Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Син Хаймин: Тавантолгойн төсөл хоёр улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ болох ёстой

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин өчигдөр зарим хэвлэлийн төлөөллийг өргөөндөө хүлээн авч сонирхсон асуултад хариулт өглөө.

Син Хаймин: Тавантолгойн төсөл хоёр улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ болох ёстой -Манай парламентын 40 гишүүн санал нэгдэж Таван-толгойн ордыг ашиглах тухай шинэ төсөл боловсруулснаа өчигдөр (уржигдар) зарласан. Та энэ тухай ямар мэдээлэлтэй байна вэ?
-Хятад, Монгол хоёр тал Таван-толгой төслийн талаар олон жил хэлэлцсэн байна. БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн онд Монголд айлчлах үеэр Монгол Улсад тусгай дэмжлэг үзүүлж транзит тээвэрлэлт, далайн боомт зэрэг Монголын талын анхаарч байдаг асуудлуудыг шийдвэрлэснээр энэ төслийг урагшлуулахад маш сайн үндэс суурийг тавьж өгсөн юм.

Миний бодлоор Таван-толгойн төсөл хоёр улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ болох бүрэн боломжтой, бас үлгэр жишээ болох ёстой. Одоогоор хоёр тал тус төслийг ахиулахаар нягт хамтран ажиллаж байна. Таван-толгойн орд Хятадтай маш ойрхон учраас энэ төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа. Таван-толгойн хамтын ажиллагаанд шинэ ахиц гарахыг хүсч байна. Бас Монголын ард түмэн энэ төслөөс илүү ашиг хүртээсэй. Мөн Монголын Засгийн газар ахицтай ажиллаасай гэж хүсмээр байна.

-Хятад банк (Bank of China) Монголд салбараа нээх талаар ярьсаар байна. Энэ тухайд шинэ зүйл юу байна вэ?
-Одоо Монгол Улсын эдийн засаг, нийгэм тасралтгүй хөгжих, Хятад, Монгол хоёр тал "Торгоны зам” болон "Талын зам”-ын санаачилгыг уялдуулан хөгжүүлэхэд Таван-толгой шиг сайн төсөл хэрэгтэй байна. Харин сайн төсөлд бас хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хятадад ийм нэг мэргэн үг бий. "Гэртээ будаатай бол санаа зовох хэрэггүй” гэж. Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд Хятад банк шиг найдвартай, нэр хүнд бүхий томоохон санхүүгийн байгууллага орох бол Монгол Улсын бүтээн байгуулалт, жижиг дунд үйлдвэрийн хөгжил болон хоёр талын томоохон төслийн хамтын ажиллагаанд найдвартай санхүүжилт авчирч болох бөгөөд Монголын эрх ашигт бүрэн нийцэж байна. Хоёр талын хамтын чармайлтын дор Хятад банк Монгол Улсад салбараа нээх асуудлаар ойрын хугацаанд эерэг ахиц гарах болно гэж найдаж байна.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх долоо хоногт БНХАУ-д төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлал хоёр улсын харилцаанд ямар ач холбогдолтой вэ?
-Энэ айлчлал нь өнгөрсөн онд БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсад айлчилсны дараа хоёр улсын харилцаанд болох өөр нэг томоохон дипломат үйл явдал мөн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д хоёр дахь удаагаа айлчлах гэж байна. Хятадын тал энэхүү айлчлалд ач холбогдол өгч, өндөр төвшинд хүлээж авна. Си Жиньпин дарга угтах ёслолыг зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй албан ёсны хэлэлцээ хийж, хүндэтгэлийн зоог барих болно. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кечян, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дежан нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах юм.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын эртний нийслэл Ши ань хотод айлчлах болно. Хятадын талын холбогдох байгууллагууд, үүний дотор Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын талтай хамтран ажиллаж, айлчлалын бэлтгэлээ хийсэн. Айлчлалыг хүлээн авахаар би тун удахгүй урагшаа явах гэж байна. Одоогоор Хятад, Монгол хоёр улс үндэсний хөгжил, бүтээн байгуулалтын зангилаа үед байгаа бөгөөд хоёр талын өргөн хүрээнд нэгдсэн стратегийн ашиг сонирхол тасралтгүй нэмэгдэж ирсээр байна. Хятад, Монголын харилцааг ард түмэн дэмжиж байгаа болохоор улам хөгжүүлэхэд шинэ боломж тулгарч байна.

Энэ айлчлалын үеэр хоёр улсын удирдагч Хятад, Монголын харилцаа болон бүхий л салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, өнгөрсөн онд Си Жиньпин даргын айлчлалын үр дүнг бүрэн бүтнээр ажил хэрэг болгохоор санал бодол солилцож, зарчмын чиглэлийг тодорхойлно. Хоёр тал улс төр, эдийн засаг, соёл болон бусад олон талт хамтын ажиллагааны талаар шинэ тохиролцоонд хүрч, олон чухал бичиг баримт дээр гарын үсэг зурж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах болно гэж найдаж байна.

-Шинэ цаг үе, нөхцөл байдалд Хятад улс Монгол Улстай харилцахад ямар бодлого баримтлах вэ?
-1990-ээд оноос хойш Хятад, Монгол хоёр улсын харилцаа хурдан зам руу орж, өндөр төвшний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцлийг тасралтгүй бэхжүүлж байна. Өнгөрсөн онд хоёр улсын Төрийн тэргүүн нар таван удаа уулзалт хийсэн бол энэ жил гурван удаа уулзсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал дөрөв дэх уулзалт болно. Хоёр улсын Төрийн тэргүүн нар ойр ойрхон уулзах нь Хятад, Монголын хоорондын харилцааны чиглэлийг тодорхойлж байна.

Энэ жилд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар айлчлал хийж эсвэл олон улсын арга хэмжээнд оролцохоор Хятадад очсон нь хоёр улсын харилцаа өндөр төвшинд хөгжиж байгааг харуулж байна. Хятад, Монголын бодит хамтын ажиллагаа нь тогтвортой хөгжсөөр байна. Одоогийн худалдааны хэмжээ 1990-ээд оны эхэн үетэй харьцуулахад 100 гаруй дахин нэмэгдсэн. Хоёр талын хүмүүнлэгийн солилцоо идэвхжиж байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд иргэдийн солилцоо давхардсан тоогоор 1.3 саяд хүрсэн. Тэр дундаа Хятадад зорчсон Монгол Улсын иргэдийн давхардсан тоо нэг саяас давсан. Бид Хятад, Монголын харилцаа эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байна.

Хятадын тал элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй байх гэж хөрш бодлогыг хэрэгжүүлж, өөрийнхөө хөгжлийн үр дүнг хөрш орнуудтай хуваалцах болно гэж Си Жиньпин дарга тэмдэглэсэн юм. Монгол Улс бол БНХАУ-ын чухал хөрш орон бөгөөд Хятадын хөрш бодлогод чухал байр суурь эзэлж байна. Өнгөрсөн жил Си Жиньпин дарга Монголд түүхэн айлчлал хийснээр хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулж хоёр улсын харилцааг түүхэн дэх хамгийн сайн цаг үед гаргасан юм. Си Жиньпин дарга Монгол Улсын удирдагч нарт олон удаа тэмдэглэсэн. Тэрээр "БНХАУ цаг ямагт Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон ард түмний өөрөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдэг. Зарим бодит төсөл дээр Монголын талын ашиг сонирхлыг илүү тусгах болно” гэж хэлсэн. Си Жиньпин дарга тодотгож байгаа бол БНХАУ Монгол Улстай харилцахдаа баримтлах үндсэн зарчим юм.

-Хоёр улсын Төрийн тэргүүн нар "Торгоны зам” болон "Талын зам”-тай уялдуулах асуудлаар тохиролцоонд хүрсэн нь хоёр улсын хамтын ажиллагаанд ямар боломж олгож байна вэ?
-Хятад, Монгол хоёр улс уул, усаар холбогдсон байгалийн сайн хөрш, найз бас сайн түнш юм. БНХАУ хоёр орны харилцааг хөрш бодлогын чухал хэсэг гэж үзэж байна. Монгол Улс хоёр улсын харилцааг өөрийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгосон юм. Миний бодлоор Хятад, Монголын харилцан ашигтай байх хамтын ажиллагааг явуулахдаа хоёр давуу тал байдаг. Нэгдүгээрт, хоёр улсын хөгжлийн стратеги өргөн хүрээнд нийцэж байна. Одоогоор хоёр тал "Торгоны зам” болон "Талын зам”-тайгаа уялдуулан хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрсэн юм.

Энэ бол хоёр улсын удирдагч ирээдүйд хандаж, бодит байдлыг харгалзаж гаргасан стратегийн чухал шийдвэр юм. Хоёрдугаарт, эдийн засгийн өргөн хүрээнд харилцан нөхөх шинжтэй байдаг. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, нөөц баялаг ихтэй байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд ашигт малтмалын салбараар улс орноо хөгжүүлэх стратеги хэрэгжүүлж улс орны эдийн засаг хурдацтай хөгжиж байна. Хятад улс хөрөнгө, технологи, зах зээл, тээврийн коридор зэрэгт илт давуу талтай байна. Хятад, Монгол газар зүйн байрлал нь ойрхон, эдийн засаг нь харилцан нөхөх шинжтэй байгаа болохоор бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд асар их боломж байдаг.

Торгоны замын эдийн засгийн бүс байгуулахад нээлттэй байх, бүс нутгийн хамтын ажиллагааг явуулах үзэл санааны дагуу эдийн засгийн хүчин зүйл Ази, Европ, Африк тивд эмх цэгцтэй, чөлөөтэй байдлаар урсгахыг дэмжих, нөөцийг үр ашигтай хуваарилах болон зах зээлийг гүнзгий уялдуулан нэгтгэх, улам өргөн цар хүрээтэй, өндөр төвшинд, гүн шаттай бүс нутгийн хамтын ажиллагаагаа явуулах, улс орнуудын олон тулгууртай байх, бие даах, тэнцвэртэй тогтвортой байх хөгжлийг бий болгох зорилготой байна. "Талын зам ” гэдэг нь Монгол Улсын газар зүйн байрлалын давуу талыг ашиглаж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаан дээр оролцоог нэмэгдүүлэх гэж байна.

Хятад, Монголын хөгжлийн стратегийг уялдуулахаар хоёр улсын хамтын ажиллагааг улам гүнзгий, улам өргөн хүрээнд тасралтгүй хөгжүүлэх боломж бүрдүүлэх болно. Одоогоор хоёр тал ашигт малтмалын томоохон төслүүд, харилцан холболт, ашигт малтмалын бүтээгдэхүүний боловсруулалт, шинэ эрчим хүч, хөдөө мал аж ахуй зэрэг бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй явуулж байна. Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хэлэлцээ болон Хятад, Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийн бэлтгэл ажил тогтвортой урагшаа явж байна.

Үүнээс гадна Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Торгоны замын сан нь Монгол Улсын хөгжилд найдвартай санхүүжилтийг үзүүлэх болно. Хоёр улсын хөгжлийн стратегитай уялдуулж, торгон замын дагуух бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр Хятад, Монгол хоёр улсын хөгжил илүү сайхан ирээдүйг угтаж авах болно гэдэгт би итгэж байна.

-Саяхан Хятад, Монголын анхдугаар экспо амжилттай болсон. Үүний үр дүнг та онцлооч?
-Хятадын ӨМӨЗО-ны Хөх хотод экспо амжилттай болсон. Си Жиньпин даргын тэмдэглэснээр энэ экспо дэлхий нийтэд хандаж буй олон улсын үзэсгэлэн бөгөөд цаашид Хятад, Монголын төдийгүй Зүүн хойд Азийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа. Мөн хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэх чухал тавцан болох болно. Энэ удаагийн экспо түүхэнд Хятад, Монгол хоёр тал зохион байгуулсан хамгийн том, өндөр төвшний, хамгийн үр дүнтэй солилцоо ба хамтын ажиллагааны арга хэмжээ юм. Хятад, Монгол хоёр тал энэ удаагийн экспод өндөр ач холбогдол өгч, нягт холбоотой хамтран ажиллаж бэлтгэл ажил сайн хангасан.

Хятадын төрийн зөвлөлийн шадар сайд Лиу Яаньдун, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар нар оролцсон. Дэлхийн 12 улсаас 8000 гаруй төлөөлөгч оролцсон. Энэ үеэр холбогдох талууд 166 хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд 14.859 тэрбум юаны хөрөнгө оруулалтын тохиролцоо хийсэн. Үүнээс гадна экспогийн үеэр янз бүрийн соёл урлагийн арга хэмжээ явуулсан нь хоёр улсын ард түмний уламжлалт найрамдлыг бэхжүүлсэн. Цаашид хоёр жил тутамд Хөх хотод экспо зохион байгуулъя гэдгийг хоёр тал зөвшөөрсөн.

-Манай хоёр. улсын олон улс болон бүс нутаг дахь хамтын ажиллагааны талаар ямар бодолтой байна вэ?
-Хятад, Монгол бол хөгжиж буй улс бөгөөд олон улс ба бүс нутгийн олон асуудлаар ижил байр суурьтай. Монголын талыг олон улс ба бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй оролцохыг Хятадын тал дэмжсээр ирсэн. Монгол Улсыг олон улс болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд идэвхтэй хувь нэмэр оруулахыг бас дэмжиж байна. Монгол Улсыг АПЕК-т элсэхийг Хятад улс тууштай дэмжиж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээр санаачилгыг дэмжинэ. Монгол Улсыг зохистой хэлбэрээр Хятад, Япон, Солонгосын хамтын ажиллагаанд оролцохыг дэмжинэ. Мөн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцоход нээлтэй хандаж байгаа.

-Монгол, Хятад, Орос улсын гурван талын хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар та юу гэж үздэг вэ?
-Хятад, Монгол, Орос бол бүс нутгийнхаа чухал улс орон бөгөөд гурван улсын харилцааг хөгжүүлэх нь бүс нутгийнхаа, тэр тусмаа дэлхий нийтийн энх тайван болон хөгжил цэцэглэлтэд өндөр ач холбогдолтой байдаг юм. Сүүлийн жилүүдэд гурван улсын дээд хэмжээний уулзалтын механизм нэгэнт бий болсон. Энэ оны долдугаар сард Оросын Уфа хотод болсон Хятад, Монгол, Орос гурван улсын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр гурван улсын Төрийн тэргүүн нар харилцаа, хамтын ажиллагааны талаар олон чухал тохиролцоонд хүрсэн бөгөөд Хятадын "Нэг бүс-нэг зам” санаачилга, Монголын "Талын зам”, Оросын талын "Евразийн эдийн засгийн холбооны бүтээн байгуулалт” санаачилгыг уялдуулан хөгжүүлэхээр болсон.

Гурван тал Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөрийг боловсруулахыг шийдсэн бөгөөд гурван улсын хамтын ажиллагааны замын зураг зэрэг чухал баримт бичигт гарын үсэг зурсан нь хамтын ажиллагаанд чиглэл өгсөн юм. Гурван тал Гадаад хэргийн дэд сайд нарын зөвлөлдөх уулзалтын механизмыг бий болгож бүхий л салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулах болно. Гурван улсын эдийн засгийн коридор бол "Нэг бүс нэг зам” санаачилгын чухал хэсэг, мөн чиглэл юм. Энэхүү коридор байгуулах нь Европ-Ази тивийн хөгжилд түлхэц үзүүлэх болно. Одоо гурван тал эдийн засгийн коридор байгуулахаар нягт холбоотой хамтран ажиллаж, бодит хамтын ажиллагааны төслүүдийг нухацтай судалж байна. Гурван талын хамтын хүч чармайлтаар Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор ойрын хугацаанд байгуулж гурван улс болон ард түмэнд ашиг сонирхлыг хүртээх болно гэдэгт итгэж байна.

М.Ганцэцэг

Зууны мэдээ

Син Хаймин: Тавантолгойн төсөл хоёр улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ болох ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани