- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Р.Жигжид: Гацууртын ордоос 423 сая ам.долларыг олно
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоолын төслийн хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. "Уул уурхайн яамнаас өнгөрсөн хугацаанд "Сентерра гоулд Монголиа” ХХК-тай "Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан. Ажлын хэсгийн зүгээс алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувьөөрчлөгдөх саналыг эдийн засгийн тодорхой тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж хэлэлцээ хийж талууд яриа хэлэлцээний үр дүнд хэд хэдэн тохиролцоонд хүрсэн” гэдгийг хурлын эхэнд Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулсан юм. Мөн тэрээр,
-Гацууртын алтны үндсэн орд нь ашиглалтад ороход бэлэн болсон төсөл. Арав орчим жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явагдах юм. Энэ хугацаанд мянга орчим ажлын байр бий болно. Мөн Сэлэнгэ, Төв аймгийн нутагт орших Ноён уулын орчмын байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрхийг хадгалах, түүх соёлын үнэт өв болон нэн ховор, ховор амьтан, ургамал, археологийн онцгой ач холбогдол бүхий газар нутгийг хамгаалах зорилгоор "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” хамт өргөн мэдүүлсэн. Дашрамд, төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг гурван хувиар төлөхөөр тохирсон” гэдгийг байнгын хорооны гишүүдэд дуулгасан юм.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн А.Тлейхан "Гацууртын ордыг ашигласнаар Монгол Улсын төсөвт хэдэн төгрөг төвлөрөх” тухай асуухад Уул уурхайн сайд Р.Жигжид "Татвар хураамж, төлбөр, суутгал зэргээс 432.3 сая ам.доллар Монгол Улсын төсөвт төвлөрнө” гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Гацууртын ордоос гурван хувийн тусгай татвар авахаар тогтоолд тусгасан нь хэт бага байгааг шүүмжлээд, "Синтерра Гоулд” компани Гацууртын орд газрыг 115 тонн алтны нөөцтэй гэсэн мэдээллийг хувьцаа эзэмшигчиддээ өгсөн байна. Та нарын 70 тонн гээд байгаа чинь хир тоо юм” гэж асуулаа.
Энэхүү асуултад Уул уурхайн сайд Р.Жигжид хариулахдаа "Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрт гурван хувийн татвар авна. Үүнээс гадна суурь роялти, өсөн нэмэгдэх роялти татвар авна. Өнгөрсөн онд алтны экспортыг дэмжих зорилгоор суурь роялти татварыг 2.5 хувиар тогтоосон. 2018 оноос эхлэн таван хувь болно. Ингэснээр 2018 оноос хойш 13 хувийн роялти авах боломж бүрдэнэ.
Гацууртын ордын ТЭЗҮ-г 2014 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авсан. ТЭЗҮ-гээр бол ордын нөөц нь 17 сая 138 мянга гаруй хүдэрт 50 тонн алт агуулагдаж байна. Үүн дээр нэмэгдээд 26 тонн алтны нөөц байгаа гэсэн тооцоолол бий. Нийт 76 тонн алтны нөөц байгаа” гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга "Ноён ууланд Монголчуудын хэдэн зуун жил идэх хөрөнгө бий. Алтны лиценз өгөхийн оронд түүх дурсгалын газраа ашиглан аялал жуулчлалын бүс байгуулах олон улсын тендер зарлах ёстой. Аялал жуулчлалын бүсийг концессийн гэрээгээр байгуулаад 20-30 жил ашиглах эрх олгож болно. Энэ бол илүү үнэ цэнэтэй,Монголд наалдацтой өв болно. Гацууртын ордод гар аргаар алт олборлогчид буюу "нинжа” нар дайрч орсон гэх мэдээлэл тархсан. Лиценз эзэмшигч компаниуд УИХ-д шахалт үзүүлэх зорилгоор өөрсдөө "нинжа” оруулсан гэдгийг тагнуулын байгууллага тогтоосон тухай мэдээлэл ирсэн. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх явцад тагнуулын байгууллагын төлөөллийг дуудаж, нинжа нарын асуудлыг тодруулах хэрэгтэй. Тиймээс тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналтай байна” гэж саналаа хэлсэн юм.
Г.Уянга гишүүний хэлэлцүүлгийг хойшлуулах дээрх саналыг байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй.
Харин "Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоолын төслийн хэлэлцэхийг гишүүдийн олнхи нь дэмжсэнээр УИХ-ын чуулганы хуралдаанаар энэхүү төслийг хэлэлцэхээр боллоо.
Д.ЖАРГАЛ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||