Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Баярсайхан: Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг батлуулна

Г.Баярсайхан: Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг батлуулна-Ажилгүйдлийг бууруулах нь зөвхөн Хөдөлмөрийн яамны эрхлэх асуудал биш-

 

 

ХБНГУ-д болсон "Их долоо”-гийн орнуудын Хөдөлмөр ба хөгжлийн сайд нарын дээд хэмжээний уулзалтадМонгол Улсыг төлөөлөн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцоод ирсэн юм. Энэ талаар болон түүний тэргүүлж буй салбартай холбоотой зарим нэг асуудлаар ярилцлаа. 

-"Их долоо”-гийн орнуудын Хөдөлмөр ба хөгжлийн сайд нарын дээд хэмжээний уулзалтад та оролцсон. Энэ уулзалтын гол сэдэв нь юу байв?

-"Их долоо” буюу дэлхийд эдийн засгийн хувьд тэргүүлдэг АНУ, Герман, Их Британи, Итали, Канад, Франц, Японы хөдөлмөрийн болон хөгжлийн асуудал хариуцсан сайд нар жил бүр цуглаж дэлхийн улс орнуудын хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудлаар хэлэлцдэг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтыг "Нийлүүлэлт, борлуулалтын тогтвортой сүлжээний төлөө хамтран ажиллах” санаачилгын дор зохион байгуулсан. Уулзалтад Монгол Улсыг тусгайлан урьж оролцуулсан юм.

-Нийлүүлэлт, борлуулалтын зохистой сүлжээ гэхээр манай улсад хэр их хамаатай сэдэв бэ?

-"Их долоо”-гийн орнууд хөгжиж буй улсуудаас худалдан авалт хийхдээ хөдөлмөрийн мөлжлөг шингэсэн бүтээгдэхүүн импортолдог гэдгийг Германы Хөгжлийн сайд шүүмжилж, Европын орнуудад хандан шударга хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүн худалдан авахыг уриалсан. "Их долоо”-гийн орнуудын сайд нар ч үүнийг зөвшөөрсөн. Тиймээс нийлүүлэлт, борлуулалтын глобал сүлжээ байгуулах санаачилга гаргасан. Мөн энэ үеэр "Zero fund” нэртэй сан байгуулсан нь хөгжиж буй орнуудын хөдөлмөрийн зах зээлд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Энэ сангаас тодорхой дэмжлэг авахын тулд хөгжиж буй оронд тооцогддог Монгол Улс хөдөлмөрийн салбарын тайлангаа тогтмол мэдээлэх бөгөөд бидний хэрэгжүүлж буй арга хэмжээнээс хамаарч дүн тавина. Тэр дүнгээс шалтгаалж манай авах дэмжлэг тодорхой болох юм.

-Тэгэхээр Европын орнууд хөдөлмөрийн мөлжлөгөөс татгалзаж байна гэж ойлгож болохоор байна. Тэгвэл манайд хөдөлмөрийн мөлжлөг, хүүхдийн хөдөлмөрийн асуудал байсаар байгаа. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Салбарын яам олон улсын жишгээр шийдэх бодлогыг баримталж байгаа.

-Монгол Улсын эдийн засаг хумигдаж, төр болон хувийн хэвшил зардлаа танаж, ажлын байраа цомхтгох сонголттой нүүр тулж байна. Тэгвэл салбарын яам хөдөлмөр эрхлэлтийг тогтвортой хадгалахын тулд юу хийх вэ?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэх, ажилгүйдлийг бууруулах нь зөвхөн Хөдөлмөрийн яамны эрхлэх асуудал биш. Түүхий эдийн үнэ унаж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээбуурсан нь эдийн засгийн бүтцээ өөрчил гэсэн дохио шүү дээ. Тиймээс бид эхлээд эдийн засгаа эрүүлжүүлэх ёстой. Төлөвлөж байгаагаар гадаадын хөрөнгө оруулалттай томоохонтөсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, үйл ажиллагаа нь жигдэрснээр ажилгүйдэл буурах боломжтой. Мөн Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшилд учирч болох дарамтыг бууруулахад анхаарах нь чухал. Хөдөлмөрийн яамны хувьд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах, орлого нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой хөтөлбөрүүдийг Хөдөлмөр эрхлэлтийн сангаас санхүүжүүлэн, Хөдөлмөрийн хэлтсүүдээрээ дамжуулан хэрэгжүүлдэг. Тухайлбал, залууст, малчдад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, ахмад настнууд, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрт 36 мянган иргэн хамрагдаж, үр шимийг нь хүртсэн. Цаашид ч хөтөлбөрүүдийнхээ хамрах хүрээг тэлэх бодлого барьж байгаа.

-Төрийн албанд халаа, сэлгээ их байна гэж шүүмжилдэг. Шинэ томилогдсон сайдын хувьд та яамандаа халаа сэлгээ хийсэн үү?

-Миний хувьд халаа сэлгээ хийхийн эсрэг байдаг. Үүнийгээ би анх ажил авахдаа ч хэлсэн. Төрийн алба тогтвортой байх ёстой.Үүний тулд төрийн мэргэшсэн ажилтнуудыг халж солих нь буруу. Гэхдээ сайдын шинээр хэрэгжүүлэх бодлогыг дэмжихгүй бол ажлаас чөлөөлөгдөж болно шүү дээ. Сонгууль хүртэл хугацаа богино үлдсэн. Энэ богино хугацаанд үр дүнтэй ажиллахын тулд халаа сэлгээ хийхээс илүү ажил их байна. Тухайлбал, манай Хөдөлмөрийн яаманд салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага, хойшлуулашгүй том ажил байна.

албарынхаа хууль, эрхзүйн орчныг сайжруулахын тулд юу хийх вэ?

-Ач холбогдол, үйлчлэх хүрээгээрээ Үндсэн хуулийн дараа ордог Хөдөлмөрийн хуулийг цаг үед нь тааруулахаар нэмэлт өөрчлөлт оруулан УИХ-д өргөн барьсан. Байнгын хороогоор хэлэлцэх гэж байна. Түүнээс гадна Хөдөлмөр эрхлэлтийн тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиудыг шинэчлэхээр төлөвлөж байна. Мөн өнөөг хүртэл гараагүй байсан Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгаа.

-Та Ажиллах хүчний хуулийг шинэчилнэ гэлээ. Ямар чиглэл баримтлах вэ?

-2000 оны эхээр батлагдсан энэ хуулийг шинэчлэх шаардлага бий. Наад зах нь манай эдийн засгийн байдал арван хэдэн жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн байна. Тиймээс өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулсан шинэ зохицуулалтыг хуульд тусгах хэрэгтэй. Наад зах нь хууль эрхзүйн орчныг тодорхой болгосноор дотооддоо ажлын байрыг хамгаалах бодлого хэрэгтэй байна шүү дээ.

-Гадаадад ажиллаж буй иргэдийн хөдөлмөрийн нөхцөл байдлыг сайжруулахад ч анхаарах шаардлага бий байх. БНСУ-аас гадна өөр ямар нэг улс руу гэрээгээр ажиллуулах боломж бий юу?

-Хуульд энэ тухай тодорхой заалтуудыг тусгана. Өөрийн иргэдийг гадаадад ажиллуулахдаа зөвхөн хөдөлмөр эрхлээд зогсохгүй шинэ соёл, технологи сургахад анхаарах ёстой юм. Тиймээс Хөдөлмөрийн сайдын хувьд мэргэжлийн боловсон хүчнээ Токиод болох 2020 оны олимпийн наадмын бүтээн байгуулалтад оролцуулах боломжийн талаар яриа хэлэлцээ өрнүүлж байна. Ингэж чадвал манайхан Японы өндөр технологи, соёлоос сурах боломжтой. Мөн Булангийн орнууд болох Катар, Кувейт улсад барилгын чиглэлээр ажиллуулах боломж гарч болохоор юм билээ. Бид холбогдох судалгааг хийгээд эхэлсэн. Ингэснээр монгол ажилчдын ур чадвар дээшлэх сайн талтай юм.

-Манайд ажилгүйдэл яг хэдэн хувьтай байгаа вэ? 

-Манай улсын ажилгүйдлийн түвшин 7.8 хувьтай байна.

-Энэ нь хэчнээн хүн ажилгүй байна гэсэн үг вэ?

-Оны эхний есөн сарын байдлаар ажил хайж байгаа ажилгүй хүмүүс болон ажилтай ч гэлээ нэмэлт орлого олох зорилгоор ажил хайж хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн хүний тоо улсын хэмжээнд 43 мянга байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан тооцоогоор Монгол Улсад 97,3 мянган хүн ажилгүй байна гэсэн тоо бий. Энэ нь ямар нэг байдлаар өөрийгөө ажилгүй гэж тодорхойлсон хүний тоо. Үүнээс ердөө 43 мянга нь л идэвхтэй ажил хайж байна гэсэн үг.

-Ажил хайж бүртгүүлсэн хүмүүс бүгд ажилгүй байдаг уу, эсвэл өөр шалтгаан байх уу?

-Тэднийг ямар шалтгаанаар ажил хайж байна вэ гээд үзэхээр 70 хувь нь огт ямар ч ажил эрхлээгүй, өнөө маргаашгүй ажилд ормоор байна гэсэн хүмүүс байдаг. Үлдсэн нь өөр ажил эрхэлдэг, хувиараа ямар нэг зүйл хийдэг ч түүнийгээ солих гэсэн, арай ахиу цалинтай ажил сонирхсон, нэмэлт орлого олох гэсэн, нэг бол ажилгүй болох эрсдэлтэй, ажлаас халагдах мэдэгдлээ авчихсан ч юм уу хүмүүс, мөн дөнгөж сургууль төгссөн залуус байдаг. Мөн багагүй хувийг нь хөдөө орон нутгаас ирсэн ажил хайж байгаа хүмүүс эзэлдэг.

-Монгол Улсад хүн амын цонх үе тохиож байна гэж судлаачид хэлдэг. Тэгвэл энэ үеийг хөдөлмөрийн салбар хэрхэн зөв ашиглах ёстой вэ?

-Ажил идэвхтэй хайж бүртгүүлснээсээ илүү огт бүртгэлгүй ажилгүйчүүд бидний санааг зовоож байна. Нэг талаар иргэд ажил хийх сонирхолгүй байна гэж үзэж болно. Судалгаагаар ажилгүй иргэдийн дийлэнхийг мэргэжилгүй, боловсролгүй залуучууд эзэлж байна гэсэн дүн гарсан. Тиймээс залууст мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхэд анхаарах нь чухал байна. Манайд төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн боловсрол, сургалтын 82 байгууллага ажиллаж, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй 60 гаруй мэргэжлээр сургаж байна. Мэргэжлийн сургууль төгсөгчдийн ажил эрхлэлт өндөр байгаа. Тухайлбал, Барилгын политехникийн коллежийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 90 гаруй хувьтай, Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн бэлтгэдэг зарим мэргэжлийнхэн төгсөөд 100 хувь ажилтай болдог гээд жишээ олныг дурдаж болно. Манай улсын нийт хүн амын 50 гаруй хувийг залуус эзэлж байна. Үүнийг бид ашиглах хэрэгтэй. Хэдийгээр эдийн засаг сайнгүй байгаа ч эргээд сэргэнэ. Энэ үед бидэнд ажиллах хүч хэрэгтэй учраас одооноос залуусыг сургаж, мэргэшүүлэх тал дээр түлхүү анхаарч, энэ тал руу хөрөнгө гаргах хэрэгтэй байгаа юм. Тиймээс МСҮТ болон политехник коллежид бэлтгэж буй мэргэжлийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй уяж тодорхой судалгаатай, алсын хараатай сонгох хэрэгтэй байгаа, энэ тал дээр ч бид өөрийн гэсэн бодлоготой байх ёстой юм.

Эх сурвалж: Г.Байгаль "Засгийн газрын мэдээ”

Г.Баярсайхан: Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг батлуулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани