Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шатахууны үнэ буурахгүй, харин валют хэмнэнэ

Шатахууны үнэ буурахгүй, харин валют хэмнэнэ

 

Монгол Улсын хэмжээнд шатахууны 20 хоногийн нөөц бүрдүүлдэг. Тэгвэл ирэх оноос нэг сарын нөөц бүрдүүлж байх Засгийн газрын тогтоол өнгөрсөн 20-ны өдөр гарчээ.  Уг тогтоолд улсын нөөцийн шатахуун бүрдүүлэх компанийн нэрс, бүтээгдэхүүний төрөл, хэмжээг  тусгасан байна. Ингэснээр нэг сарын хэрэглээ буюу 85 мянган тонн шатахуун нөөцлөх болсон юм. Одоогоор 16 аж ахуйн нэгж Засгийн газрын нөөц бүрдүүлэх тогтоолоор хүлээсэн үүргийнхээ дагуу 83350 тонн шатахуун хадгалж байна. Үүнийг задлаад үзвэл А-80 бензин 8155, АИ-92 бензин 21505, дизелийн түлш 50030, ТС-1 онгоцны түлш 3660 тонн байгаа аж.  Уул уурхайн яамны мэдээллээс үзвэл өчигдрийн байдлаар улсын хэмжээнд шатахууны жижиглэн худалдааны компаниудад ердийн хэрэглээний 46 хоногийн нөөц байв. 

Энэ бүгдээс үзэхэд шатахууны хомсдол хол байна. Харин дэлхийн зах зээл дээр газрын тос, түүний бүтээгдэхүүний үнэ унаад байхад манайд яагаад хямдрахгүй байгааг иргэд гайхдаг. Тэгвэл Уул уурхайн сайд Р.Жигжид "Манай улс шатахууны хэрэглээгээ импортоор хангадаг. Иймд шатахууны үнийн савалгаанд өртөх эрсдэл өндөр. Дэлхийн зах зээл дээр өнөөдөр газрын тосны үнэ буурсан. Гэвч бид шатахууны үнэд болгоомжтой хандаж цаашдын чиг хандлагыг нь ажиглаж байна. УИХ энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Үүнд шатахууны Гаалийн болон Онцгой албан татварыг нэмэхээр тусгасан. Тэгэхдээ бүс нутгийг нь харгалзан үзэж ялгавартай тогтооно.

Шатахууны үнийг тогтвортой байлгаж хямдралыг нь улсын төсвөөр дамжуулж нийгэмд хүртээнэ гэж хэлж болно. Газрын тосны үнийн уналт шатахууны бөө­ний үнийг тонн тутамд нь 300 төгрөгөөр буурууллаа” гэсэн билээ. 
                     
Үүнээс гадна Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн өчигдөр ийнхүү тайлбар­лав. "Газрын тосны үнэ одоо буурах хандлага байхгүй. Сүүлийн хоёр сарын хугацаанд нэг баррель газрын тосны үнэ 47-50 ам.долларын хооронд хэлбэлзэж буй. Зарим өдөр үүнээс илүү үнэтэй болсон. Бид ирэх онд нэг баррель газрын тосны үнэ ямар байх төсөөллийг маш анхааралтай ажиглаж байна. Олон орны эксперт, судлаачид газрын тосны үнэ буурна гэж огт ярихгүй байна. Энэ ч аргагүй. Хэрэв үнэ одоогийнхоос буурвал дэлхий нийтээр газрын тосны хайгуул, олборлолт доголдоно. Олон цооног  хаагдана. Газрын тосны салбарт ийм л нөхцөл байдал үүсээд буй юм. Бид энэ бүгдийг тооцоод шатахууны үнийг тогтвортой байлгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэгээд онцгой албан татвар нэмсэн. Энэ орлогын нэг хэсэг нь төсөвт орно. Цаашид уг  татварын орлогоор сан бүрдүүлнэ. Сангийн хөрөнгөөр түлш, шатахууны хангамж, аюулгүй байдалтай холбоотой нөөц бүрдүүлэхэд зарцуулах юм. Мөн шатахууны үнэ огцом өсөх үе гарвал зохицуулалт хийнэ. Түүнээс биш шатахууны онцгой албан татварыг нэмж төсвийн онгорхой цоорхойг нөхөж  жижиглэнгийн үнийг буулгахгүй байгаа юм биш. Үүнийг зөв ойлгоорой. Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын ахалсан "Шатахууны үнэ, хангамжийг тогтвортой байлгах зөвлөл” гэж бий. Энэ зөвлөлд иргэний нийгмийн байгууллагууд бүгд ордог. Тэгээд бид ярилцаад тодорхой шийдэлд хүрдэг. Бидэнд олон давуу тал байна. Сүүлийн гурван жилд шатахууны нийлүүлэлтийг тогтмол, найдвар­тай болгосон. Дэлхийн зах зээлийн үнээр авч байна. Иймд маргааш, нөгөөдөр ямар үнэтэй байх бол гэж хар дарсан зүүд шиг байсан үе ард хоцорлоо. Бид ирэх сард шатахууны үнэ ямар байх бол гэдгийг урьдчилан тооцож мэддэг болсон. Энэ бол маш том давуу тал. Дээр нь хангалттай нөөц бүрдүүллээ. Урд нь 20 хоногийн нөөцтэй байв. Монгол Улс гурав, арав хоногийн нөөцтэй  болж хүндэрч байсан түүх бий. Тэгээд литрийг нь 2500 төгрөгөөр ч хамаагүй олоод ир гэдэг байлаа. Ийм хүндрэлээс бид өнөөдөр гарсан. Харин  олсон давуу талуудаа цаашид хадгалж үлдэх, тогтвортой байлгах хэрэгтэй" гэв. 

 Манай улс жилд 1.6 сая ам.долларын шатахуун хэрэглэдэг байв. Энэ онд газрын тосны хямдрал, шатахууны үнийн зохицуулалтаас шалтгаалж 750 орчим сая ам.доллар зарцуулах тооцоо бий. Тэгэхээр дэлхийн зах зээлээ дагаад манайд нэг литр шатахууны үнэ буурна гэж горьдох хэрэггүй юм. Харин импортод зарцуулдаг, гадагшаа урсдаг валют багасах нь. Эдийн засаг сул дорой болсон өнөө үед аль болох гадаад валют хэмнэнэ гэдэг нь том завшаан. Учир нь, улсын гадаад валютын зардал бага байх тусам эдийн засаг сэргэхэд чухал нөлөө үзүүлнэ. Монгол Улс хэдийгээр шатахууны хэрэгцээгээ импортоор хангадаг ч газрын тос экспортлогч орон. 

Эдүгээ жилд нэг сая тонн газрын тос борлуулдаг болсон. Гэвч дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өнгөрсөн наймдугаар сараас эхлэн унаад буй юм. Энэ уналт нь манай улсын төсвийн газрын тосны орлогыг тасалдахад хүргэв. Тухайлбал, энэ жилийн төсөвт газрын тосны экспортоос 286 тэрбум төгрөгийн орлого олохоор тусгасан. Гэтэл үнийн уналтаас шалтгаалж уг орлогын  30 хувь нь тасрах тооцоо гараад байна. Газрын тосны газрын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ онд 200 тэрбум төгрөг л төвлөрүүлэх нь.  Тэгвэл улсын төсөвт ирэх онд 260 тэрбум төгрөг  оруулах төлөвлөгөө гарч буй. Гэвч энэ орлого орж ирэх эсэх нь дэлхийн зах зээлийн үнийн чиг хандлагаас шууд шалтгаалах билээ. 


Т.ЖАНЦАН

Эх сурвалж: www.assa.mn

Шатахууны үнэ буурахгүй, харин валют хэмнэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани