- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Есөн сарын байдлаар 7.6 тонн алт экспортложээ
"Ил тод уул уурхай” хэвлэлийн хуралд Уул уурхайн сайд Р.Жигжид, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн нар оролцож Гацууртын орд болон газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг шинэчилсэн талаар мэдээлэл хийлээ.
Гацууртын ордод 1000 орчим ажлын байр бий болно
Гацууртын алтны үндсэн орд нь 50 тонн баталгаат алтны нөөцтэй, ашиглалтад ороход бэлэн болсон төсөл гэдгийг Уул уурхайн сайд онцоллоо. Тус ордод 9 жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явуулах юм байна. Үйл ажиллагааны нийт зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433.6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх ба 1000 орчим ажлын байр бий болгох аж. Гацууртын алтны үндсэн ордын төрийн хувь хэмжээг Ашигт малтмалын хуульд заасан дээд хэмжээ болох 34 хувь байхаар, мөн тус хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 3 хувь байхаар тохирчээ. Алтны үнээс хамаарч дээрх 3 хувь өөрчлөгдөж болох бөгөөд, уг өөрчлөлтийг Засгийн газраас зөвшөөрсний дагуу шийдвэрлэх юм байна. Мөн анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 230 сая болгож 120 сая ам.доллараар бууруулсан хэмээн албаныхан тодотголоо.
Үндэсний аж ахуйн нэгжтэй хөрөнгө оруулалтын анхны гэрээ байгуулжээ
Засгийн газар "Монголын алт” ХХК, "Эрдэнэс цагаан суварга” ХХК-тай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд үндэсний аж ахуйн нэгжтэй байгуулж буй анхны гэрээ аж. Төслийн хөрөнгө оруулагч болох "Монголын алт” ХХК нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаан суваргын ордыг түшиглэн хөвүүлэн баяжуулах дэвшилтэт технологи бүхий зэс, молибдений баяжмал үйлдвэрлэх уулын баяжуулах үйлдвэр байгуулах төслийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид төслийг МАК-ийн охин компани болох "Эрдэнэс цагаан суварга” ХХК хэрэгжүүлэхээр гэрээнд тусгажээ.
Цагаан суваргын үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилд 14.6 сая тонн хүдэр боловсруулж, 310 000 тонн зэсийн, 4 000 тонн молибдений баяжмал үйлдвэрлэнэ. Цагаан суваргын уурхайн одоогийн баталсан нөөцийг ил уурхай хэлбэрээр 18 жилийн хугацаанд 3 үе шаттай ашиглах юм. Төсөл хэрэгжсэнээр улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 3.3 их наяд төгрөг буюу жилд дунджаар 185 тэрбум төгрөг төвлөрүүлэх бөгөөд 1100 орчим монгол иргэн ажлын байртай болно.
Ашигт малтмалын 538 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байна
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 538 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ. Одоогоор аймгийн Засаг даргаас санал авахаар бэлтгэж буй 562 өргөдөл байгаа аж.
Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгох 4 удаагийн сонгон шалгаруулалт явуулсан байна. Дээрх сонгон шалгаруулалтыг 37 талбайд зарласан бөгөөд одоогийн байдлаар 10 талбайд тусгай зөвшөөрөл олгоод байна. Харин 16 талбайд аж ахуйн нэгжүүдээс санал ирүүлээгүй бөгөөд энэ сарын 14-нд 9 талбайд сонгон шалгаруулалт зарлаж саналыг ирэх сарын 18-ны өдөр хүртэл хүлээж авах юм байна.
33.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ
Энэ оны эхний 9 сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 33.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 24.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 3.5 тэрбум төгрөг, бусад орлого 5.0 тэрбум төгрөг байна. Газрын тосны газар нийт 132.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлснээс газрын тосны орлого 128.8 тэрбум төгрөг, бусад орлого 3.6 тэрбум төгрөгт хүрчээ.
799 мянган тонн газрын тос экспортложээ
Эхний 9 сарын байдлаар нүүрс 16.6 сая тонн, алт 10.0 тн, 868.1 мянган тонн газрын тос олборлоод байна. Хайлуур 166.9 мянган тонн жоншны баяжмал, 946.1 мянган тонн зэсийн хүдрийн баяжмал, 4.5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 68.3 мянган тонн цайрын баяжмал үйлдвэрлэжээ. Тэгвэл эхний 9 сард манай улс 1,059.8 мянган тонн зэсийн баяжмал, 3.4 сая тонн төмрийн хүдэр, 7.6 тн алт, 10.5 сая тонн нүүрс, 799.0 мянган тонн газрын тос экспортлосон байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||