Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зэсийн баяжмал хямралыг гэтлэх “хөдөлгүүр”

Монгол орон зэсээр баялаг. Геологичид  1.2 тэрбум тонн цэвэр зэсийн нөөцтэй гэдэг. Одоогоор 36.3 сая тонн нөөц тогтоогдож Эрдэнэсийн санд бүртгэгдээд буй юм.  Эдүгээ хайгуул хийсэн 11 орд, их хэмжээний нөөц байх магадлалтай 90 илрэл бий.

Харин дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ он гарснаас хойш 18 хувиар унажээ. Ингээд Лондонгийн металын бирж дээр нэг тонн цэвэр зэс 5210 ам.доллар байна. Судлаачид уг металын үнэ нэг тонн нь 5000 ам.доллараас доош орохгүй гэсэн төсөөлөл хийж буй. Дэлхийн зах зээл дээр нэг тонн цэвэр зэс 3-4 мянган ам.доллар байхад манай улс ашгийг нь хүртэж ирсэн. Монгол Улсын төсөвт "Эрдэнэт” үйлдвэр хамгийн их орлого төвлөрүүлж байсан үе бий. Гэтэл дөрөв, таван жилийн өмнө нүүрсний үнэ огцом өсч экспорт нэмэгдсэн. Ингээд зэс нүүрсэнд байр сууриа тавьж өгч байв. Тэгвэл өнөөдөр зэсийн үнэ харьцангуй өндөр, тогтвортой байгаа тул улсын төсөвт оруулах орлогоор тэргүүлэх байр сууриа дахин эзлэх төлөв байна.

Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр" ХХК нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд ордог. Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэгвэл энэ онд үйлдвэртээ өргөтгөл хийсэн. Ингээд хүдэр боловсруулалт зургаан сая тонноор өсөв. Одоо жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай боллоо.  Эдүгээ өргөтгөлийн тоног төхөөрөмжийн тохируулга жигдэрч, цагт 800 хүртэл тонн хүдэр боловсруулж байна. Нэг ёсондоо  төслийн хүчин чадлаа бүрэн эзэмшин ажиллах болжээ. Уг өргөтгөл өнгөрсөн зургадугаар сарын 20-нд ашиглалтад орсоноос хойш  12 мянга 250 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэв. Энэ нь 12 сая ам.долларын үнэтэй.  Дэлхийн зах зээл дээр нэг тонн цэвэр зэс  4950 ам.доллар  гэж тооцвол он дуустал  27.9 сая ам.долларын бүтээгдэхүүн нэмж үйлдвэрлэх юм. Хэрэв ирэх онд дэлхийн зах зээл дээр нэг тонн цэвэр зэсийн дундаж үнэ 6200 ам.доллар байвал уг өргөтгөл  "Эрдэнэт үйлдвэр”-т 120 орчим сая ам.долларын ашиг нэмж оруулах тооцоо бий. Тэгэхээр тус үйлдвэрийн улсын төсөвт оруулах орлого нэмэгдэх нь.

Мөн "Оюу­толгой” төсөл ма­най зэсийн баяж­малын экспортыг нэмэгдүүлсэн. "Оюу толгой” ХХК өнгөр­сөн онд 733 мянган тонн зэсийн баяжмал борлуулжээ. Энэ баяжмал 185 мянган тонн цэвэр зэс, 561 унци алт, 1093 унци мөнгө агуулж байж. Тус компаниас  "Монгол Улсад зарцуулсан  нийт мөнгөн дүн 5.13 тэрбум ам.дол­лар буюу 10.2 их наяд төгрөгт хүрсэн. Он гарсаар 500 сая  ам.доллар дотоодод зарцууллаа. Энэ мөнгө нь Монгол Улсын төсөвт байгууллагуудад төлж буй татвар, хураамж, ажилчдын цалин, Монголын компаниудтай худалдан авалт хийсэн үнийн дүн зэрэг багтана” хэмээн мэдээллээ.  Үүнээс гадна Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх, түүний хөрөнгө оруулалт орж ирэх хүлээлт манай эдийн засагт бий. Тэгвэл энэ ондоо багтаж уг санхүүжилтийг босгоно.  Ирэх жилийн хоёрдугаар улирлаас далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх  төлөвлөгөө байна. Мөн далд уурхайн ханган нийлүүлэлтийн форум удахгүй болох гэнэ.

        Стратегийн 15 ордын нэг нь Цагаан суваргын зэс молибденийн орд. Монгол Улсын Засгийн газар болон  "Монголын алт” ХХК, "Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Хөрөнгө оруулагч "Монголын алт” ХХК нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаан суваргын ордыг түшиглэн хөвүүлэн баяжуулах дэвшилтэт технологи бүхий зэс, молибдений баяжмал үйлдвэрлэх үйлдвэр байгуулах төслийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд цаашид уг төслийг "МАК”-ын харьяа "Эрдэнэс цагаан суварга” ХХК хэрэгжүүлэхээр тусгасан байна. Цагаан суваргын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 14.6 сая тонн хүдэр боловсруулна. Ингээд  зэсийн баяжмал 310, молибденийн баяжмал дөрвөн мянган тонныг тус тус үйлдвэрлэх юм. Одоогийн батлагдсан нөөцийг ил уурхайн аргаар 18 жилийн хугацаанд ашиглах төлөвлөгөө бий. Төсөлд нийт нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнээс 344.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Үлдсэн 686.6 сая ам.долларыг ХБНГУ-ын болон Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас санхүүжүүлэхээр тооцсон байна. Уг төслийг хэрэгжүүлэхдээ ханган нийлүүлэлтийг дотоодын компаниудаас авахыг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан байна. Төсөл хэрэгжсэнээр улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 3.3 их наяд төгрөг төвлөрүүлэх аж. Иймд жилд дунджаар 185 тэрбум төгрөгийн татвар хураамж улсын төсөвт төлөх тооцоо гарлаа. Мөн  1120 хүн  ажлын байртай болох нь. 

Ашигт малтмалын газар гурав, дөрвөн жилийн өмнө 2015 онд Монголын зэсийн баяжмалын үйлдвэрлэл жил 1.5 сая тоннд хүрнэ хэмээн төсөөлж байв. Тэгвэл энэ төсөөлөл бодитоор биелэх нь.
Эх сурвалж: www.assa.mn
Зэсийн баяжмал хямралыг гэтлэх “хөдөлгүүр”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани