- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Гацуурт”-ыг хэлэлцэхийг хойшлууллаа
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Уг төслийг Засгийн газраас гурван дахь удаагаа өргөн барьж байгаа юм.
Гацууртын ордын төслийг хэлэлцэх үед гишүүн Ц.Нямдорж хойшлуулах санал гаргалаа. Тэрбээр:
-2009 онд эдийн засгийн хямрал болсон. Хямралаас сэргийлэх санд Засгийн газар яаралтай оруулсан төслийг УИХ ээлж харгалзахгүйгээр хэлэлцэнэ гэж хууль гаргасан. Энэ хямрал чинь 2011 онд байхгүй болж, төр банкны хадгаламжийн даатгалыг хариуцана гэсэн заалтыг хүчингүй болгоно гэсэн чинь УИХ-ын заалт нь хэвээр үлдсэн. Энэ бол хүчингүй хууль шүү. Гацууртын ордыг элдэв хардлага дагадаг. Тийм учраас дараа долоо хоногт оруул. Саад болох сонирхол үнэндээ алга гэсэн юм. Мөн гишүүн Х.Болорчулуун "Гацууртын ордыг ашиглах хуулийн төсөл гурав дахь удаагаа орж ирж байна. Дахин дахин зүтгүүлээд байх юм. Яаралтай, хурдан хэлэлцэнэ гэх юм. Гацууртын ордын цаана ямар яаралтай зүйл байдаг юм. Үүнийг хэлэлцэхийг дэмжихгүй байна хэмээлээ. Мөн гишүүн Ц.Даваасүрэн "Гацууртын асуудлыг ямар агуулгаар дахин дахин зүтгүүлээд байна вэ. Алтны татвар бууруулсан ч амьдрал сайжраагүй. Байнгын хорооны дарга хэлэлцэх асуудлыг шийддэг гэлээ.
Сентерра гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий өмнө ажлын хэсэг хэлэлцээрийг үргэлжлүүлэн хийж "Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулжээ.
Хуулийн төсөлд "Гацууртын ордын төслийг хэрэгжүүлэхдээ толгой компани болох "Сентерра Гоулд Монголиа” ХХК нь "Бороо гоулд” ХХК-ийн үлдэгдэл хөрөнгийг ашиглах бөгөөд үлдсэн хөрөнгө оруулалтыг зээл болон бусад эх үүсвэрээс зохицуулах юм байна. Гацууртын алтны үндсэн ордын дээд давхрагад оршиж байсан шороон ордыг урьд нь өөр компани олборлож дууссан тул ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэмэлт хайгуулаар илрүүлсэн үндсэн ордыг олборлож, байгаль орчны нөхөн сэргээлтийг иж бүрэн хийж гүйцэтгэх юм.
Гацууртын ордыг ашиглахтай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигч "Сентерра Гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр авах талаар Ажлын хэсэг хэлэлцээг хийжээ.
Ажлын хэсгийн зүгээс алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь өөрчлөгдөх саналыг эдийн засгийн тодорхой тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж хэлэлцээ хийсэн байна. Ингэхдээ төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулахаар төсөлд тусгажээ.
Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 3 хувиар төлөх эсвээс хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр тооцох алтны үнэ нэг унц нь 1100 ам.доллараас доош орсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг Засгийн газарт тавьж, үүний дагуу шинэчлэн тогтоож болох юм байна. Хэрэв хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр тооцох алтны үнэ нэг унц нь 1400 ам.доллараас дээш болсон тохиолдолд Засгийн газар нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавьж, үүний дагуу шинэчлэн тогтоож болох. Дээрх саналыг алтны үнийн төсөөлөл 1 унц нь 1100-1400 ам.долларын хооронд байхад Монголын талын мөнгөн урсгал нэрлэсэн дүнгээр 339.8-490.7 сая ам.доллар байх урьдчилсан тооцоо гаргажээ.
Түүнчлэн Гацууртын төсөл нь бэлэн мөнгөний урсгалаасаа өөрийгөө санхүүжүүлэх боломжтой болох хүртэл уг төсөлд шаарагдах санхүүжилтийг "Сентерра Гоулд Корпораци”-иас тухай бүрт нь шаардлагатай хэмжээгээр зээлээр олгож байхыг зөвшөөрч, зээлийн хүүг 8.5 хувиар тооцож, албан татвар ногдуулахгүй байхаар тохирцсон байна.
Ажлын хэсгийн хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд төсөлд шаардлагатай анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 230 сая ам.доллар болгож бууруулснаар Монгол Улсад төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээ нэмэгдэх гэнэ.
Харин байнгын хорооны хуралдаанаар Ц.Нямдорж гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 80 гаруй хувь нь дэмжсэн юм. Ингээд Гацууртын ордыг хэлэлцэхийг 7 хоногоор хойшлуулж, ердийн журмаар хэлэлцэхийг дэмжив.
Н.Энх
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||