- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгойг ашиглах том эрх ашгийн “тулаан” Б.Батзаяаг баривчилснаар эхэллээ
Тавантолгойг ард түмэн ашиглах уу, аль эсвэл толгой баячууд, эрх мэдэлтнүүд ашиглах уу гэсэн "тулаан” эхлээд удаж байна. Тодорхой эрх мэдэлтнүүд өөрийн компанийг хямралаас гаргаж, өрөө дарахын тулд Тавантолгойн төслийг Засгийн газраар дамжуулан УИХ-д оруулсан. Гэсэн ч Их хурлын гишүүд үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, ажлын хэсэг ч байгуулан Тавантолгойн төсөл дээр шаардлагуудыг тавьж өгсөн. Энэ нь ард түмний өмч болох Тавантолгойн стратегийн ордыг хэдэн баячуудын өрийг дараад өнгөрөхөөс холдуулж чадсан юм. Гэхдээ Тавантолгойг тэдний савраас бүрэн гүйцэт гаргаж чадаагүй гэдэг нь ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчилснаас нь харж болохоор байна. Үүгээр ч зогсохгүй тус яаманд сайдын зөвлөхөөр ажиллаж байсан "Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирал Ж.Бат-Эрдэнэ нарыг ч баривчлахаар тушаал нь гарчихсан гэх. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн төслийг ард түмэнд ашигтайгаар явуулах ёстой гэж үзэж байгаа бүлэг хүмүүсийн талд ажиллагсад нэг нэгээрээ хоригдож эхлэх нь.
Б.Батзаяагийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдэж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа. Зөвхөн Б.Батзаяагаар тогтохгүй. Учир нь энэ бүгд төмөр замын бодлого батлагдаж эхэлснээс хойш төмөр замын нарийн царигаар баялгийг зөөх бүлэглэлээс үүдэлтэй. Цаашид ч хөвөрсөөр байх болно гэж УИХ-ын гишүүн Х.Баттулга хэлсэн.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны удирдлагуудад хандан "Монголын төмөр зам” ТӨХК-ийн эрхийг "Эрдэнэс Монгол” компани руу шилжүүлж, Засгийн газар руу оруул ир гэсэн үүргийг өгсөн. "Эрдэнэс Монгол” ТӨХК руу эрх нь шилжиж ирсний дараагаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханаар дамжуулан "МТЗ”-ын 51 хувийг Шинхуад өгөх нууц ажиллагааг явуулах гэж байсан тухай хэвлэлээр гарсан. Энэ нь мөн л Тавантолгойг ашиглах, төмөр замын 51 хувийг Шинхуад өгөх оролдлого байсан гэж хэлэх хүмүүс байлаа. Тэдний нууц төлөвлөгөө ил болсны дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгойг олон нийтэд нээлттэйгээр хэлэлцэж, хэрэгжүүлнэ гэж амлаж байв. Гэтэл өнөөдөр уг ордыг ашиглах далд сонирхол ил болсоор байна.
Өнөөдөр Тавантолгойн төслийг нийт ард түмний эрх ашигт нийцүүлэн ажиллах сонирхолтой хэсэг хүмүүсийг муу болгож харуулах ажлыг эхлүүллээ. Нэг үгээр хэлбэл, "Ухаахудаг-Гашуунсухайт”-ын чиглэлийн 267 км төмөр замыг "Энержи ресурс” компани хувийн хөрөнгөөр барихаар төлөвлөж байсныг Х.Баттулга сайд байхдаа өөрчилж, "Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлсэн. Ийнхүү "Монголын төмөр зам” ТӨХК компани ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын "Samsung C&T” "SCTEM” компаниудыг сонгон гурвалсан гэрээ хийж, 267 км төмөр замыг бариулахаар болсон. Харин үүнийг хууль бус болгон харагдуулахаар ажиллаж байна.
УИХ-ын ажлын хэсэг Тавантолгойн төсөл дээр ажиллаж, тодорхой асуудлуудыг ард түмний талд шийдвэрлүүлэх ёстой гэсэн чиглэл гаргасан. Тодруулбал, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадна дотнын хөрөнгө оруулагчтай хамтран байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компани эзэмших нь зүйтэй гэсэн нэгдүгээр заалтыг орууллаа. Мөн шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих ашиглах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит "Монголын төмөр зам” компани эзэмших нь зүйтэй гэж оруулж өгсөн. "Эрдэнэс тавантолгой” компанид 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэдийн хувьцааг саналын эрхтэй байх ёстой гэж байгаа юм. Харин энэ бүгд хэсэг бүлэглэлд таалагдахгүй байгаа нь нууц биш. Иймээс л сануулга болгон дээрх баривчилгааг эхлүүллээ.
Ц.Энх
Цензургүй.мн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||