- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Популизмд “хүлэгдсэн” баялаг
Эдийн засгийн замд популизм хөндөлсөөд ер урагш хөдөлгөхгүй нь. Энэ жил "Тавантолгой”-н орд нам эвсэл гэхээсээ илүүтэй эрх баригч хүчний дотор фракц, бүлэглэлийн зөрчлөөс үүдэн гацсан. Мега төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Монгол Улсын сайд М.Энхсайханд албан тушаалаас нь өөр эрх мэдэл алга.
Өнөөдөр Гацууртын ордын төрийн хувь эзэмшлийн хэмжээг тогтоохоор УИХ хэлэлцэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт энэ асуудал чуулганы нэгдсэн хуралдаанаар орохоор байсан боловч хойшлогдсон. Ганцхан жилд гурав дахь удаагаа парламентаар хэлэлцэгдэж байгаа энэ хуулийн төсөл Засгийн газарт дахин буцаагдах ч магадлалтай. Өнгөрсөн хаврын чуулганаар энэ төслийг хэлэлцэхэд Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авч, тусгаарласан төсөл оруулж ирэхийг Засагт үүрэгдэн буцаасан. Энэ дагуу гүйцэтгэх засаг дахин төслөө өргөн барьсан хэдий ч парламент дахь нам, эвсэл тэр дундаа Засгийн газарт хамтарсан МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвлийн гишүүд эсрэг байр суурь илэрхийлэв. Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах бол Гацууртын ордын хэсгийг ч бүхэл нь хамруул хэмээн улс төржив.
Ноён уулын ойр орчмыг бүхэлд нь тусгай хамгаалалтад авах нь зөв хэмээн гишүүн Ч.Улаан хэлсэн бол гишүүн Г.Уянга Ноён уулын орчмыг бүхэлд нь тусгай хамгаалалтад авахыг эсэргүүцсэн гишүүдийн нэрийг зарлана хэмээсэнд УИХ-ын дарга "Санал хураалт нээлттэй явагдаж, гишүүдийн хэн дэмжих, хэн эсэргүүцэх нь тодорхой харагдана, жижиг улс төржилтөө боль” хэмээн зэмлэж харагдана ээ.
Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхэн хаврын чуулганы турш хав дарж байсаар хаалтын өдрийн өмнөхөн дүгнэлтээ танилцуулсан. Хаврын чуулганы хавсрагатай өдрүүдэд "Тавантолгой-"н төслийг гацаасандаа баяртай байдгаа ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг бахдалтай ярьсан байна лээ. Дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-ын тогтоолын төслийг хавраас намрын хугацаанд сая нэг боловсруулан гараасаа гаргаж байгаа бололтой. Өнөөдөр нэр бүхий 40 гишүүний гарын үсэгтэй Тавантолгой”-н ордын тогтоолын төслийг Засгийн газарт өргөн барьснаа Л.Эрдэнэчимэг гишүүн мэдээлсэн.
Уг тогтоолын төсөлд "Тавантолгой”-н нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад дотоодын хөрөнгө оруулагчтай хамтран байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компани эзэмших нь зүйтэй гэсэн заалтыг орууллаа. Шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих ашиглах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит "Монголын төмөр зам” компани эзэмших нь зүйтэй гэж оруулж өгсөн байна. "Эрдэнэс Тавантолгой” компанид 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэдийн хувьцааг саналын эрхтэй байх ёстой гэж үзсэн.
Тавантолгойн гэрээг байгуулахдаа дараах чиглэл барихаар заасан. Үүнд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гуравдагч хөршийн бодлого баримталж, оруулж ирэх ёстой гэсэн. Энэ тогтоолын төсөл батлагдсаны дараа Тавантолгойн орд газрыг ашиглах талаар Монгол Улс өөрсдөө 51 хувиа, төмөр замын 51 хувиа мөн эзэмшиж хөгжүүлэх ёстой. Засгийн газар дур мэдэн өмнө нь хийж байсан гэрээний нэгэн адил 98 хувийг нь гадаадын нэг улсад өгөхөөр гэрээг хийж болохгүй гэдгийг баталгаажуулж өгсөн байна.
Засгийн газар тун удахгүй "Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх нь. Энэ долоо хоногт Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг тогтоох төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
Дээрх стратегийн том ордууд эдийн засгийн эргэлтэд орж, их мөнгөний урсгал наашлахгүй энэ жилдээ байтугай ирэх сонгуулийн өмнө ч найдаад нэмэргүй. Гэвч ирэх жилүүдэд алсыг харсан шийдлийг энэ парламент баталж чадах уу, популизмд тушигдах уу гэдгийг харах үлдлээ.
Н.Энхбат
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||