Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын Сайтын Холбооны 6 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монголын Сайтын Холбооны 6 жилийн ой өнөөдөр тохиож байна

 

Өнөөдөр цахим мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авдаггүй, түүнийг уншдаггүй иргэд бараг үгүй гэж хэлж болох хэмжээнд энэ салбар хөгжжээ. Товчхондоо  иргэд  хэрэглэгчдийн мэдээ мэдээлэл авах олон сувгуудаас түргэн шуурхай, бас хүртээмжтэй  нь цахим  мэдээллийн хэрэгсэл болсон байна.

Тэгвэл  одоогоос  6 жилийн өмнө иргэд  интернэт сайтуудаас мэдээлэл авдаг байсан ч өнөөдрийнх шиг цахим мэдээллийн хэрэгслийн ач холбогдол, нөлөөлийг төдийлөн сайн ойлгоогүй байжээ. Ийм цаг үед буюу 2009 оны 10 сарын 29-ны  эл өдөр zaluu.com, bolod.mn, medee.mn, sharmedee.mn, fact.mn тэргүүтэй сайтуудын удирдлага, төлөөллийн санаачлагаар Монголын Сайтын Холбоо ТББ-ын анхны хурлыг хийж, тус холбоог байгуулах шийдвэрийг гаргаж анхын дүрмээ баталж байжээ. Холбооны дүрэм ёсоор бол 2 жилд нэг удаа гишүүн сайтуудын удирдлага төлөөллийг хамруулсан нэгдсэн чуулган хийх бөгөөд чуулганаар Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг нээлттэй сонгож, Удирдах зөвлөл нь дундаасаа Холбооны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч ажлын албаа зохион байгуулан ажилладаг.

Монголын Сайтын Холбооны гишүүн сайтууд та бүхэндээ МОСАХ үүсгэн байгуулагдсны 6 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

МОСАХ  үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл цахим сэтгүүлзүйн салбартаа үргэлж шинийг санаачлан ажиллаж ирсний зэрэгцээгээр салбарын хөгжлийг дэмжих, гишүүн сайтуудынхаа эрх ашгийг хамгаалах, тэднийг хөгжүүлэх чиглэлд анхаарч олон ажлуудыг хэрэгжүүлж ирсэн юм. Монголын  6 жилийн түүхээс  олон нийтийг хамарсан томоохон ажлуудаас дурьдвал:

– 2010 онд МОСАХ-аас санаачлан "Монголын сайтуудын ёсзүйн уриалга”-ыг гаргав

– 2011 оны 1-р сард ХХЗХ-оом ирүүлсэн "Тоон контентын үйлчилгээ эрхлэгчидэд тавигдах нөхцөл шаардлага”-д Холбооны зүгээс саналаа илэрхийлэн, сайтын сэтгэгдлийг төрийн байгууллагын зүгээс хянахыг оролдон, хүний үг хэлэх эрх чөлөөнд бүдүүлэгээр халдахыг оролдсон заалтын эсрэг зогсч, тухайн журмыг өөрчлүүлэх асуудлыг шийдвэрлүүлж байв.

– 2011 оны 2 сард "Монгол улсад интернэтийн салбарыг хөгжүүлэхэд анхаарах зүйл, өнөөгийн байдал” сэдэвт семинарыг санаачлан төрийн байгууллагуудыг хамруулан хийв

– 2011 оны 5 сарын 3-ны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан сэтгүүлч бэлтгэдэг Их дээд сургуулиудын дунд ЭШБХ зохион байгуулан дүгнэж, Сайтуудын нэгдсэн чуулга уулзалтыг хэрэгжүүлэв

– 2011 оны 6 сард БНСУ эмчилгээ хийгдэх шаардлагатай болсон хоёр хүүхэдэд зориулан "Хүмүүнлэгийн ирээдүй” сэдэвт  хандивын тоглолтыг зохион байгуулав

– 2012 оны 2-р сард холбооны ээлжит чуулган болж com,  bolod.mn, tsag.mn, niigem.mn, noyon.mn, mass.mn, zindaa.mn, fact.mn зэрэг сайтуудын удирдлагууд  Удирдах зөвлөлд сонгогдов

– 2012 оны 10 сард ШӨХТГ-аас zaluu.com сайтыг хаасан шийдвэр гаргав. Тус шийдвэрээс МОСАХ-ны зүгээс эсэргүүцсэн мэдэгдэл гаргаж, акци  зохион байгуулав

– 2012 оны 12 сард сайтын  мэдээний доорх сэтгэгдэлтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан тогтоолыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлсний учир МОСАХ-ны төлөөлөл  сэтггэгдлийг зохицуулах ХХЗХ-ны ажлын хэсэгт орж ажиллав

– 2013 оны 2 сарын 25-ны өдөр 89 сайт оролцсон МОСАХ-ны нэгдсэн чуулганыг амжилттай зохион байгуулж Холбооны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж Удирдах зөвлөл нь 21 гишүүнтэй, Хяналтын зөвлөл нь 5 гишүүнтэй байхаар тогтов.

– 2013 оны 4 сарын 2-ны өдөр  МОСАХ-ны гишүүн Tsag.mn сайтын захирал, сэтгүүлч  Б.Цогтгэрэлд үүсгэсэн эрүүгийн хэргийг эсэргүүцэн МОСАХ-ны зүгээс гишүүн сайтуудаара нийтлэл мэдээ түгээн ажиллав

– 2013 оны 4 сарын 3-нд гишүүн сайтуудаа хамруулсан "Уншигчиддаа хүнддэтгэе” аяныг зохион байгуулж,  эл аяны хүрээнд мэдээ мэдээлэл, контентийн хэл найруулга, зөв бичих дүрмийн асуудлыг хөндөн хэрэгжүүлэв

– 2013 оны 4 сарын 20-ний өдөр гишүүн сайтуудын сэтгүүлч админуудыг хамруулан Цэцээ гүний оргилд явган аялал зохион байгуулав.

– 2013 оны 5 сарын 1-ний өдөр "МОСАХ-ны сэтгүүл”-ийн анхны дугаар хэвлэгдэв

-2013 оны 9 сарын 22-29-ны өдрүүдэд БНХАУ-д болсон хэвлэл мэдээлл ийн форумд холбооны төлөөлөл оролцов

– 2013 оны 12 сарын 26-ны өдөр МОСАХ санаалчлан "Web awards-2013”-ыг амжилттай зохион байгуулав

– 2014 оны 1 сарын 16-ний өдөр МСЭ-ийн их хурлаас гаргасан "Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн зарчим”-ыг мөрдлөг болгон ажиллахаар болов

– 2014 оны 7 сарын 4-ний өдөр МОСАХ-ны гишүүн amjilt.com сайтыг үндэслэлгүйгэрэ хаасан үйл явдлыг МОСАХ-ны зүгээс эсэргүүцэн хэвлэлийн хурал, акци, шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлэв

– 2015 оны 1 сарын 24-ний өдөр Сити дээд сургууль дээр МОСАХ-ны  II чуулган болж, холбооны дүрмэнд өөрчлөлт орж Хяналтын зөвлөлийн гишүүдийн тоог 11 болгон  нэмэгдүүлэв, Холбооны Ерөнхийлөгчөөр Х.Мандахбаяр /zone.mn/, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Б.Мөнхдөл /bolod.mn/, Хууль мэргэжлийн ёс зүй хариуцсан  Дэд ерөнхийлөгчөөр Ж.Жаргалсайхан /ontslokh.mn/, Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Э.Болортулга /mnb.mn/, Бизнес хөгжил хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Э.Батхүү /dorgio.mn/, Мэдээллийн технологи, аюулгүй байдал хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр А.Ариунгэрэл /caak.mn/, Сургалт гишүүнчлэл хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Х.Уянга /emegteichuud.mn/, Хяналтын зөвлөлийн даргаар Б.Цоожчулуунцэцэг /shudarga.mn/ нарыг тус тус сонгосон бол УЗ-ийн гишүүдийн олонхийн саналаар холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар  Ц.Мөнхбаатар /ugluu.mn/ -ыг сонгож ажиллуулав

– 2015 оны 2 сарын 6-ны УЗ-ийн хурлаар сайтын холбооны журам, холбооны 2015 онд хийх ажлын төлөвлөгөөг батлав

– 2015 оны 2 сарын 12-ны өдөр МОСАХ эгнээндээ 30 сайтыг элсүүлэн гишүүнчлэлийн гэрчилгээг нь гардуулав

– 2015 оны 4 сарын 3-нд холбооны гишүүн сайтуудын админ, сэтгүүлчдийг фэйсвүүк орчинд холбосон  фэйсвүүк  мэссэнжерийн Админ чатыг нээн ажиллуулж, мэдээллийг түргэн шуурхай түгээж  эхлэв

– 2015 оны 5 сарын 3-ны Дэлхийн хэвлэлийн өдрийг угтан хэд хэдэн арга хэмжэгэ зохион байгуулав. Үүнд: 5 сарын 1-ний өдөр Төрийн ордонд "Цахим сэтгүүлзүйн анхдугаар форум”-ыг МСНЭ-тэй хамтран төрийн олон ТББ зэрэг 13 байгууллагыг оролцуулан, 800 сэтгүүлчийг хамруулан амжилттай зохион байгуулж, форумаас"Улаанбаатарын цахим тунхаг”-ыг батлан гаргав. Мөн сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг их дээд сургуулийн оюутнууд дунд "Цахим сэтгүүлзүйн хөгжил” сэдвээр эссэ бичлэгийн уралдаан зарлан дүгнэв. МҮСТО-д ахмад сэтгүүлчдэд зориулан хүндэтгэлийн концерт тоглон, ахмадууддаа гарын бэлэг гардуулав. Отгонтэнгэр Их сургуултай хамтран "Цахим сэтгүүл зүйн ангийн нээлт”-ийг хийв. Хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулав.

– 2015 оны 6 сарын 1-ны өдрийг тохиолдуулан УЗ, ХЗ-ийн гишүүдийн хүүхэд багачуудад хүүхдийн баярын бэлэг гардуулав

– 2015 оны 8 сарын 6-ны өдөр Монголын сайтын холбооноос санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Гэр бүлийн төгөл” эко төслийг хэрэгжүүлэхээр болж  МОСАХ-ны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг  нар  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

– 2015 оны 10 сарын 16-ны өдөр Отгонтэнгэр Их сургууль дээр Цахим сэтгүүл зүйн анги нээгдэн анхын элсэлтээ авч хичээлээ эхлүүлээд байна.

Уншигч та бүхэндээ 6 жилийн ой нь өнөөдөр тохиож байгаа МОСАХ-ны үйл ажиллагааны түүхийг товчлон  хүргэлээ. Энэ дашрамд МОСАХ хэмээх энэ их айлыг удирдаж ирсэн үе үеийн удирдлагууд болох Д.Дэлгэрмөрөн, Б.Мөнхдөл, Ж.Жаргалсайхан нартаа 6 жилийн  он баярын мэндийг хүргэе. Та бүхний үүсгэн байгуулсан, эхлүүлсэн холбооны  үйл ажиллагаа жилээс жилд улам бүр өргөжин тэлж байгааг энэ дашрамд уламжилья.

Нийслэл Улаанбаатар хотын 376 жилийн ой тохиож байгаа энэ өдөртэй  зэрэгцэн Монголын Сайтын холбооны 6 жилийн ой тохиож байна.  МОСАХ-ны  гишүүн сайтуудын сэтгүүлч админууд болон энэ салбарт ажилладаг бүх хүмүүст Монголын Сайтын Холбооны 6 жилийн ойн баярын мэндийг хүргэе
12189887_414180955448025_8392688381687828363_n12036534_414180942114693_8804831803671721173_n12074871_414180945448026_3645559313037209490_n12181861_1668349026739305_220842704_n12191564_414180948781359_1982264787409109292_n12191573_414180642114723_203403540428584349_n12193437_414180682114719_4652473597760822249_n12193815_414180762114711_5778408553164250858_n

Монголын Цахим сэтгүүлзүйн хөгжил дүрэлцэн бадрах болтугай.

Монголын Сайтын Холбооны ажлын алба


Монголын Сайтын Холбооны 6 жилийн ой өнөөдөр тохиож байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани