- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Гацууртад алтны лиценз олгох бус аялал жуулчлалын бүс байгуулах хэрэгтэй гэв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжив.
Өнгөрсөн хугацаанд Уул уурхайн яам "Сентерра гоулд Монголиа” ХХК-тай "Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан болно. Ажлын хэсгийн зүгээс алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь өөрчлөгдөх саналыг эдийн засгийн тодорхой тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж хэлэлцээ хийсэн бөгөөд талууд яриа хэлэлцээний үр хэд хэдэн тохиролцоонд хүрсэн талаар Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулав.
Тэрбээр, Төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 3 хувиар төлөхөөр тохирсон байна. Гацууртын алтны үндсэн орд нь ашиглалтад ороход бэлэн болсон төсөл бөгөөд нийт 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явагдах юм. Энэ хугацаанд 1000 орчим ажлын байр бий болно. Мөн Сэлэнгэ, Төв аймгийн нутагт орших Ноён уулын орчмын байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрхийг хадгалах, түүх соёлын үнэт өв болон нэн ховор, ховор амьтан, ургамал, археологийн онцгой ач холбогдол бүхий газар нутгийг хамгаалах зорилгоор "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” хамт өргөн мэдүүлсэн” гэлээ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн А.Тлейхан, Гацууртын ордыг ашигласнаар Монгол Улсын төсөвт хэдэн төгрөг төвлөрөхийг тодруулав. Уг тодруулгад Уул уурхайн сайд Р.Жигжид, Татвар хураамж, төлбөр, суутгал зэргээс 432.3 сая ам.доллар Монгол Улсын төсөвт төвлөрнө” хэмээн хариулав.
Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Гацууртын ордоос 3 хувийн тусгай татвар авахаар тогтоолд тусгасан нь хэт бага байгааг шүүмжлээд, "Синтерра Гоулд” компани Гацууртын орд газрыг 115 тонн алтны нөөцтэй гэсэн мэдээллийг хувьцаа эзэмшигчиддээ өгсөн байна. Та бүхэн 70 тонн гээд байгаа. Энэ баталгаатай тоо мөн үү” хэмээн асуув.
Уул уурхайн сайд Р.Жигжид, Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрт 3 хувийн татвар авна. Үүнээс гадна суурь роялти, өсөн нэмэгдэх роялти татвар авна. Өнгөрсөн онд алтны экспортыг дэмжих зорилгоор суурь роялти татварыг 2.5 хувиар тогтоосон. 2018 оноос эхлэн 5 хувь болно. Ингэснээр 2018 оноос хойш 13 хувийн роялти авах боломж бүрдэнэ.
Гацууртын ордын ТЭЗҮ-г 2014 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авсан. УГ ТЭЗҮ-ээр бол ордын нөөц нь 17 сая 138 мянга гаруй хүдэрт 50 тонн алт агуулагдаж байна. Үүн дээр нэмэгдээд 26 тонн алтны нөөц байгаа гэсэн тооцоолол бий. Ингэхээр нийт 76 тонн алтны нөөц байгаа юм” хэмээн хариулав.
Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга, "Мөнгөнөөс чухал, алтнаас чухал зүйл бий. Ноён ууланд Монголчуудын хэдэн зуун жил идэх хөрөнгө бий. Тус газарт алтны лиценз өгөхийн оронд түүх дурсгалын газраа ашиглан аялал жуулчлалын бүс байгуулах олон улсын тендер зарлах ёстой. Аялал жуулчлалын бүсийг концессийн гэрээгээр байгуулаад 20-30 жил ашиглах эрх олгож болно. Энэ бол илүү үнэ цэнэтэй,Монголд наалдацтой өв болно.
Гацууртын ордод гар аргаар алт олборлогчид буюу "нинжа” нар дайрч орсон гэх мэдээлэл тархсан. Лиценз эзэмшигч компаниуд УИХ-д шахалт үзүүлэх зорилгоор өөрсдөө "нинжа” оруулсан гэдгийг тагнуулын байгууллага тогтоосон тухай мэдээлэл ирсэн. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх явцад тагнуулын байгууллагын төлөөллийг дуудаж, нинжа нарын асуудлыг тодруулах хэрэгтэй. Тиймээс тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналтай байна” гэлээ.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, "Өнөөдөр хэлэлцэх эсэхээ шийдээд анхны хэлэлцүүлэг хийх үед тагнуулын байгууллагын төлөөллийн урьж, тодруулга авч болно” гэсэн тайлбар өглөө. Ийнхүү санал хураалт явуулахад Г.Уянга гишүүний хэлэлцүүлгийг хойшлуулах санал олонхийн дэмжлэг авч чадсангүй.
Харин тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов.
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||