Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс Тавантолгой” компани 5.5 тэрбумаар Америкийн хуулийн фирмийн зөвлөгөөг авчээ

“Эрдэнэс Тавантолгой” компани 5.5 тэрбумаар Америкийн хуулийн фирмийн зөвлөгөөг авчээ Эдийн засаг хүндрэлтэй, иргэдийнхээ цалинг хасах дээрээ тулаад байгаа энэ үед төрийн өмчит томоохон компаниуд гаднын нөхдөөс өндөр үнээр зөвлөх үйлчилгээ аваад байгааг юу гэж ойлгох вэ. Дотоодынхоо эрдэмтэн мэргэдээс зөвлөгөө авалгүй, өндөр "үнэ”-тэй харь иргэнийг сонгож байгааг нь харахаар эдийн засагт тэгтлээ муудчихаагүй ч юм шиг. Гэсэн атлаа төсөв хэлэлцэж байгаа энэ үед аль болох хасч танах бодлого барихгүй бол ирэх жилүүдэд хэцүүдэхээр байна гэх.

Гаднаас өч төчнөөн тэрбумаар нь зөвлөх үйлчилгээ аваад байгаагийн цаана мөнгө угаах ажиллагаа өрнөж байгаа юм биш биз гэсэн хардлага явж эхэлсэн нь нууц биш. Үнэндээ заавал гаднын иргэнээс зөвлөгөө аваад, байдгаа бариад байгааг нь харвал эргээд өнөөх төсөв хөрөнгөнийх нь зарцуулалтад ч гэсэн хяналт тавих боломж хомс гэдэг үүднээс сонгоод байна уу гэж хардахаар байгаа нь нууц биш.

Үүний хамгийн сүүлийн жишээ нь төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компани болж байна. Тодруулбал, тус компани энэ онд нийтдээ 5.5 тэрбум төгрөгөөр Америкийн нэгэн хуулийн фирмээс зөвлөх үйлчилгээ авсан байх юм.

Тус компани энэ мөнгийг АНУ-ын "Boies shchiller Flexner” гэх компанид энэ оны нэгдүгээр сараас эхлэн нийт таван удаагийн давтамжтайгаар зөвхөн хуулийн зөвлөгөө буюу зөвлөх үйлчилгээний төлбөрт төлсөн байх юм.

Гэтэл тус компанид хуулийн хэлтэс, хуульчид бий. Дотоод ажилчдадаа итгэдэггүй юм гэхэд манай улсад дэлхийн хэмжээнд үнэлэгдэх хуульч, өмгөөлөгч баймаар л юм. Эсвэл улсын хэмжээнээс хэтэрсэн маргаан үүссэн учраас ийнхүү чимээгүйхэн гаднаас зөвлөгөө авч шийдсэн болж таарч байна уу. Үгүй бол дотоодынхноосоо нуух шаардлага үүссэн юм болов уу.

Цаашлаад ийм их мөнгөөр ямар хуулийн маргаан хийв, тэдэнд үнэхээр ийм их хэмжээний мөнгө зарцуулах хуулийн ямар зөвлөх үйлчилгээ хэрэг болов гэдэг нь эрхгүй анхаарал татаж байгаа юм. Энэ бол олонд ил болсон хамгийн сүүлийн жишээ. Харин үүнээс өмнө манай томоохон компаниуд гаднаас өндөр үнээр зөвлөх үйлчилгээ авч байсан тохиолдол хэд хэд гарсан.

Тухайлбал, олны сайн мэдэх нь мөн л АНУ-ын эхнэр, нөхөр хоёрын хуулийн фирмээс хуулийн зөвлөгөө авахын тулд 17 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлснийг гишүүн С.Ганбаатар ил болгож байв. Тодруулбал, ЗГХЭГ- дарга С.Баярцогтын гарын үсэгтэй АНУ-ын "Пэнтер лоу” фирмээс "Оюу толгой”-н тал дээр хуулийн зөвлөгөө авахаар 17 тэрбум 500 сая төгрөгийг төсөвлөсөн байдаг.

Харин үүнээс өмнөх жишээ татвал 2011 онд төрийн өмчит компани болох "Монголын төмөр зам” мөн л АНУ-ын алдарт "McKinsey & company" гэдэг компанийг Даланзадгад-Чойбалсангийн чиглэлийн 1100 км замын зөвлөхөөр авч байсан.

Энэ зөвлөх компанийн ажлын хөлс жилийн 5.650.000 ам.доллар болж байсан түүх бий.

Мөн "МИАТ" компани Хонгконгийн "Seabury" гэx зөвлөх үйлчилгээний компаниас бизнес төлөвлөгөө буюу зөвлөх үйлчилгээг авч байсан зэрэг жишээ бий. Харин энэ бүхний эцэст асар өндөр өртөгтэй зөвлөх үйлчилгээний үр дүн хаана байгааг асууя. Гарт баригдаж, нүдэнд харагдаж, ажлын үзүүлэлтэд нөлөөлсөн зүйл бий юү гэдэгт хэн хариулт өгөх вэ. Бид энэ мэтээр олсон хэдэн төгрөгөө салхинд хийсгэсээр байх уу.

Үнэндээ тайлбан балансдаа гаднаас зөвлөх үйлчилгээ авсан гэж байгаа ч цаана нь ямар үр дүн гарсныг хэн ч эргээд тайлагнадаггүй. Тэр дундаа эдийн засаг хүнд байгаа энэ үед төсөвт багагүй хэмжээний орлого төвлөрүүлдэг компаниуд ингэж үрэлгэж хандаж боломгүй санагдах. Тиймээс ч "Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Батбилэгээс асууя. Эрх баригчдын алдаатай бодлогын горыг жирийн иргэд үүрэлцэж, амьдралдаа арай ядан хүргэж байгаа цалингаа хасуулах дээрээ тулаад байна.

Гэтэл та, танай компанийнхан ямар шалтгаан, үндэслэлээр төсөвт төвлөрүүлэх учиртай таван тэрбумаа гаднынханд барьчихав. Элгээрээ хэвтэхдээ тулаад байгаа эдийн засагт 5.5 тэрбум гэдэг багагүй хөрөнгө. Ядаж л ажилгүй болохгүй, Хятадын компани руу шилжихгүй гэж тэмцээд байгаа ажилчдаа авч үлдэхэд анхаарал хандуулаач. Бодит үр дүнгүй зөвлөх үйлчилгээнд юуны учир 5.5 тэрбумыг цацсанаа тайлбарлаач, Б.Батбилэг дарга аа.

М.Өнөрөө

gereg.mn

“Эрдэнэс Тавантолгой” компани 5.5 тэрбумаар Америкийн хуулийн фирмийн зөвлөгөөг авчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани