УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч С.Бямбацогт:

-Сүүлийн нэг жилд 1 тонн шатахууны хилийн үнэ 1380-аас 580 ам. доллар болтлоо хямдарсан.

 

Нефть импортлогч компаниуд 5-8 хувийн ашигтай ажиллаж ирсэн бол өнөөдөр 13 хувийн ашигтай байгаа.

 

Иймд Засгийн газар онцгой албан татвар нэмэхийн оронд шатахууны компаниудтай тохирч 13 хувийн ашгийг 6,5 болгож бууруулаад литр тутамд 200 төгрөгөөр хямдруулж, тэр зөрүүгээр алслагдсан бүсийн шатахууны үнийг Улаанбаатар хоттой ижил түвшинд барих боломжтой.