-ын зургаан сайдыг хөөх үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын дарга З.Энхболдод нэгэн албан шаардлагыг хүргүүлсэн. Тэр нь Ерөнхий сайд, намын дарга хоёр нэг байх ёстой. Өнөөгийнхөөр бол Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаас гадна АН-ын дарга болно гэсэн утгатай. АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар яаралтай хэлэлцүүлж шийдвэрлэх хүсэлттэй хамт дайгдсан энэ албан шаардлага өдгөө ч шийдэлгүй байгаа.
Харин Х.Баттулгынхаар бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ хүслээ биелүүлэхээр ажиллаж эхэлсэн гэнэ. Ингэхдээ төмөр замын асуудлыг барьж авч, энэ асуудлыг хариуцаж байсан хүмүүсийг онилж эхэлсэн гэжээ. Эхлэл нь Б.Батзаяа бөгөөд цаашлаад тухайн үед зам тээврийн салбарын сайдаар ажиллаж байсан А.Гансүхээр ч үргэлжилж магадгүй гэв. Эцсийн зорилго нь зөвлөх А.Гансүхийг нь хорьж, АН-ын дарга З.Энхболд гэдэг хүнийг муухай болгон харагдуулж, суудлыг нь эзэмших гэсэн Ч.Сайханбилэгийн санаархал гэдгийг ч нууж хаасангүй.
Х.Баттулга ч асуудал орон шорондоо тулж, хурцадна гэдгийг эртнээс мэдэж байсан учраас хариу арга хэмжээгээ аль хэдийнэ төлөвлөчихсөн байсан бололтой. Ажлын долоо хоног эхлэнгүүт хэвлэлийн хурал хийж, Тавантолгойн төсөлд өөрчлөлт оруулж, УИХ-ын 40 гишүүний дэмжлэгийг авснаа танилцуулав. Засгийн газрынхаас нэлээдгүй өнгө зүсээ өөрчилсөн энэ төслөө УИХ-аас засагт өгч байгаа "гэрийн даалгавар” гэж даруухан нэрлэв. Харин бидэнд бол Х.Баттулгаас Ч.Сайханбилэгт өгч буй шахалт болон харагдаж байна. Хариутай бол бариутай гэдэг шиг. Нэг үгээр бол Тавантолгой барьцаа болов. Засгийн газраас багагүй хүчин чармайлт шаардах Х.Баттулгын төсөлд Ч.Сайханбилэг хэрхэн хандах нь одоогоор тодорхойгүй байна.
Ч.Сайханбилэг, Х.Баттулга нар бол АН-ын томчуудын хоёр нь. Эрх мэдэл, байр суурь, хэлэх үгийн даацаараар нам дотроо төдийгүй нийгэмд ч нөлөөлөх нөхөд. Тэдний энэ тэмцлийн хар сүүдэр аль хэдийнэ хэсэг бүлгийг бүрхэж, гэмт хэрэгтэн, идэж уудаг, авлигач болгон харагдуулсан. Харин эндээс жаахан ч атугай эерэг дүн гарвал бидэнд таатай. Наанадаж л Тавантолгойг зөв замаар явуулчихвал талархмаар байна.
Монголын улс төрийн хүрээнээс хэзээ ч цэвэр шийдвэр гардаггүйг бид мэднэ, харж ч байгаа. Гэхдээ л хүлээдэг...
В.Хэрлэн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||