- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ч.Батсайхан: Энэ жил түүхий нүүрсээ түлэхээс өөр аргагүй
ЖАЙКА төслийн мэргэжилтэн Мизохата Акира Улаанбаатар хотын агаарын
бохирдолд хэмжилт, шинжилгээ хийсэн судалгааны дүнгээ
өнөөдөр танилцууллаа.
Хэмжилтийг:
- 2014 оны хоёрдугаар cap,
- 2014 оны зургаа, долоодугаар cap,
- 2014 оны арванхоёрдугаар сараас 2015 оны нэгдүгээр cap,
- 2015 оны дөрөв, тавдугаар сард хийсэн байна.
Тэрбээр "Олон улсад мөрдөгддөг стандартын дагуу хэмжилт, судалгааны ажил явагдсан. Ерөнхийдөө гурван улирал дарааллан агаарын хэд хэдэн дээж аваад, шинжлэн бүтэц найрлага дээр нь үндэслэн эх үүсвэрийг нь тогтоолоо.
Улаанбаатар хотын хувьд нүүрснээс шалтгаалсан тоосонцрын бохирдол нь гол эх үүсвэр болж байна. Хүхрийн давхар исэл хүйтэн агаарт гарч ирээд тоосонцор болдог.
Тиймээс бохирдлыг ялгаруулж байгаа гол эх үүсвэр болох түүхий нүүрсний хэрэглээг тэглэх шаардлагатай. Үүнд урт хугацаа хэрэгтэй учраас агаарт тогтмол хэмжилт хийж бохирдлыг багасгах бусад ажлуудыг хийх хэрэгтэй байх.
Цаашид улирал тутамд агаар дахь тоосонцрын хэмжээ, өөрчлөлтийг үзэх шаардлагатай” хэмээн ярилаа.
"Толгойт орчмын агаар хамгийн их бохирдолтой байгаа"
Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Агаарын Чанарын Албаны дарга Ч.Батсайхантай ярилцлаа.
- НАЧА-наас нийслэлийн агаарын бохирдлыг багасгах чиглэлээр ямар ямар ажлууд зохион байгуулж байгаа вэ?
-Бид агаар утаатай болж бохирдлоо гэж боддог. Харин агаарын бохирдлын дийлэнхийг нарийн бүдүүн ширхэгтэй тоосонцор эзэлж байгаа. Тийм учраас агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авахын тулд тоосонцор яаж үүсэж байна, эх үүсвэр нь юу байв гэдгийг нарийн судлах шаардлагатай. Дэлхийн хотууд бохирдуулагч эх үүсвэрээ тодорхойлоод түүн дээрээ арга хэмжээ авдаг.
Агаарын бохирдлын дийлэнхийг нарийн бүдүүн ширхэгтэй тоосонцор эзэлж байгаа.
Улаанбаатар хот ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд 2014 оноос судалгаа шинжилгээний ажлыг хийж байна.
Хэмжилт судалгааны дүнд агаар бохирдуулагч гол эх үүсвэр нь гэр хороолол, нам даралтын зуухнууд, зам дагуух сул шороо болохыг тогтоосон.
-Хэмжилт судалгааны ажилд агаарын бохирдлыг хэмжих суурин харуулууд чухал үүрэгтэй байх. Одоогийн байдлаар нийслэл хотод хэчнээн суурин харуул байгаа вэ?
-Улаанбаатар хотын агаарын чанарын мониторингийг хийдэг 10 суурин харуул ажиллаж байгаа. Үүний зургаа нь БОНХАЖ-ын яамны мэдэлд, дөрөв нь нийслэлийн мэдэлд байдаг. Нийслэл энэ сард багтаагаад дахин хоёр харуулын цэгийг нэмж ажиллуулахаар төлөвлөж байна. Суурин харуулын тоо нэмэгдэхийн хэрээр бидний гаргадаг тоо, мэдээлэл бодитой гарна.
Нийслэл хот агаарын гурван урсгалтай хотгор газар байрладаг. Тиймээс Хан-Уул дүүргээс бусад хэсэг үндсэндээ агаарын бохирдол ихтэй байгаа бөгөөд Толгойт орчмын агаар хамгийн их бохирдолтой байгаа.
-Энэ жил хэчнээн тонн боловсруулсан түлш үйлдвэрлэх вэ?
-Боловсруулсан, коксжсон түлш хэрэглэх нь агаарын бохирдлыг бууруулахад бодитой нөлөө үзүүлдэг болох нь өнгөрсөн жилүүдэд харагдсан. Харин энэ жилийн хувьд Засгийн газраас боловсруулсан түлш үйлдвэрлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд татаас өгөх боломжгүй болоод байна. Тиймээс түүхий нүүрсээ түлэхээс өөр аргагүй болсон.
-Нэг портер нүүрсийг 140,000 төгрөгөөр худалдах ажил хэрэгжиж байгаа юм билээ. Танай байгууллагаас энэ ажилд хамтран оролцож байгаа юу?
-Энэ ажлыг "Шарын гол” ХХК өөрсдөө санаачлан хэрэгжүүлж байгаа. Зарим иргэд нүүрс хөтөлбөр дахин хэрэгжиж байгаа гэх буруу мэдээлэлтэй байгаа юм билээ . Энэ ажилд НАЧА /Нийслэлийн Агаарын Чанарын Алба/ болон Засгийн газрын ямар ч оролцоо байхгүй. Тус компани өөрсдөө санаачлаад өөрсдийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа. Эдийн засаг хүнд үед ийм санаачилга гарган хямд, чанартай нүүрсийг иргэдэд нийлүүлж байгаа нь сайн хэрэг.
Г.НОМИН, IKON.MN
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||