Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Чоно борооноор...

Чоно борооноор... Улстөрчдийн оролцохгүй зүйл, хүрэхгүй газар гэж Монголд алга. Малчны хотонд ямаа самнаж, хар захын цайны газар хоолонд орж, хүрз барьж цас малтах гээд улстөрчдийн зүүдэнд ч оромгүй зургийг захын сайтаас олоод харчихаж болно. Нэг үгээр хэлбэл тэдэнд хүрэхгүй газар, чадахгүй зүйл байхгүй гэдгийг дээрх зургууд нотолно. 

Оюутолгой, Тавантолгой бол тэдний мөнхийн сэдэв. Тэд энэ сэдвээс хэзээ ч уйдахгүй, бас орхихгүй. Бидний дараа, дараагийн үеийн улстөрчид ч ярьсаар л байх болно.

Учир нь Оюутолгой, Тавантолгой бол хэдэн арав биш, хэдэн зуун жилээр ашиглагдах орд учраас. Тэгэхээр дээрх "толгой”-нуудын тухай асуудал нь улстөрчиддөө биш хэдэн зуун жил ашиглагдах орд учраас мөнхийн сэдэв юм. Гэхдээ тэдэнд оролцохгүй зүйл гэж байх ёстой гэдгийг энд чангаар хэлмээр байна. Таван толгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнэс Тавантолгой" ХК төрийн өмчит компани тул эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалт зэрэг ирээдүйрүү чиглэсэн бодлогын асуудалд оролцох нь улстөрчдийн эрх бөгөөд үүрэг.

Харин компанийн дотоод менежмент, ажилчдын цалин хөлс хийгээд ажилчид нь ажилхаях зэрэг нь тухайн компанийн дотооддоо шийдэх асуудал. Үүнийгээ ч шийдэх эрх нь тэднийх. Гэтэл сүүлийн үед "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ажилчид жагсаал цуглаан хийж, суулт зарлах нь хүртэл улстөрчдийн оролцох ажил мөн гэж үү.

Учир нь Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх  "TTJVCo” компанид шилжихээ эсэргүүцэн суулт зарлаж буй тэдгээр ажилчид улстөрчид хийгээд улс төрийн намуудаас хүч хавсрахыг гуйж.

Нөгөөдүүл нь  ч алга ташин угтаж, "та нарын талд шүү”гэдгээ дуулгасан  юмдагуу даа. Тэдний энэхүү хөшигний ар дахь дэмжлэг нь  тэдгээр ажилчдыг та нар ажил хийгээд хэрэггүй, гудамжинд гарч лааз өшиглө гэж байгаатай агаар нэг санагдаж байна. Компанийн дотооддоо шийдчих асуудлыг яагаад ийн дэвэргэнэ вэ, улстөрчид өө.

Ажилчдынхаа ажлын байрыг хамгаалж үлдсэнийх нь төлөө юу. Эдийн засгийн ороо бусгаа энэ үед жил гарангийн хугацаанд ор тас сул зогссон ажилчдадаа 60 хувийн цалинг нь өгч, дээрээс нь тэднийхээ ажлын байрыг баталгаажуулсны төлөө юу. Дээр дооргүй бүсээ чангалж, төрийн албанаас эхлээд цалингаа танаж, ажилчдаа цомхтгож буй энэ хүнд үед ажилчдаа авч үлдсэнийх нь төлөө юу. Яалаа гэж!Ойлгохгүй байна. Таван толгойн төсөл анхнаасаа мордохын хазгай болсон уу гэвэл, тийм.

Анх Австралийн "Макмахон” гэдэг супер компани Цанхийн зүүн уурхайд гэрээт олборлогчоор шалгарч 2011 оны 11 сард "Эрдэнэс Тавантолгой” ХК-тай гэрээ байгуулсан. Гэвч тэд анх гэрээ байгуулсан цагаасаа эхлээд л супер байж чадаагүй. Тэр төлбөр тооцоо, гэрээний үүрэг, хариуцлагын талаар ярих ч юм биш. Дөнгөж гэрээ байгуулчихаад хэдхэн сарын дараа гэрээнийхээ бүхий л эрх үүргийг өөр компанид шилжүүлчихсэн. Ингэхдээ өөрийн 100 хувь хувьцааг нь эзэмшдэг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Five Hills” компанийн охин компани болох "TTJVCo”-д шилжүүлчихсэн.  "Five Hills” нь "TTJVCo”-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг. Нэг үгээр хэлбэр "Макмахон” өөрийн 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг охин компанийнхаа охин компанид гэрээнийхээ эрх, үүргийг шилжүүлсэн. Манай улстөрчид ч гэж улстөрчид, тэрийг нь зөвшөөрч л байдаг.

Гэтэл энэ оны зургадугаар сард "Макмахон” "TTJVCo”-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг "Five Hills” компаниа өөр компанид зарчихсан.

ЭТТ ХК-ийн удирдлагууд "Макмахон” компанийн дээрх үйлдэл Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн эсэхийг судалж үзсэний үндсэн дээр "TTJVCo”-той гэрээгээ дахин шинэчлэн байгуулахаар болсон. Тэрхүү гэрээнд 1 м куб уулын ажил хийснийх нь төлөө Эрдэнэс Тавантолгой ХК 5 орчим ам.доллар төлөхөөс өөр төлбөр  төлөхгүй буюу Цанхийн баруун уурхайн гэрээний нөхцөлд ойртуулан гэрээгээ байгуулж, 2015 оны есдүгээр сарын 29-нд гарын үсэг зурчихаж.

Ингэхдээ Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан ажилчид болох 200 орчим хүнийг өмнө нь байсан ажлын байрыг дордуулахгүй, цалин мөнгийг нь хасахгүй нөхцөлтэйгөөр"TTJVCo”-д шилжүүлэхээр тохиролцсон аж. Мөн гэрээний хугацаа дуусмагц ажилчдаа шилжүүлж авах талаар ярилцаж байгаа гэдгийг компанийн удирдлагууд саяхан хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр хэлж байсан. Хамгийн гол нь эдгээр ажилчид нь өмнө нь яг л энэ ажлын байран дээр ажиллаж байсан ажилчид. Гангцхүү цалингаа "Эрдэнэс Тавантолгой"-гоос бус "TTJVCo”-оос л авах аж.

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим компаниуд ажилчдаа цомхтгож байхад энэ шийдвэр нь өнөөдрийн нөхцөлд хэн хэндээ ашигтай шийдэл болсон гэдгийг компанийн удирдлагууд хэлж байгаа. Энэ тухайгаа ч ажилчдын бүх нийтийн хурал зарлан учир байдлыг тайлбарлан ойлголцолд хүрсэн гэсэн.

Хэрэв тэдгээр ажилчид үнэхээр л гаднын компанид харьяалагдахгүй гэж байгаа бол "Эрдэнэс Тавантолгой" ХК тэднийг цомхтгохоос өөр аргагүй. Эдийн засгийн хүнд нөхцөлд ажилчдаа цомхтгож, цалин мөнгийг нь танаж байгаа энэ үед үүнээс өөр сонголт бий гэж үү. Манай улстөрчид үргэлжид шинийг санаачилж, бүхний түрүүнд явдаг болохоор магад өөр гаргалгаа олчихоод тэднийг турхираад байна уу.

Хэрэв тийм гаргалгаа олсон бол "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагуудад зөвлөөч.

Цаадуул чинь ажилчдынхаа ажлын байрыг хамгаалж үлдсэнийхээ төлөө ажлаа ч эхэлж чадахгүй буруутан болоод сууж байна.

                                                                                                                                     Г.Анар

Чоно борооноор...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани