- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрс тансаг хэрэглээ болсон нь
Энэ сайхан мэдээг дагуулаад цааш утааны эсрэг дараагийн том алхам хийхээ ч төрийн төлөөлөл мэдэгдэж байлаа. "...Ирэх онд Төв аймгийн Сэргэлэн сумын орчим шахмал түлшний хоёр үйлдвэр нэмж ашиглалтад орсноор нийслэлийн гэр хорооллыг сайжруулсан шахмал түлшээр бүрэн хангах боломж бүрдэх тул 2015-2016 оны халаалтын улиралд түүхий нүүрсний хэрэглээг хориглох чиглэл барьж байна” гэж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт онцолж байлаа.
Алга ташилт ...Бид бараг утаанаасаа салчих гээд байх шиг...
Харин жилийн дараа 2015 оны аравдугаар сарын сүүлээр анхны цасны өнгөн дээр "нүүрс чинь одоо тансаг хэрэглээ болж байна” гэж Хотын дарга ажлын албаны хурал дээрээ онцолж суухыг цэнхэр дэлгэцээр харлаа даа.
Утаагүй Улаанбаатарын тухай төслүүд өндөр авч төрөөс мөнгө хаяж эхлэхэд нийслэлд Баянгол дүүргийг утаагүй дүүрэг болгохоор амлан авч гэр хорооллынх нь иргэдийг жичид нь боловсруулан шахмал түлшээр хангаж эхэлсэн байдаг. Нэгэн кинон дээр "Дариймаагийн хот” гээд ямаагаа савантай усаар угаагаад байдаг шиг нийслэлийн бөөрнөөс утаа буулгах энэ дүүргийн гэр хорооллыг эхлээд шийдэж нүүрийг нь угаахаар сонгож.
Тэгээд ч магнаг торго шиг ховор живэр байсан боловсруулсан шахмал түлшээ энэ дүүргийн иргэдэд хямдхан буюу нүүрстэй дүйцүүлсэн үнээр өгч эхэлсэн тухай мэдээ сурвалжлага гарч байсан санагдана. Тухайн үедээ боловсруулсан шахмал түлш олон сайн талтай ч өртөг өндөртэй. Зах зээлд борлуулагдах үнэ нь иргэдийн худалдан авах чадвараас хол давж байсан нь нүүрстэй өрсөлдүүлэхэд хүндрэл учруулсан хэрэг. Тэгээд үнийг хямдруулж зөрүүг төрөөс татаас хэлбэрээр үйлдвэрлэгч нарт өгч байхаар түрдээ зохицуулсан бололтой. Ийм тохироогоор засагтай гэрээ үзэглэж үнэ тохирсон "тусгай” түлш үйлдвэрлэгч ААН-үүд одоог хүртэл мөнгөө авч чадахгүй суусаар байгаа гэнэ. Арга барахдаа тэд энэ өвлөөс дахиж боловсруулсан шахмал түлш нийлүүлэхгүй гэж тунирхаж байгаа юм байна.
2015 оны төсөвт бол энэ зөрүүнд 2 тэрбум төгрөг суучихсан. Гэвч энэ мөнгийг Сангийн яам гаргаж өгөөгүй ба одоо хэлэлцэж буй төсвийн тодотголоор хасчих маягтай байгаа аж. Ер нь төрийн захиалга гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэсэн ААН-үүд мөнгөө авч чадахгүй үгээ барж байгаа. Энэ бол төр үндэсний үйлдвэрлэгчдээ нэг гараараа дэмжинэ гэж даллаад нөгөө гараараа боомилж байгаа хэрэг.
Утаагүй зуухаар гэр хорооллын өрхийн ная гаруй хувийг хангасан боловч дотор нь шатах утаагүй шидэт түлшээр нь хангаж дийлдэггүй гэсээр удсан. Нийслэлийн гэр хороололд жилд 600-700 мянган тонн сайжруулсан утаагүй шахмал түлшний хэрэгцээ бий гэдэг. Нийт 180 мянга орчим гэр хорооллын өрхүүдэд боловсруулсан шахмал түлш нийлүүлж түүхий нүүрсийг шахахын тулд 6 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарснаас 2 тэрбумыг нь төсөвт суулгасан. Гэхдээ энэ мөнгө нь ч энэ ондоо олдох найдвар бага болжээ. Энэ бол албан тасалгаан дотор болж байгаа хямралаас үүдсэн аргагүй байдал, учир зовлон гэж ойлгоё.
Харин одоо захын гэр хорооллын айлын зууханд юу шатаж байна. Иргэдийн нүүрс худалдан авалт илт буурсан гэж нүүрсний ченжүүд нь сэтгэл дундуур байна. Сайжруулсан шахмал түлшээ хүлээсэндээ бус үнэндээ худалдан авах чадвар нь тэг заасантай холбоотой байх.
Портер нүүрс 230-250 мянган төгрөг. Ноднин жилийн өдийтэй харьцуулахад нүүрсний үнэ өсөөгүй харин ч бага зэрэг буурчээ. Эхний цаснаар хамгаа шавхаад авахгүй хаачихав гээд хос портертой ирж зогссон нүүрсний ченжүүдийн хүлээлт талаар болсон бололтой. Нэг машин нүүрс нь оройдоо нэг юм айл бараадсан гэж байна. Ажилгүй хүүхдүүдтэй ам бүл олон тэтгэврийн хөгшдөд үнэндээ нүүрсэндээ гээд барьчих мөнгө байхгүй байна. Гэхдээ амьд хүмүүс байна. Даараад бээвийгээд суухгүй. Шатаж болох бүхнийг л шатааж эхлэх байх даа.
Боловсруулсан шахмал түлш гэсэн файс пайж байна. https://www.facebook.com/bolovsruulsantulsh
Энд 2014 оны 12 сарын 23 нд оруулсан нэгэн сурталчилгаа тавигджээ.
МАК хагас кокс 30 кг уут нь 2750 төгрөг.
Налайх түүхий нүүрс 15 кг нь 3000 төгрөг байна.
"Утаа бага гаргадаг, удаан шаталттай, хорт бодисын агууламж
эрс бага илүү илчтэй, хагас кокс боловсруулсан нүүрс авах уу эсвэл
утаатай, чийгтэй, хорт бодис ихтэй түүхий нүүрсээ авах уу?
Борлуулах цэгүүдийг 94022544 утсаар аваарай" гэжээ
Энэ харьцуулалтаас харахад жилийн өмнө "утаагүй” нүүрс үнийн хувьд түүхий нүүрстэй өрсөлдөхөөр болжээ гэмээр. Харин иргэд яагаад ч юм түүхий нүүрсээ сонгосоор байна. Цэвэр агаар сангийнхан цаашлаад агаарын бохирдлын эсрэг төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэгч нар энэ асуултад хариулах хэрэгтэй байх. Төрийн нуруун дээр асар их дарамт үүрүүлсэн энэ шахмал түлшний төсөл чинь эхнээсээ сайн тооцоолсон амьдралд хэрэгжих төсөл мөн эсэхийг хол яваагүй дээрээ эргэн харах хэрэгтэй юм биш үү.
Энэ өвлийн хувьд бол боловсруулсан шахмал түлш ч яамай болж нүүрсээ ч барахгүй иргэд олон боллоо. Нийслэлийн хойд уулын орой бэлчэр дээр, салхины дээр эгнэн шивээлсэн яндангуудаас хамер дугуй, хог хаягдлаар уугих хорт утаа суунаглаад эхэлбэл хэдэн жил асар их хөрөнгө хаяж явуулсан утаагүй зуухны төсөл чинь үндсэндээ дампуурах юм биш үү.
Б.Хэгжүүн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||