Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Халхголын 30 мянган га газрын асуудалд Т.Бадамжунай холбоотой юу

Саяхан болтол Халхгол суманд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах нь зөв, буруу гэсэн маргааныг 500 мянган га газрын хэмжээнд л ойлгож байлаа. 500 мянган га газрыг гадаадынханд өгөх нь, чөлөөт бүс байгуулах нь ашиггүй гэх үзлээр нэгдсэн хэсэг бүлэг хүн жагсаал цуглаандаа ч тулсан.

Чухам яагаад зүүн хязгаар нутагт хэсэг газарт хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэв гэхээр байгальд эрсдэлтэй, эрдэмтдийн судалгаа хийлгээгүй гэх тайлбар хэлж буй. Чингисийн талбайд болсон жагсаалаар Халхгол чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг шаардсан. Тэр жагсагчдаас бодит байдалд Халхголд ямар нөхцөл байдал үүссэнийг очоод үзсэн нь хэд байсан бол гэж асуухад хариулах нь хэд бол. УИХ-ын 75 дугаар тогтоол гараад Дорнод аймгийн Халхгол суманд 500 мянган га газрыг хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгон хөгжүүлэх шийдвэр гарснаас хойш Засгийн газар, холбогдох яамдаас ямар арга хэмжээ авсан бэ гэхэд Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа "Халх голын чөлөөт бүсийн тогтоол гарсны дараа Засгийн газраас, ХХААЯ-наас ямар ч шийдвэр гараагүй. Чөлөөт бүсийн захирагчийн алба байгуулагдаагүй.
Ерөнхий төлөвлөгөө баталсны дараа чөлөөт бүсийн захирагчийн алба байгуулагдах ёстой” гэж тайлбарласан.

Р.Бурмаа сайд Халхгол сумаас хөөгдсөн тухай мэдээллийг өнгөц харахад цаанаа ямар нэг учир, шалтгаантай байсан төдийгүй хөөхийн учиг зөвхөн чөлөөт бүстэй холбоотой биш болох нь илчлэгдэж эхэллээ. Өөрөөр хэлбэл, ажил нь эхлээгүй байгаа чөлөөт бүсийн анхны шийдвэрээс зургаан жилийн өмнөх үйл явдлыг сөхөх шаардлагатай болно.

"Korea IT Times” сонины 2011 оны гуравдугаар сарын 11-ний дугаарт "Солонгос хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр Монголд 30,000 га газар худалдаж авлаа” гэдэг мэдээ гарчээ. Энэ мэдээнд Монголоос 816 мянга 880 акр газaр худалдан авч Кори буюу Солонгосын эртний Корё хаадын удмын нэрээр нэрлэсэн тариалангийн талбайтай болснoop солонгосчууд гадаад улсаас хүнсний хараат байдлаасaa сална гэсэн байна. Дорнод аймгийн Засаг даргын орлогч н.Дамдинбазар, Ким Хак Су гэх Солонгосын талын нарын зураг уг мэдээнд хавсаргаж.

Түүнээс гадна "Future Directions International” хэмээх Австралийн бодлого судлал, дүн шинжилгээний байгууллагаас гаргадаг долоо хоног тутмын мэдээ, Хонконгт төвтэй Азийн бүсийн "Asia Sentinel” сонин, "Corn & Soybean Digest” гэдэг Америкийн хөдөө аж ахуйн сэтгүүл зэрэгт Өмнөд Солонгосчууд Монголooc 325 мянга 999 га гаруй (800 мянга гаруй акр) газар худалдаж авчээ гэсэн мэдээ гарч байв.

Энэ мэдээ 2011 онд гарсан хэдий ч газар өгөх шийдвэр нь 2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд гарсан байгаа юм. Халхгол сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар тогтоолоор БНСУ-ын хөрөнгө оруулалттай "Хансолмо” ХХК сумын нутаг дэвсгэрт фермерийн аж ахуй эрхлэх, тэжээлийн ургамал тариалах зорилгоор бэлчээр ашиглах хүсэлт гаргасныг хэлэлцээд сумын гуравдугаар багийн нутгийн долоон байршилд 30 мянган га газрыг ашиглуулахаар зөвшөөрч, сумын Засаг даргад үүрэг болгосон байна. Энэ өдрөө Халхгол сумын Засаг дарга Ц.Сүхбаатар "Хансолмо” компанид 30 мянган га газар ашиглуулах захирамж гаргажээ. Газар ашиглах эрхийн 0002397 дугаартай гэрчилгээгээр 30 мянган га газрыг фермерийн аж ахуй эрхлэх, тэжээлийн ургамал тарих зориулалтаар таван жилийн хугацаатай ашиглуулах гэрчилгээг мөн л 2009 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөө олгосон байгаа юм. Газрын асуудал өдөртөө шийдэгдсэн шилдэг жишээ гэж үүнийг л хэлэх байх. Засгийн газраас Халхголыг хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгон хөгжүүлэх тухай тогтоол 2010 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр гарсан боловч ажил хэрэг болж чадалгүй замхарсан.   
Ашиглуулах гэсэн үгийг газрын гэрчилгээнд бичсэн байгаа ч үүнийг Солонгосын хэвлэлүүд болон дээр дурдсан гадаадын мэдээллийн хэрэгслүүд газар худалдаж авсан гэж мэдээлснийг дахин сануулах нь зөв болов уу. Олон Улсын Хүнсний Бодлого Судлалын Хүрээлэнгийн мэдээгээр 1 га газрын хамгийн доод ханшийг 1300 ам. доллараар гэж боджээ. Хэрэв энэ тооцоогоор бодвол Халхголын 30 мянган га газрыг нийтдээ 39 сая ам.доллараар худалдаж авах нь гэсэн үг.

Ингээд зогссонгүй өөр ч баримт араасаа хөвөрнө. 2011 онд Халхгол сумын ИТХ-ын дарга Буяндэлгэр уг шийдвэрийг хүчингүй болгож цуцалсан ч мөн оны есдүгээр сарын 19-ний өдөр Халхгол сумын Засаг даргын А/77 захирамжаар "Хансолмо” ХХК-д олгосон газрыг "Үйзэн тал”, "Цог октаэдр”, "Ашдын нөхөр” гэх гурван компанид шилжүүлжээ. "Үйзэн тал” ХХК-нд 14232 га, "Цог октаэдр” ХХК-нд 6917 га, "Ашдын нөхөр” ХХК-нд 4861 га газрыг шилжүүлэн авсан байгаа юм. Энэ компаниуд нь цааш нь өөр аж ахуйн нэгжүүдэд дамжуулсан аж.  

Солонгосчууд 2011 онд Дорнодын тал Халхын гол сав нутaгт 330 мянга гаруй га газар худалдаж авсaн гэж Австрали, АНУ, Азийн мэдээллийн хэрэгслүүд зарлаж байсан тухай өмнө нь хэвлэлүүд бичиж л байсан. KOICA- тай байгуулсан гэрээнд Монгол талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яамны төлөөлөгчид 2011 оны гуравдугаар сарын 10-нд үзэглэсэн ч тухайн үед Монголын Засгийн газар ямар ч тайлбар өгөлгүй нам дарж байсан.

Тэгвэл тухайн үед Сү.Батболд Ерөнхий сайд, Т.Бадамжунай Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байсан юм. Дорнод аймгаас УИХ-д тухайн үед ажиллаж байсан гишүүд тойргийнх нь сумын газар нутгийг худалдаж байхад юу хийж явсан бэ гэдэг асуулт ч гарч ирнэ. Компаниас компани дамжуулан зарсан 30 мянган га газрын талаархи мэдээллийг ил гаргасан хүн нь буруудаж суугааг хэрхэн тайлбаолах бол. Газар нутгийнхаа төлөө гэх сүржин нэртэй, даржин хөдөлгөөнүүд хаана явж, юу хийж байсныг ч мөн асуумаар. Зургаан жил хав дарагдсан Халхголын 30 мянган га газрын тухай одоогийн гишүүд нь ч яагаад юу ч дуугарахгүй байгаа нь хачирхалтай биш гэж үү. "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг сануулж, төр төмөр нүүрээ харуулж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох цаг болсон.














Эх сурвалж: www.assa.mn   Л.НОМИН

Халхголын 30 мянган га газрын асуудалд Т.Бадамжунай холбоотой юу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани