- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Замын-Үүд боомтоор шатахууны 40 орчим хувийг нийлүүлнэ
Замын-Үүдэд шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийг газрын тосны бүтээгдэхүүний импортын хоёр дахь эх үүсвэр бий болгохоор 2004 онд ТАСИС хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан байдаг. Энэ нь манай улсын анхны иж бүрэн байгууламж юм. Ийн тайлбар хийсний учир нь энэхүү байгууламжийн өргөтгөлийн нээлт өнгөрсөн амралтын өдөр болов. Ингэснээр манай улсын шатахууны хангамжийн баталгаа, олон улсаас импортлох боломжийг нэмэгдүүлж буй хэмээн Уул уурхайн яамны Түлшний бодлого, зохицуулалтын газрын дарга Л.Раднаасүрэн хэллээ.
ХҮЧИН ЧАДЛЫГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ
Замын-Үүд дэх шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн өргөтгөлийн барилга угсралтыг "Алхана трейд” компани гүйцэтгэжээ. Энэ ажлыг хоёр үе шаттайгаар хийсэн бөгөөд шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн вагон эстакадын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, дөрвөн коллектороор, найман байраар зэрэг ачих, буулгах боломжтой болжээ. Мөн шатахуун хадгалах савны багтаамжийг 14 мянган шоо метрээр нэмэгдүүлж 20 мянга болгосон аж. Тодруулбал, 5000 шоо метрийн хоёр ширхэг хадгалах сав болон 2000 шоо метрийн хоёр савны угсралтын ажлыг хийжээ. Түүнчлэн технологийн шугам хоолой, насосны станц, ослын систем болон авто эстакадын ажил гүйцэтгэсэн байна. Харин хоёр дахь шатанд автоматжуулалтын системийг "Эм Пи Ай Консалтантс” компани хийсэн юм.
Бүрэн автомат удирдлагын системтэй олон улсын стандартын шаардлагад нийцсэн газрын тосны бүтээгдэхүүнийн агуулах барьж байгуулсан нь орчин үеийн дэвшилтэт шинэ техник, технологийг газрын тосны салбарт нэвтрүүлжээ. "Эм Пи Ай Консалтантс” компанийн ерөнхий захирал Д.Гансүх "Энэ төсөлд нийт 10 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнээс 3.5 тэрбум төгрөгөөр бүрэн автоматжуулалт хийсэн” гэв. Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засагт стратегийн ач холбогдолтой байгууламжтай болж буй. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого амжилттай хэрэгжиж байгаа нэг хэлбэр хэмээн Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрах онцолж байв. Ийнхүү тус байгууламжийн өртгөлийн ажил дуусч ашиглалтад орсноор манай улсын шатахууны хангамжийн баталгаа, олон улсаас импортлох боломжийг нэмэгдүүлж байгаа нь хараат байдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх юм.
ХАРААТ БАЙДЛААС ГАРАХ БОЛОМЖ
Манай улс шатахууны хэрэглээнийхээ дийлэнхийг ОХУ-аас авдаг. Өнгөрсөн онд "Роснефть”-тэй таван жилийн тогтвортой гэрээ байгуулан шатахууны үнийг Сингапурын биржийн үнэд суурилуулан, томъёоллоор тогтоох болсон. Ингэхдээ сар бүр биржийн үнийг харж, дунджаар тогтоох юм. Хэрэв биржийн үнэ буурвал, буурна, өсвөл дагаад л өснө гэсэн үг. Сүүлийн үед гадаад зах зээл дээр шатахууны үнэ буурч байгаа ч дотооддоо буурахгүй байна гэх шүүмжлэл тасрахгүй байгаа. Шатахууны үнийн өсөлтөд валютын ханш нөлөөлж байгаа талаар олон жил ярьж байна. Гэхдээ 2012 онд дунджаар нэг ам.доллар 1380 төгрөг байсан бол өдгөө 1996 төгрөгтэй дүйцэж буй. Харин энэ хугацаанд шатахууны үнэ тогтвортой байсныг албаныхан онцолж байв. Хэдийгээр ам.доллар 600-700 орчим төгрөгөөр нэмэгдсэн ч шатахууны жижиглэнгийн үнийг өсгөхгүйн тулд хөнгөлөлттэй зээл олгож, онцгой албан татварыг тэглэснээр үнийн өсөлтөд өртөөгүй үлдсэн гэж болно. Зах зээлээ дагаад шатахууны үнэ буурахгүй байгаагийн шалтгаан нь үнэ өндөр байх үед үзүүлж байсан хөнгөлөлт, чөлөөлөлтийг бүрэн зогсоосон ажээ. Тухайлбал, шатахуун импортлогч компанийн онцгой албан татварыг нэг тонн тутамд 265000 төгрөг болгожээ. Ингэснээр шатахууны үнийг бууруулалгүй төсөвт оруулах орлого нэмэгдэх юм.
ГАЗРЫН ТОСЫГ ОЛОН ОРНООС ИМПОРТЛОНО
БНХАУ-аас нарийн царигийн вагонцистернээр нийлүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүнийг өргөн царигийн вагонцистернд шилжүүлэн ачина.
Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж стратегийн өндөр ач холбогдолтой объект хэмээн Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн онцолсон. Мөн өмнө нь ОХУ-аас хараат байсан шатахууны үнийг дэлхийн зах зээлтэй уялдуулан тогтоох хэлэлцээнд томоохон түлхэц өгсөн хэмээн тэрээр хэлж байлаа.
Тус байгууламжийн үндсэн ажиллагаа нь БНХАУ-аас нарийн царигийн вагонцистернээр нийлүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүнийг өргөн царигийн вагонцистернд шилжүүлэн ачина. Хоёр цагийн хугацаанд нэг зэрэг найман вагонцистернээс буулгах болон шилжүүлэн ачих хүчин чадалтай. Мөн автобензин, дизель түлшийг хүлээн авах, хадгалах, ачих зориулалттай юм.
Резерваурын парк нь нийт 20000 шоо метрийн багтаамж бүхий автобензин, дизель түлшний зургаан ширхэг босоо ган савтай. Тус бүрдээ галын аюулгүйн үүднээс хөргөлтийн болон хөөс өгөх зориулалтын шугам хоолойгоор тоноглогдсон. Мөн цагт 120 шоо метр газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачих хүчин чадалтай найман насос, цагт 20 шоо метрийг автоцистернд ачих хоёр насос тэнд бий. Түүнчлэн лаборатори, дизель станц, уурын зуух, гүний худгийг ашиглалтад оруулсан байна.
Ийнхүү дээрх байгууламж ашиглалтад орсноор эдийн засагт чухал ач холбогдолтой юм. Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж бүрэн ашиглалтад орсноор манай улсын шатахууны жилийн хэрэгцээний 40 орчим хувийг урд хилээр импортлох техникийн боломжтой боллоо гэсэн үг. Дээрх байгууламжаар сард дунджаар 15 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачих хүчин чадалтай байсныг 40 мянган тонн болгож өргөтгөсөн байна. Эл байгууламж ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүнийг БНХАУ, БНСУ, Япон болон Сингапураас импортлох боломжтой. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлаас гарч, үнийн өрсөлдөөн бий болох бөгөөд бодит үр дүнгээ өгч буй. Өөрөөр хэлбэл, "Роснефть”-тэй түүхий нефтийн үнэд суурилсан бүтээгдэхүүний үнийн томъёоллыг тохирсон нь бодит жишээ юм. Өмнө нь зөвхөн нэг талаас хамааралтай байсан бол өдгөө нөгөө хос морьтой давхих болжээ. Энэ нь орон нутаг болон улсын эдийн засагт эерэгээр нөлөөлнө хэмээн албаныхан хэлж байлаа.
Д.ОЮУНЧИМЭГ
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||