- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Женко”-ийн хүн гэгдэх Б.Батзаяаг баривчилж, Солонгосын Самсунг С&Т, SCTECM компаний байрлуу тусгайгийнхан дайран орлоо…
Өнөөдөр буюу 10 сарын 30ны өдөр "Монголын төмөр зам” ТӨХКийн ТУЗийн дарга асан, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан "Женко”гийн хүн гэгдэх Б.Батзаяаг хууль хяналтынхан баривчилж хорьсон тухай мэдээлэл ирлээ. Түүнийг одоогоор Зайсан дахь хорих газар буюу Ганц худагт саатуулсан байгаа аж.
Мөн энэ өдөр "Монголын төмөр зам” ТӨХКийн ерөнхий гүйцэтгэгч Өмнөд Солонгосын "Самсунг С&Т”, "SCTECM” компанийн байранд цагдаагийн тусгайгийн албан хаагчид гэнэтийн дайралт хийн орж бичиг баримтыг хурааж, битүүмжилж зарим солонгосчуудийг баривчилан явсан гэнэ…
Нэг өдөр энэхүү хоёр баривчилгаа, гүйцэтгэх ажиллагаа давхацан явагдсан нь дээрх хоёр хэрэг нэг сэжүүртэй гэх таамгийг төрүүлж байгаа юм.
Ийнхүү удтал яригдаж бичигдэж байсан асар их мөнгөн дүнтэй, томоохон хэрэг сөхөгдөж үйл явдал өрнөх нь тодорхой боллоо.
Энэ талаар факт эм эн сайт эргэн сурвалжилж хүргэх болно. Ингээд урд өмнө нь хэвлэлүүд дээр гарч байсан дээрх хэрэг явдалтай холбоотой зарим баримтаас доор ишлэл болгон хавсралтаар хүргэв!
Эх сурвалж: www.fact.mn Н.Хурц
ХОЛБООТОЙ ФАКТУУД:
АНынхан "Шинэ төмөр зам” төслийг АТГ-т шалгуулахаар зэхэж байна
"Шинэ төмөр зам” төслийг АНынхан АТГт шалгуулахаар болжээ гэсэн мэдээлэл төрийн ордонд тархаад байна. Учир нь төмөр замын бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй шинэ төмөр замынхаа царигийн асуудлыг нэг тийш нь шийдвэрлэхийг зарим нэг эрх баригчид нэхэж шахаж эхлээд байгаа билээ.
Тиймээс төмөр замын царигийг шийдвэрлэж шинэ шугам барих тухай тогтоолын төслийг Засгийн газар өнгөрсөн сарын сүүлээр УИХд өргөн барьсан нь нэлээд асуудал дагуулахаар болж байна.
Өөрөөр хэлбэл царигийн асуудлыг хөндөж эхэлснээр "Шинэ төмөр зам” төсөлд зориулан гаргасан баримт бичгүүд нь хоорондоо зөрчилдөж ашиг сонирхлын элдэв маргаан дагуулах боллоо гэсэн үг.
Товчхондоо төслийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд Техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулах ажлыг "Монголын төмөр зам” компани хариуцан гүйцэтгэсэн аж.
Гэтэл энэхүү ажил нь хувийн хэвшилд томоохон хохирол учруулж төсөлд заагдсан дүрэм журмыг санаатайгаар зөрчиж, ашиг харсан байж болзошгүй байгаа аж. Өмнө нь энэ тухай асуудлыг УИХын гишүүн Ц.Нямдорж ийнхүү ярьж байсан юм. "Төмөр зам барих асуудлыг долоон жил саатууллаа. Хувийн бус төрийн зорилгоор. Тэгсэн одоо Чингис бондын мөнгөөр энэ төмөр замыг барина гээд суух юм. Үүнд л миний дургүй хүрээд байгаа юм. Хайран мөнгө.
Төмөр замын урьдчилсан судалгаа гэдэг зүйлийг хийлгэнэ гэж бүтэн хоёр, гурван жил болчихоод гурван вагоныг "ХААН” банкинд барьцаанд тавиад 12 сая ам.доллар зээлсэн шүү дээ. Одоо тэгээд тэр мөнгө нь байхгүй болсон. Тэр 12 сая ам.доллар дотор монголын хуулийн зөвлөгөө өгсөн компани 10 сая төгрөгийг дундаас нь авсан. Би энэ асуудлыг ярихад үнэхээр ганцаарддаг. Манай МАНынхан үүнийг ярихгүй байгаа. Шулуухан байх хэрэгтэй. АНынхан энэ тухай тас нууж байгаа юм. Хэзээ энэ асуудлаар хариуцлага тооцох вэ” гэж хэлж байсан. Тэгвэл түүний хэлж байсан энэхүү үг биелэлээ олж төмөр замтай холбоотой бүхий л асуудлыг АНынхан ийнхүү шалгуулахаар болжээ.
Мөн 2008 онд төрийн өмчит "Монголын төмөр зам” хэмээх компанийг байгуулж байжээ. Гэтэл өдгөө тус компани үр ашиггүй зардал гаргаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт унах болсон байна. Тодруулбал тус төрийн өмчит компанийн ТУЗийн даргаар одоогийн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа томилогдож байсан юм. Тэрбээр Хятадын "China CNP Corporation limited” корпорациас олон сая ам.долларын үнэтэй зүтгүүрүүдийг худалдан авч УБТЗд өгсөн аж.
Гэтэл тус улсад үйлдвэрлэсэн "Дунфан СКД 4В” гол замын зүтгүүрийг УБТЗынхан ашиглахгүй гэсэн шийдвэр гаргаж ийнхүү үхмэл хөрөнгө болон үлдээд байна. Уг нь Хятадын Засгийн газраас 25 жилийн хугацаатай 1.75 хувийн хүүтэйгээр 60 сая ам.долларыг авсан юм байна. Чухам энэхүү зүтгүүрийг яаж худалдаж авсныг нь холбогдох албаны хүмүүс нь судалж байжээ. Гэтэл "БНХАУын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ашиглалтын талаарх "Зээлийн ерөнхий хэлэлцээр”т өөрчлөлт оруулан "CKD4” маркийн илчит тэрэг тав, сэлгээний илчит тэрэг нэг, 245 вагон худалдан авахаар болжээ.
Ингээд 2009 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас тендер зарласан аж. Тендерт шалгарсан Хятадын "China CNR Corporation Limited” корпорацтай гэрээ байгуулж, 35.6 сая ам.доллараар дээр дурдсан зүйлсийг нийлүүлэхээр болсон аж.
Ингээд гэрээ байгуулаад хоёр жилийн дараа "Монголын төмөр зам” компани хөнгөлттэй зээлээр авсан вагон болон зүтгүүрүүдээ "УБТЗ” тай протокол байгуулан ачаа тээвэрлэж эхэлжээ. Гэтэл удалгүй "УБТЗ”ынхан хятад компанийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг ашиглахгүй гээд жагсаалтаас гаргаж олон сая долларын өртөгтөй төмрийн хог нэгээр нэмэгдсэн нь энэ аж. Ямартай ч тэрбээр уг албыг гүйцэтгэж байхдаа 60 сая ам.доллараар зургаан зүтгүүр худалдаж авсан нь үнэн. Харамсалтай нь уг зүтгүүрүүд нь ашиглагдах боломжгүй, стандартын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг "Улаанбаатар төмөр зам” компани гаргасан бөгөөд 60 сая ам. долларын уг хөрөнгө өдгөө Төмөр замын зүтгүүрийн хашаанд хог болон үлдсэн түүх л байна. Тиймээс учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар Б.Батзаяаг зөвхөн дээрх шийдвэртэй нь холбоотойгоор шалгах хангалттай үндэслэл бий аж.
Юутай ч Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг "Шинэ төмөр зам” төсөлтэй холбоотойгоор хэрэг үүсгэн шалгаж магадгүй болоод байна.
ӨГЛӨӨНИЙ СОНИН 2014 ОНЫ 5 САРЫН 8
ЗТЯ-ны ТНБ-ийн дарга Б.Батзаяаг халж, Ё.Манлайбаатарыг томиллоо
Засгийн газар өчигдөр хаалттай хуралдсан. Уг хурлаар Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга, "Женко”-гийн хүн гэгдэх Б.Батзаяаг ажлаас нь чөлөөлжээ. Учир нь Б.Батзаяа өөрийн дарга байсан Х.Баттулгыг ажлаа өгсөнөөс хойш Засгийн газрынханы үгэнд орохоо больсон юм. Тиймээс ажлын хариуцлага алдсан гэж нилээд хэдэн удаа анхааруулга авч, гурван сар цалингийнхаа 20 хувийг хасуулсан. Б.Батзаяа нь "Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Энэ албанаас нь ч давхар чөлөөлж байгаа аж. Өмнө тэрээр "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт БНХАУ-ын "China CNP Corporation Limited” корпорациас 60 сая ам.долларын зүтгүүр авсан нь ашиглагдалгүй дуулиан дэгдээж ирсэн.
Б.Батзаяагийн оронд тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаатарыг үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Ё.Манлайбаатар нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүн гэгддэг юм байна.
Ийнхүү Засгийн газар "Женко”-гийн хүнийг явууллаа. Одоо Засгийн газарт Х.Баттулгын сүүлчийн хүн болох сайд А.Гансүх л тунаж үлдлээ.
24tsag 2014 оны 8 сарын 8
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг огцруулах ажил…
- Түүний томилсон П.Бат-Эрдэнэ өдгөө МТЗ-ын орлогч даргын албыг хашиж байгаа -
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг огцруулахаар болсон тухай намын нөхөд нь ярьж байх юм. Учир нь сүүлийн үед тус яамтай холбоотой таагүй мэдээллүүд хэвлэлийн хуудаснаас салахаа байсан. Үүнийг нь ч АН-ын нөхөд болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч батлаад өгсөн билээ.
Тодруулбал Ерөнхий сайд Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг "Ажлаа хийж чадахгүй бол чаддагт нь өг” гэсэн ширүүхэн үг хэлснийг хүн болгон мэдэж байгаа. Хамгийн гол нь түүнийг ажлаас чөлөөлөх хэд хэдэн тодорхой шалтгаанууд байсан учраас тийн хэлсэн хэрэг.
Тиймээс ч Алтангадас фракцынханд түүний хийсэн олон алдаанууд өгөөш болж огцруулахад нь ихээхэн хувь нэмэр болж буй аж.
Тухайлбал хамгийн ойрын бодит жишээ гэхэд л Улаанбаатар төмөр замын депогийн хашаанд хэвтэж буй төмрийн сэг гэж нэрлэгдээд байгаа БНХАУ-аас худалдаж авсан 60 сая ам. долларын өртөгтэй вагон зүтгүүр. Энэ нь өдгөө Монгол Улсад ашиглагдах боломжгүй гэсэн дүгнэлтийг холбогдох албаны хүмүүс нь гаргаснаас болж нэг хэсэгтээ л дуулиан тарьж байсан.
Өөрөөр хэлбэл 2008 онд төрийн өмчит "Монголын төмөр зам” хэмээх компани байгуулагдаж байсан. Гэтэл өдгөө тус компани үр ашиггүй зардал гаргаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэсэн үг.
Тодруулбал тус төрийн өмчит компанийн ТУЗ-ийн даргаар одоогийн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа томилогдож байсан юм. Тэрбээр Хятадын "China CNP Corporation limited” корпорациас 60 сая ам.долларын үнэтэй зүтгүүрүүдийг худалдан авч УБТЗ-д өгсөн аж.
Гэтэл тус улсад үйлдвэрлэсэн "Дунфан СКД 4В” гол замын зүтгүүрийг УБТЗ-ынхан ашиглахгүй гэсэн шийдвэр гаргаж ийнхүү үхмэл хөрөнгө болон үлдээд байгаа нь түүнийг Төрийн нарийн хэмээх зөөлөн суудлаа алдахад хүргэсэн гол шалтгаан гэж зарим нэг эх баригчид үзэж буй аж. Энэ зүтгүүр болон "Шинэ төмөр зам” төслийн ажлын талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ч чуулганы танхимд ил хэлж олон хүний анхаарлыг Б.Батзаяа дээр төвлөрүүлж байсан.
Бас нэгэн хачирхалтай баримт гэвэл Б.Батзаяагийн бас нэг давхар дээл нь МТЗ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэх албан тушаал.
Тэрбээр МҮАН-ын дарга М.Энхсайханыг МТЗ-ын даргаар томилогдон ажиллаж байх үед хор найруулан ажлаас нь чөлөөлүүлж түүний оронд өөрийн гарын хүн гэгдэх 80-иад оны залуу П.Бат-Эрдэнэ гэгчийг даргаар томилуулан, МТЗ-д хийгдэж байсан их хэмжээний мөнгөн дүнтэй бүхий л тендерийг ямар ч саадгүйгээр өөрсдийн компаниуддаа авч байсан аж.
Бүр тодруулбал Б.Батзаяа П.Бат-Эрдэнийг МТЗ-ын гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулахдаа нийтдээ 510 сая ам.долларыг гэрээг хийлгүүлэн гарын үсэг зурсан гэх баримт өдгөө нотлох баримт болон үлдсэн байна.
Гарын үсэг зурсан гэрээг задалж үзүүлбэл 1.Таван толгойт Гашуун сухайтын төсөлд 487 сая ам. доллар, 2.1800 километрийн зураг төсөл хийхэд 11.8 сая ам.доллар, 3.Хуулийн үйлчилгээнд 4.5 сая ам. доллар, 4.Эдийн засгийн зөвлөх үйлчилгээнд одоогоор 1.9 сая ам. доллар / сар бүр төлөх хугацаа нь хэзээ дуусах нь тодрхой бус/ 5. Хяналтын зөвлөх үйлчилгээнд 5.5 сая ам.долларын гэрээнүүдэд нийт 510 сая ам.долларын гарын үсэг зурсан гэсэн үг.
Эндээс нэг зүйлийг ажиглахад шинэчилсэн Засгийн газраас хамгийн их мөнгө зарцуулсан албан тушаалтан П.Бат-Эрдэнэ болоод байна. Хэл амтай орж ирсэн Чингис бондын1.5 тэрбум ам.долларын хажууд юу ч биш болоод байгаа нь гайхалтай.
Бас нэг сонирхолтой зүйл нь Б.Батзаяагийн шууд удирдлаган дор ажилладаг тус яамны Төмөр замын хэлтсийн дарга В.Артур энэ гэрээнд бас л нөлөөлөх хэмжээний хүн байсан атлаа байдал гэнэт эвгүй болонгуут өнгөрсөн гуравдугаар сараас эхэлж яаман дээрээ огт үзэгдэхээ больж ажлаа хийхгүй байгаа аж.
Мөн бидний сайн мэдэх Эрүүл мэндийн яамны сайд Н.Удвалын хүү Майзориг гэх залуу МТЗ-аас зарласан хуулийн зөвлөх үйлчилгээний тендерт "Эм Ди Эс Энд” гэх өөрийн үүсгэн байгуулсан компаниараа орж ялалт байгуулж байжээ.
Мэдээж эл тендерийг П.Бат-Эрдэнийг МТЗ-ын даргын албыг хашиж байхад нь авч байсан гэсэн үг. Тухайн үед Майзориг АНУ-ын "Сидлей Аустин” гэх хуулийн компанитай хамтарч хуулийн зөвлөх үйлчилгээний хөлсөнд сарын 180 мянган ам.долларын үйлчилгээг үзүүлж байсан юм билээ.
Гэтэл гэнэт П.Бат-Эрдэнийг ажлаа өгсний дараа түүнийг ЗТЯ-ны шийдвэрээр зөвлөх үйлчилгээнээс зайлуулан гаргасан.
Сайд ээжтэй, албан ёсоор тендерт ялсан энэ залуу хэнтэй ч яриад биеэ хамгаалаах чадвартай мөртлөө өнөөг хүртэл чимээгүй байгаа нь цаанаа маш учир битүүлэг асуудлын эзэн болж байна гэж хэлж болохоор байгаа юм.
Энэ бүхний эцэст олон сая ам. долларын гэрээнд гарын үсэг зурсан П.Бат-Эрдэнэ яагаад гэнэт даргын суудлаасаа чимээгүйхэн огцорч өдгөө МТЗ-ын орлогч даргын албан тушаалыг чимээгүйхэн шиг хашиж яваа нь олон хүний сонирхолыг улам ихээр татах боллоо.
Юутай ч Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяагийн хамсаатнуудын хийсэн дээрх үйлдлүүд Алтангадас фракцийнхны хорхойтой араанд зуугдан огцруулах ажлыг улам хурдан эрчимжүүлэх бололтой.
Everyday
Төмөр зам барих нэрээр 13 компанийг дампуурахад хүргэж буйг анхаарна уу?
Ухаа худаг- Гашуун сухайтын төмөр замын ажил бүрэн зогсжээ Ухаа худаг- Гашуун сухайтын чиглэлд тавьж буй төмөр зам 2016 онд ашиглалтад орсноор Монгол улс 2018 онд коксжсон нүүрсний экспортын хэмжээг 30 сая тоннд хүргэхээр төлөвлөсөн. Энэ чиглэлд төмөр зам барих асуудал одоогоос долоон жилийн өмнө шийдвэр нь гарсан хэдий ч Шинэчлэлийн засгийн газраас гэрээлэгчийг сольсон билээ. Шинэ гэрээгээр бол "Монголын төмөр зам” ТӨХК-д төмөр замын барих ажлыг ерөнхийд хариуцахаар болсон. Харин "Монголын төмөр зам” ТӨХК-ийн зүгээс ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын "Самсунг С&Т”, "SCTECM” компаниудыг сонгон гурвалсан гэрээ хийж, 267 километр төмөр зам барихаар болсон. Гэтэл уг төмөр зам барих ажил дөнгөж газар шорооны ажил дээрээ ирээд, нам зогссоныг Монголын төмөр замчдын нэгдсэн холбоо, Төмөр замчдын барилгачдын холбооноос албан ёсоор мэдэгдлээ. Газар шорооны ажил 80 хувьд хүрээд зогссон аж.
Гэрээ ёсоор бол уг ажил өнгөрсөн оны есдүгээр сард дуусах ёстой байжээ. Гэсэн хэдий ч санхүүжилтийн асуудлаас үүдэн дараа он руугаа шилжихээр болсон бөгөөд он гарсаар ганц ч ажил хийгдээгүй байна. Самсунг: Санхүүжилт зогссон Төмөр зам барихад хамгийн эхэнд хийгдэх хэсэг нь газар шорооны ажил. Нэгэнт газар шорооны ажил дуусаагүй тул зам барих бусад ажлууд зөвхөн төлөвлөгөө хэлбэрээр цаасан дээр буй юм. "Монголын төмөр зам” ТӨХК-ийн төмөр зам барихад шаардагдах 211 сая ам долларыг "Самсунг С&Т” компанид шилжүүлсэн гэж мэдээлдэг. Гэтэл "Самсунг С&Т” компаниас "Санхүүжилт зогссон” гэх нэрээр газар шорооны ажлыг зогсоогоод байгаа юм. Газар шорооны ажлыг гүйцэтгэхээр үндэсний 13 компани тендерт шалгарч, тэд нийтдээ 60 сая ам.долларын бүтээн байгуулалт хийсэн байна. Одоо тэдэнд 13 сая ам.доллар байхад ажлаа 100 хувь дуусгах боломжтой гэж мэдэгдэж буй юм. "Самсунг С&Т” компани асуудлыг тодорхойгүй байдлаар гацааж, төрийн өмнөөс том дуугарч, туслан гүйцэтгэгч нарын асуудлыг үл тоож байгаад төмөр замчдын зүгээс бухимдаж буйгаа илэрхийллээ. Ухаа худаг- Гашуун сухайтын чиглэлд тавьж буй төмөр замын нийт өртөг 483 сая ам.доллар. Энэ тооцоолоор төмөр замын нийт өртөгт шаардагдах зардлын 40 орчим хувийг "Самсунг С&Т” компани авчихсан мөртлөө эхний удаад шаардагдах 70 сая ам.доллар гацаалт үүсгэсэн байна.
Нэг компанийн сул золсолтын зардал сардаа 120 сая төгрөгт хүрч байна Туслан гүйцэтгэч компаниуд ажлаа хоёрдугаар сард эхлэх ёстой байсан ч өнөө хэр ажиллаагүй хэвээр байна. Тэгэхээр сул зогсолтын хугацаа нь долоон сар хүрчихээд байна. Мэдээж ажил хэдийд ч орж ирж болох тул компаниуд сул зогсолтын мөнгийг ажилчдадаа олгосоор байгаа аж. Нийтдээ 13 туслан гүйцэтгэгч компанийн 1200 орчим ажилчид, техникийн сул зогсолттой нийлээд сардаа 120 сая орчим төгрөгийн зардлыг компани тус бүр гаргаж байгаа нь хээхэн хүндрэл үүсгэж буйг төмөр замчид онцолж байгаа юм.
Тэд өөрсдийн асуудлаа "Монголын төмөр зам” ТӨХК-д тавихад ерөнхий гүйцэтгэгч "Самсунг С&Т” компанитай харилцахыг зөвлөдөг. Харин "Самсунг С&Т” компани нь асуудлыг нь шийдвэрлэж өгөхгүй байсаар өдийг хүргэсэн байна. Монголын Төмөр Замын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо "Монгол улс төмөр барих уу, болих уу гэдгээ хурдан шийдэх хэрэгтэй” хэмээн онцолж, энэ асуудлаар төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх болсноо мэдэгдсэн юм. Хамгийн гол нь ажлаа мэддэг, бодлогоо зөв ойлгоод явдаг компани уг төмөр замыг барих ажлыг удирдах ёстой. Гэтэл замын нэлээд хэсгийг нугалчих мөнгийг нь өгсөөр байтал ажлаа зогсоочихдог гадны компани туслан гүйцэтгэгч нарыг ийм байдалд хүргэж буйд тэд гомдолтой байлаа. Сардаа 100 гаруй сая төгрөгөөр сул зогсолтоо явуулж байхад Самсунг зөвхөн манаачийн цалинг өгье гэсэн байр сууринаас ханддаг байна. Энэ мэтээр цааш үргэлжилбэл үндэсний 13 компани хаалгаа барьж, тэдний ард 2500 орчим хүний идэх хоолны асуудал яригдаж буйг тэд онцоллоо.
С.Билгүүн: Самсунг зөвхөн манаачийн цалинг олгох боломжтой гэсэн Монголын төмөр замчдын барилгачдын холбооны гүйцэтгэх захирал С.Билгүүнээс дараах тодруулгыг авлаа. – Газар шорооны ажил яг хэдэн хувьд хүрээд зогссон бэ? – Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард 86 хувьд хүрээд зогссон. Хоёрдугаар сараас ажил эхлээд явж байсан боловч Самсунг компаниаас ажлаа зогсоох мэдэгдэл ирсэн. – Ямар шалтгаанаар ажил зогсоож буйг мэдэгдсэн үү? – "Монголын төмөр зам” ТӨХК уг төслийг цаашид үргэлжлүүлэх хөрөнгөгүй болсон гэх тайлбарыг бидэнд хийсэн. Гэхдээ газар шороо болон бусад ажлыг явуулах хэмжээний хөрөнгийг "Монголын төмөр зам” ТӨХК-аас Самсунгад шилжүүлсэн юм билээ. – Туслан гүйцэтгэгч 13 компанийн эдийн засаг одоогоор ямар байгаа бэ? – Зарим туслан гүйцэтгэгч компаниуд хотод давхар ажилтай байсан. Түүнийгээ хийх замаар урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхөж байгаа. Бүр сул зогсож байгаа компаниудын сарын зардал хамгийн багадаа 120 сая төгрөгт багтаж байгаа. – Сул зогсолтын мөнгийг Самсунгаас авах хэлбэр гэрээнд тусгагдаагүй юм уу? – Гэрээ анхнаасаа бүх ажлыг Самсунг ганцаараар хийх юм шиг хэт нэг талыг барьсан гэрээ болсон. Самсунгад бид асуудлаа хэлэхэд, одоо зөвхөн талбай манаж байгаа манаачид цалинг олгох боломжтой гэсэн хариу өгдөг юм билээ. Тэнд одоо техникээ манаж буй манаач нар л байгаа.
Ж.Мядагбадам TODAY 2015 08 сар 10
ЭХ СУРВАЛЖ: www.fact.mn
URL: http://www.fact.mn/245413.html
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||