- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Домогт уулчин Дэнзэн Норгой
Балбын вант улсын уулын өтөч, дэлхий даяар нэрээ уурсгасан уулчин Дэнзэн Норгойг онгол угсаат хүмүүн гэдгийг элхий хүлээн зөвшөөрдөг. Түүнийг Түвдийн өндөрлөг дэх сууринд төрсөн гэдэг бол зарим эх сурвалжид Балбын уулархаг нутаг Кумбу дахь сарлагчныд төрсөн гэж тэмдэглэсэн байдаг. Тэрбээр 1914 оны тавдугаар сарын 15- д мэндэлсэн болох нь сүүлд тодорхой болсон юм.
Дэнзэн норгой багадаа лам болохоор Катманду хотод нэг хэсэг бурхны номд шамдаад гэртээ буцаж харьсан байдаг. Аав, ээжийгээ сарлагийн сүргээ адгуулж, ашиг шимигй нь хүртэхэд хүү нь чадлаараа тус дэм болж байв. Тэгтэл нэг л өдөр тэднийг дайрлага дайрч амь зуулгын үндэс болсон бүх сарлаг нь өвчнөөр хиарчихсан. Аргаа барсан эцэг, эх нь Дэнзэн Норгойг Балбын уулархаг нутгаар аж төрөгч ширвээ омгийн айлд хөлсөөр ажиллуулжээ.
Энэтхэгийн Даржээлин дахь ширвээ омгийнхны сууринд ачаа хүргэхээр очсон Норгойн хувь заяаг үндсээр эргүүлчихжээ. Эверестийн ууланд авирах Англиас ирсэн багт газарчнаар сонгогдож сүрхий итгэл хүлээжээ. Хималайн хормойн жалга, нугачаа бүхнийг сайн мэддэг байсных нь ач тус энэ байлаа. Хорин настай идэр залуу Дэнзэнгийн сэтгэл татам сайхан инээмсэглэл, цог хийморь Английн уулчдын багийн ахлагч Шиптоны хайрыг эрхгүй татаж, багтаа ажиллахыг урьж, чамгүй хөлс амласан аж.
1934-1938 онд хийсэн цаст Хималайн Эверестийн умард хэсэг буюу Түвдийн талаас авирах хэд хэдэн удаагийн дайралтын хэсэгт Дэнзэн ажиллаж, багийн хөтчийн үүргээ нэр төртэй биелүүлжээ. Тэрбээр барууны нөхдийг тун чиг аюулгүй харгуйгаар дээш илгээж тэдэнд асар их итгэл урмыг хайрлажээ. 1947 онд Канадын уулчин Ирл Денман, Анге Даваа хөтчийн удирдлагаар Дэнзэн арай өөр нэг оролдлого хийсэн байдаг. Тэд 6700 метрийн өндөрт гарч чадсан ч хүчтэй цасан шуурганы улмаас аргагүйдэн буцжээ.
Энэ үеэр Энэтхэг улс Британийн ноёрхлоос ангижирч тусгаар тогтнолоо зарласан боловч Энэтхэг, Пакистан, Балба, Бирм, Бутан гэсэн улсуудад хуваагдан бутарлаа. Дэнзэнгийн амьдарч байсан газар нь Пакистаны бүсэд хамаарагдах болж, аж амьдралын хувьд Балбын ард түмэн хэцүүхэн байлаа. Дэнзэнгийн эхнэр өвчний улмаас нас барж, удалгүй дөрвөн настай хүү нь мөн өөд болов. Дэнзэн нялх шахуу хоёр охиноо дагуулан Энэтхэгийн Даржээлиндаа буцаж очжээ.
1952 онд Дэнзэнд Швейцарийн алдарт уулчин Раймонд Ламбертын удирдсан уулчдын багт хөтчөөр ажиллаж, Эверөстийн дөрөв дэх ноён оргил Лхоцоор дамжих дайралт нь үндсэндээ шинэ харгуйн оролдлого байв. Дэнзэн энэ багийн бурэлдэхүүнд хөтөч биш уулчин гэдэг нэрээр анх удаа авирч, Ламбертын хамт оргилд арай хүрч чадалгүй буцсан байдаг.
1953 онд Жон Хантын удирдсан Британийн баг нь бүр зуун жилийн өмнө буюу 1852 оны зунаас Эверестэд авирах оролдлого хийсэн найм дахь том багаар тодорсон юм. Энэ багт ачаа зөөгч 350, үйлчлэгч 20 гаруй байснаас гадна барууны туршлагатай 13 уулчин багтжээ.
Эверестийн зүг тэмүүлсэн долоо дахь оролдлогоороо Дэнзэн Эдмундтай нэг баг болж авирсаар далайн төвшнөөс дээш 8500 метр өндөрт майхнаа хатгажээ. Тэд шөнөжингөө Будда, Христэд залбирч хоносон гэдэг. Сүүлчийн хүнд бэрх алхам бол 12 метр өндөр хожим "Хилларийн алхам” гэж нэрлэгдсэн эгц хадан хана байв.
Хилларийн юу хийж байгааг Дэнзэн даган явсаар тэд 1953 оны 5 дугаар сарын 29- ний өдрийн өглөөний 11 цаг 30. минутын орчимд дэлхийн дээвэр Эверестийн ноёлог зулай 8848 метр өндөр хүрчээ. Тэд дэлхийн дээвэрт 15 минут хэртэй байж. Мөнх хөх тэнгэртээ залбирал үйлдэн өргөл өргөж, хийморийн дарцаг, загалмай сэлтийг үлдээж, Монгол угсаат Дэнзэн Норгой Их Британи, Балба, Энэтхэг, НҮБ-ын далбааг гартаа атгасан шилбүүр модоо мандуулжээ.
Тэр үед Дэнзэн Ламбертын улаан ороолтыг хүзүүндээ зүүсэн байдаг. Дэлхийн хамгийн өндөр цэгт сэтгэл догдлон зогсох Дэнзэнгийн дүрийг Хиллари гэрэл зурагт мөнхөлсөн ч Дэнзэн зураг дарж чаддаггүй байснаас Эверстийн оргилд зогсох Хилларийн гэрэл зураг үлдээгүй нь инээдтэй агаад эмгэнэлтэй.
Хүн төрөлхтөний уулын спортын түүхэнд цоо шинэ хуудсыг нээсэн хоёрыг уулчин нөхөд нь угтан авахад Хиллари "Бид хоёр энэ мангасыг дөнгөчихлөө шүү” гэсэн гэдэг. Тэдний амжилттай авиралтын тухай дуулиант мэдээ дөрвөн өдрийн дараа дэлхий даяар тархав.
Олон улс, гүрнүүдийн олон арван баг Эверестэд авирахыг оролдож байсан ч сачий нь зуун жилийн туршид дутсан юм. 1953 оны 5 дугаар сарын 29-нд Жон Хантын удирдсан Британийн уулчдын багийн хүрээнд Дэнзэн Норгой, Эдмунд Хиллари хоёр дэлхийн дээвэрт анхлан гишгэсэн билээ.
Гималайн нуруу болон дэлхийн хамгийн ендөр Джомолоунга Эверест оргил Балба, Түвдийн хилийн заагт байдаг бөгөөд зуу гаруй жилийн өмнөөс топографчдын анхаарлыг татжээ . Оргилын өндрийг далайн түвшинээс дээш 8848 метр гэж анх Жорж Эверест тодорхойлсон бөгөөд оргилын нэрийг түүний нэрээр нэрлэжээ.
Эверестэд авирах анхны төлөвлөгөөг 1893 онд боловсруулж, оргил гарах анхны оролдлогыг 1921 онд хийжээ. Эверестийн оройд хүний мөр гарахад 30 гаруй жил болон 13 удаагийн бүтэлгүй авиралтын туршлага шаардагдсан билээ. Английн хатан хаан Елизабета Э.Хилларид рыцарийн цол, нэрийнхээ өмнө "сэр” гэсэн хэргэм цол хэрэглэх эрх олгожээ. Эдумунд Хиллари Балбын хөтчүүдтэй хамтран ажиллахад амьдралынхаа олон жилийг зориулж, хүнмүүнлэгийн үйлст ч сэтгэлээ харамгүй өгсөн энхтайвны нэртэй зүтгэлтэн байв.
Тэрбээр Эверестэд авирсны 50 жилийн ойг дэлхийд тэмдэглэсэн 2003 онд Балбын вант улсын Хүндэт иргэн цол хүргжээ.Дэнзэн Норгойн хувьд Британийн хамтын нөхөрлөлийн орны иргэн байгаагүй учраас дөнгөж хаан ширээнд суугаад байсан Хатан хаанаас 4 Георгийн медаль хүртэж, Балба улсаас тус улсын дээд шагнал "Балбан од” одонгоор шагнагджээ.
Эверестэд авирсныхаа дараа Дэнзэн Хималайн ангиудад оролцохоо больж, 1954 онд Энэтхэгийн Даржээлин хотод Хималайн уулын спортын хүрээлэн байгуулж 1976 тэтгэвэрт гарах хүртлээ захирлаар нь ажиллаж байв. 1978 оноос Дэнзэн Хималайн уулст авирах аяллын компани байгуулан авиралтууд зохион байгуулдаг байсан бөгөөд 2003 оноос уг компанийг түүний хүү Замилан Дэнзэн Норгой удирдах болжээ.
Тэрбээр эцгийнхээ их гишгэлтийг залгамжлан 1996 онд Эверестийн ноён оргилд авирсан байдаг. Дэнзэн Норгой 1986 онд Даржээлин хотод насан эцэслэжээ.
Өөрийгөө монгол хүмүүн гэж омог бардам тунхаглаж байсан Дэнзэн Норгой гурван удаа гэрлэсэн байдаг. Анхны эхнэр Даваа Фути нь 1944 онд залуугаараа нас баржээ. Тэд Пэмпэм, Ням гэдэг хоёр охин, нэг хүүтэй байсан ч хүү нь нялхаараа өнгөрснийг дээр өгүүлсэн.
Хоёр дахь эхнэр Анг Лахмугаас хүүхэд төрөөгүй бөгөөд 1964 онд нас баржээ. Гурав дахь эхнэр Дакку хэмээх ширваа бүсгүйгээс Норов, Замилан, Дамай гэх гурван хүү, Декки хэмээх нэг охин төржээ.
2003 онд Эверестийн хамгийн өндөр оргилд анх Дэнзэн, Хиллари нарын хөл тавьсны 50 жилийн ойгоор Дэнзэн Норгойн хүү Замилан, Эдмунд Хилларийн хүү Петер Хиллари нар хамтран Эверестийн оргилд авирчээ. Дэнзэнгийн зээ хүү буюу Пэмпэмийн хүү Даш Дэнзэн мөн л Эверестэд авирч өвөөгийнхөө алтан түүхийг үргэлжпүүлсэн байдаг. Сонирхуулахад домогт уулчин Дэнзэн Норгой ямар ч бичиг үсэг мэддэггүй боловч долоон улсын хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ.
Мөн өөрөө хэлж хүнээр бичүүлсэн хэд хэдэн ном нь хожмын уулчдад үнэлж баршгүй гарын авлага болон үлджээ. Амжилтын билгэ тэмдэг болсон тэрбээр хүнд хэцүү амьдралыг туулсан тул ширваа омгийнхон болон бусад тусламж хүссэн хүмүүст тустай олон зүйл хийсэн ба түүний үр хүүхдүүд ч ширваа нарынхаа амьдралыг сайжруулах хүмүүнлэгийн олон төслийг өдгөө ч хэрэгжүүлсээр буй.
Дэнзэн Норгойн хүү Замилан Эверестэд амжилттай авирч гарсныхаа дараа "Би энэ авиралтыг Эверестийн оргилд гарах мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хийсэн. 18 наснаасаа эхлэн энэ авиралтыг үргэлж хүсэх болсон. Харин аав маань зөвшөөрдөггүй байлаа. Аав надаас "Чи яагаад авирахыг хүсээд байгаа юм бэ?” гэж асууна.
Би үргэлж "Таны төлөө авирмаар байна. Харин та ууланд авирах хэрэггүй” гэхэд аав маань "Би ууланд авирна. Чи үүнийг заавал хийх хэрэггүй. Миний хувьд та нарыг сайн боловсролтой болгох, бүх зүйлээр хангахад мөнгө хэрэгтэй байлаа” гэдэг байсан тухай дурссан нь олон хүний сэтгэлийг эрхгүй хөдөлгөдөг. Хималайг байлдан дагуулсан бүхий л түүхэнд Шерп буюу Ширваа гэдэг үг хөтөч, газарчин гэсэн утгаар хэрэглэгддэг.
Үнэн хэрэгтээ энэ нь Дорнод Хималайгаар нутагладаг нэгэн омгийн нэр ажээ. Сонирхолтой нь тэд өөрсдийгөө Монгол гаралтай хэмээн үздэг бөгөөд Дэнзэн
Норгойн бичиж хэвлүүлсэн "Цаст уулын бар” номонд "Би монгол хүн болохоороо”, "Бид бүхий л монголчуудын нэгэн адил” гэх мэтээр бичсэн мөр олонтаа тааралддаг.
Ширваа омгийнхон шарын шашинд гүнзгий автсан ард түмэн бөгөөд үүнийгээ Дэнзэн Норгой тодорхойлон бичихдээ "Манай шашныг суртлаа болгосон хуварга ч олон бий. Бас хүний хойтохыг найдаж даатгах нь бүү хэл итгэж сарлаг хариулуулахад ч бэрхтэй лам бас бий” хэмээжээ.
Монгол цэргийн алдарт жанжин Урианхдайн домогт эрсийн үр хойч өмнөд Азид нэр алдраа дуурсгах алтан цадигийн нэгээхэн хэсэг нь дэлхийн дээвэрт анхлан хөл тавьсан Дэнзэн Норгой абугайн гайхалтай содон түүх маргаангүй мөн билээ.
Өөрийгөө монгол угсаатан хэмээн хөдөлгөөнгүй тунхагласан Дэнзэн Норгойн түүхэн амжилтаас 52 жилийн дараа Монголын уулчид дэлхийн дээвэр гэгддэг 8848 метр өндөр тэр оргилд алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсан билээ. Энэхүү түүхэн амжилтыг удамт уулчин Г.Өсөхбаяр гүйцэлдүүлж, түүний багийн Д.Баярням, Р.Тулга нар бичилцсэн юм.
Дэд хурандаа П.Батнайрамдал
Эх сурвалж:"Соёмбо"сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||