Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын эдийн засгийн төлөв 2016 онд (таамаг)

Дэлхийн эдийн засгийн төлөв

Дэлхийн эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт байсан хэдий ч 2015 он гарсаар  ОХУ, Хятад,  Бразилийн  өсөлт  улам саарч  дэлхий  даяар сөрөг нөлөө үзүүллээ. Гол санхүүгийн байгууллагуудаас гаргасан хамгийн сүүлийн таамгаас харахад  2015  онд  дэлхийн  ДНБ-ний  өсөлт  дунджаар 2.7%, АНУ 2.5%, Евро бүсийн 1.6%, Хятадын эдийн засгийн өсөлт 6.8%  хувь  байхаар  байна. 

 Энэ  нь  өнгөрсөн  оны  сүүлээр  хийж байсан таамгуудтай харьцуулахад дэлхийн өсөлтийг бууруулсан хандлагатай, Хятадын өсөлт саарсантай шууд холбоотой байна. Гэхдээ АНУ, Европын эдийн засгийн өсөлт бага багаар тогтвортой нэмэгдэнэ гэж таамаглаж  байгаа аж. Улмаар, хөгжиж буй орнуудын огцом өсөлтийн  мөчлөг  дуусч  байгааг  хүлээн  зөвшөөрч  шинэ тэнцвэрийн талаар ярьж эхлэх болов.  

 

Монголын эдийн засаг 2015 онд, урьдчилсан гүйцэтгэл

2015  онд  эдийн  засгийн  төлөв  байдалд  хэд  хэдэн  хүчин  зүйл голлох нөлөө үзүүлэхээр байсан. Үүнд:

  • Улс төрийн тогтвортой байдал
  • Оюу  Толгойн   далд  уурхайн   санхүүжилтийн   асуудал   болон бусад том төсөл
  • Санхүүгийн салбарын нөхцөл байдал
  • Гадаад орчин

Харамсалтай нь, дээрх хүчин зүйлс дийлэнх нь сөрөг үр дүнтэй байлаа. 2014 он улс төрийн тогтвортой байдлыг хадгалж чадаагүй нь хугацаа алдах, шийдвэр гарахгүй удах, санхүүжилт хийгдэхгүй байх зэрэг байдлаар бизнесийн секторт сөрөг нөлөө үзүүлсэн. Шинээр  байгуулагдсан   шийдлийн  Засгийн  газрын  бүрэлдэхүүнд мөн л дахин өөрчлөлт орсон нь зах зээлийн болон хөрөнгө оруулагчийн итгэл сэргэхэд саад учруулсаар байна.

Том төслүүдээс Таван Толгойн төслийн хөрөнгө оруулалт шийдэгдэхгүй хойшилсон нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн, харин Оюу Толгойн далд уурхайн санхүүжилт шийдэгдэх явцтай ч 2015 оны тухайд үр нөлөө нь үйлчилж амжихааргүй байна.

Санхүүгийн  салбарын  тухайд  банк,  санхүүгийн  байгууллагуудын үзүүлэлт муудаж, нэн ялангуяа зээлийн чанаргүйдэл огцом өслөө. Гадаад орчны тухайд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн бууралт  үргэлжилж,  үүн  дээр  нэмэгдээд  манай  хөрш  орнуудын эдийн засаг буурсан нь, нэн ялангуяа Хятадын өсөлт саарч эрэлт буурсан нь сөрөг нөлөөтэй байв. 

 

2016  оны  эдийн  засгийн  чиг  хандлагад  нөлөөлөх  гол  хүчин зүйлс

2016  онд  эдийн  засгийн  төлөв  байдалд  юуны  өмнө  дараах  хүчин зүйл голлох нөлөө үзүүлэхээр байна. Үүнд:

  • УИХ-ын сонгууль
  • Том төсөл, Оюу Толгойн далд уурхайн санхүүжилт
  • Өрийн дарамт
  • Санхүүгийн салбарын нөхцөл байдал
  • Барилгын салбар
  • Гадаад орчин

2016 он УИХ-ын сонгуулийн жил бөгөөд энэ нь сонгуулийн сурталчилгааны  зарцуулалт  эдийн  засагт  эерэг  нөлөө  үзүүлдэг  ч, улс төрийн статус кво өөрчлөгдөх,  мөн чухал шийдвэрүүд  гарахгүй удах, хугацаа алдах сөрөг талтай байдаг. Мөн   улс   төрийн   нөхцөл   байдал   том   төслүүд   цаашид   хэрхэн урагшлах тухайд нөлөөлнө. 

ГШХО буурч, мөнгөн урсгал татарсныг  Чингис ба Хөгжлийн бондын мөнгөөр тодорхой хугацаанд нөхөж ирсэн, харин 2016 онд шинэ эх үүсвэр орж ирэх магадлал хомс байгаа нь мөнгөний нийлүүлэлт, ирэх онуудад төлөгдөх зээлийн төлбөрт дарамт учруулахаар байна. Далд  эдийн  засгийг  ил  болгох,  орлогыг сайжруулах үүднээс татварын, эдийн засгийн ил тод байдлын зэрэг хуулиудыг баталсан ч хэрэгжилт нь ямар бодит үр дүн авчрах нь тодорхойгүй байна.

Санхүүгийн   салбарын   тухайд   банк,   санхүүгийн   байгууллагуудын ашигтай ажиллагаа, зээлийн хэмжээ зэрэг хэд хэдэн үзүүлэлт буурч байгаад  хамгийн  түгшүүртэй  нь зээлийн  багцын огцом чанаргүйдэл юм.

Зээлийн чанаргүйдэлд нөлөөлж байгаа хүчин зүйлсийн нэг бол барилгын салбарын уналт болоод байна. Нэн ялангуяа офисын сегментэд хэт их нийлүүлэлттэй  байгаа нь олон судалгаанаас харагдаж  байна.  Эдийн  засгийн  идэвхжил  суларч,  офисын  эрэлт огцом буурч олон төслийг гацаанд оруулж байна.

Гадаад  орчны  тухайд  дэлхийн  зах  зээл  дээр  түүхий  эдийн  үнэ сэргэх баталгаа алга. Үүнээс гадна, дэлхийн томоохон хөрөнгө оруулагч нарын хандлагыг харахад нь хөгжиж буй орнуудын эдийн засаг  саарна   гэсэн  хүлээлттэй   байгаа   тул  хөрөнгийн   урсгал өсөлт нь аажим хэдий ч найдвартай өсөх магадлалтай байгаа хөгжилтэй орнууд руу чиглэхээр байна.

 

2016 оны гүйцэтгэлийн таамаг

2016 онд Монголын эдийн засагт нөлөөлөх хүчин зүйлсээс харахад сөрөг нь олон байгаа ч гол үзүүлэлтүүдийн гүйцэтгэл 2015 онтой харьцуулахад  бага  зэрэг  сайжирна  гэсэн  хүлээлттэй  байна.  Учир нь сөрөг нөлөөллийн дийлэнх нь 2015 онд эдийн засагт тусгагдсан. Суурь эрсдэлүүд хэвээр байх бөгөөд үүнд бодит эдийн засгийн чадавхи сул, бондуудын эргэн төлөлтийн дарамт, зээлийн чанаргүйдэлтийн асуудал зэргийг дурьдаж болох юм.

Ирэх жил эерэг нөлөө үзүүлэх хамгийн өндөр магадлалтай нь Оюу Толгойн  далд  уурхайн  санхүүжилтийн  талаар  олон  улсын банкуудтай   хийх  хэлэлцээ   эцэслэгдэж,   эдийн  засагт  бодит  үр нөлөө нь мэдрэгдэж эхэлнэ  гэсэн хүлээлт байна. Мөн УИХ-ын сонгуулийн сурталчилгааны зарцуулалт хэрэглээг нэмэгдүүлэх, богино  хугацаанд  эдийн  засгийн  идэвхижлийг  нэмэгдүүлэх төлөвтэй байна. 

Төрийн  байгууллагуудын  бүтцийн  шинэчлэлтэй  холбоотойгоор улсын төсвийн зарлага буурна, ажилгүйдэл нэмэгдэнэ, бизнесийн тэлэлт,  шинэ  хөрөнгө  оруулалт  явагдахгүй  гэж  төсөөлж  байна. Дүгнэж  тооцоход,  2016  онд  ДНБ-ны  өсөлт  4-5  орчим  хувьтай байна гэж таамаглаж байна.

2015  онтой  адил,  инфляцид  нийлүүлэлтийн   гаралтай,  эрэлтийн талын хүчин зүйлс аль аль төдийлөн хүчтэй нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна. Өөрөөр  хэлбэл,  хэрэглэгчийн  хүлээлт  сөрөг, төсвийн зарлага  буурсан,  бизнесийн  идэвхижил  суларсан,  цалин  орлого нэмэгдэхгүй, ажилгүйдэл өсөх орчинд хөрөнгө оруулалт, худалдан авалтын эрэлт         хэрэгцээ   буурна.       Инфляци  Монголбанкны зорилтот түвшинд буюу 7-8 хувьд очих магадлал өндөр байна. Оюу   Толгойн   далд   уурхайн   тоног   төхөөрөмжийг   эс   тооцвол, импортын  хэмжээ  өсөхгүй  тул долларын  эрэлт  тогтвортой  байна гэж   төсөөлж   байна.   Зэсийн   экспорт   өснө,   мөн   далд   уурхайн санхүүжилтийн   валютын   урсгал   нэмэгдсэнээр   ханшийн   огцом савалгаа  явагдахгүй,  харьцангуй  тогтвортой  байх  боломжтой  гэж үзэж  байна.  2016  оны  эцэс  гэхэд  1  ам.долларын   төгрөгтэй харьцах ханш 2100 орчимд тэнцвэржинэ гэж үзлээ.  

Хугацаа хэтэрсэн зээлийн үзүүлэлтээс харахад ирээдүйд чанаргүй зээлийн хэмжээ огцом өсөх хандлагатай байна, үүнд хэрэглээний, барилгын салбарт олгосон зээлийн, мөн долларын зээлийн чанаргүйдэлт цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Чанаргүй зээлийн хэмжээ  8  хувь  буюу  түүнээс  ч  дээш  гарах  таамаг  дэвшүүлж байна. 

Эдийн засагч Л.Бямбаа

Монголын эдийн засгийн төлөв 2016 онд (таамаг)
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани