- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Шивээ-Овоог түшиглэн эрчим хүчний цогцолбор байгуулна
-Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн эрчим хүчний цогцолбор барих асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий төслийн нэгжийг "Эрдэнэс МГЛ” компанийн дэргэд байгуулах шийдвэр гаргалаа. Шивээ-Овоогийн нүүрсний орд нь нүүрсний баялаг нөөцтэй. Үүнийг түшиглэн эрчим хүчинй цогцолбор барих асуудлыг 2005 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн төрийн дээд айлчлалаар ярьж эхэлсэн. Энэ асуудал 2010 онд зогсонги байдал байснаа 2010 оны 7 сард Засгийн газар, Эрчим хүчний яамнаас БНХАУ-ын талд төслийг эхлүүлэх саналыг тавьсан. Ингээд ЭХ-ний сайдын зүгээс 2014-2015 онд БНХАУ-ын тал хамтран удаа дараа шаардагдах уулзалтыг хийсэн. Хоёр тал удаа дараа ярилцсаны дараагаар Шивээ-Овоогийн уурхайн нүүрсний олборлолтын байдал, Монгол Улсын хууль эрхзүйн байдалтай танилцсан. Ингээд 2015 оны зургадугаар сард тухайн орд газрын усны нөөц, уурхайн олборлолтын байдал бусад асуудлыг цахилгаан станцын инженерийн төлөвлөгөөг судлан үзээд дүгнэлт гаргасан. Жилдээ ордоос 34 сая тонн нүүрсийг олборлох уурхай, 9240 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, 8 сая кВт цахилгаан дамжуулах шугам барих бололцоотой гэсэн дүгнэлт гаргасан. Одоо ТЭЗҮ боловсруулах ажил эхлээд явж байгаа. Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг зарим судалгаагаар 170 тэрбум тонн хүртэл нөөцтэй гэж үздэг. Нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах, эцсийн бүтээгдэхүүн болгон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, үүнийгээ гадагш экспортолвол Монгол Улс цахилгаан эрчим хүч экспортлогч орон болох бололцоотой. Эндээс үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний дийлэнхийг БНХАУ-ын талд экспортлох боломж нээлттэй байгаа. Тодорхой хэсгийг нь Монголын цахилгаан эрчим хүч шаардлагатай хэсэгт нийлүүлнэ. Ингэснээр эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм. Төслийн нэгж байгуулагдсанаар эрчим хүчний цогцолбор байгуулах ажил хүчээ авч байгаа юм хэмээлээ.
Эрдэнэт-Цэцэрлэгийг холбосон төмөр зам барина
Засгийн газрын ээлжит хуралдаанаар баруун хойд бүст төмөр замын суурь бүтцийг барих төслийг хэлэлцжээ. Өнгөрсөн хавар "Норденрерус” консерциумд концессоор төмөр замын суурь бүтцийг барих, зураг төслийг боловсруулах, ашиглах, шилжүүлэх эрхийг Хөрөнгө оруулалтын газраас олгосон байна. "Норденрерус” консерциумд наймдугаар сард концесс эзэмших эрхээ авчээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ЗТ-ийн сайд М.Зоригт энэ талаар танилцуулга хийсэн байна. Төмөр замын суурь бүтцийг барих эрхийг тус консерциумд таван жилийн хугацаатай олгожээ. Энэ нь Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд хүртэл 581 км төмөр зам аж. "Төмөр зам баригдсанаар Орхон, Булган, Хөвсгөл аймаг дахь ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, хот хоорондын төмөр замын сүлжээг бий болгох ач холбогдолтой. Дээр нь далайн чинад дахь хэрэглэгчид Монголын ашигт малтмалыг хүргэнэ. Төмөр зам барих нийт өртөг 1.3 тэрбум ам.долларын өртөгтэй. Орон нутагт ажлын байр бий болж ачаа тээврийн урсгал нэмэгдэнэ. Нэг үндсэн өртөөтэй, хоногт 16 хос галт тэрэг явна, жилдээ 20 сая тонн ачаа тээвэрлэнэ. Баруун хойд зүгээс ОХУ-тай холбогдох боломжтой гэж судлаачид үзэж байгаа. Концессоор нийт 30 жилийн хугацаанд өртгөө нөхөж Монголын талд шилжүүлнэ хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр онцолсон юм.
Н.Энх
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||