- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Алт жаргал уу, зовлон уу
"Атом жин нь-79” гэж үелэх системд тэмдэглэгдсэн алт хэмээх өнгөлөг шар металл яахаараа ингэтлээ бусдыг соронзддог байна аа. Уг металл нь ховор бөгөөд олборлоход төвөгтэй, зардал ихтэй, химийн бодисын ангилал талаас нь авч үзвэл, торго мэт уян налархай, хосгүй зөөлөн ямар ч металлтай урвалд ордоггүй, өнгө нь хэзээ ч хувирдаггүй эд юм.
Алтаар хэрхэн яаж, төрсөн биеэ чимж болдгийг Араб, Энэтхэг бүсгүйчүүдээс харж болох юм. Учир нь Араб эмэгтэйчүүд шариадын хуулийн дагуу эрчүүдийнхээ мэдэлд байдаг бөгөөд товчоор хэлбэл тэдний нүдний харцаар хөдөлдөг аж. Эрчүүд тэнд дөрвөн эхнэр авах эрхтэй. Тиймээс тэд эхнэрүүдийнхээ аль нэгийг хэзээ ч хамаагүй гэрээсээ хөөхөд бэлэн байдаг байна. Хөөгдсөн эхнэр бусадтай адил уурлаж, чарлах эрх байхгүй бөгөөд. тэр дариу өмссөн хувцастайгаа гэрээсээ явахад бэлэн байгаа нь тэр аж. Ингээд гар хөлөндөө давхарлан зүүсэн жаахан алт нь л тэдний амьдралын баталгаа болж үлддэг байна. Хамгийн жин багатай бөгөөд үргэлж биедээ авч явж болох үнэд хүрдэг металл учир ийнхүү амьжиргааны эх үүсвэрээ болгохоор цуглуулдаг ажээ.
Алтан ээмэг, зүүлтний тухай Эстоны зөн билэгтэн Мерилин Керро хэлэхдээ алт асар хүчтэй энергитэй учир дэлхийн хүн амын бараг 15 %-д ээлтэй байж магадгүй. Учир нь гайхалтай өгөөмөр, сайхан сэтгэлтэй, өрөвч нинжин хүмүүсийн эерэг талуудыг алт тодотгон өгч, хар муу зүйлээс хамгаалж, амжилтанд хүрэхэд нь дэмждэг. Харин уур уцаартай, атаархуу, хорон санаатай, түрэмгий, хэрүүл маргаан хийх нь элбэг зан араншинтай хүмүүс алт ихээр зүүвэл эцсийн дүнд юу ч үгүй болж хоосрох аюултай. Учир нь алт хатуу эдийн энерги сөнөөж үгүй хийх хүчтэй тул эзнийгээ муу үйлрүү түлхэж, хамаг зүйлийг муу муухайгаар дуусгадаг гэмтэй байдаг гэжээ.
Тэгвэл Энэтхэгт одоог хүртэл "arranged marriage” буюу аав ээж нь охиндоо нөхөр сонгож өгдөг байдал түгээмэл аж. Эмэгтэйчүүд энэ гэрлэлтээс маш ихийг сурдаг байна. Эхэндээ тэдэнд уйлах шаналах өдөр олон байдаг ч, өдөр хоног, сар жил өнгөрөх бүр улам илүү бие биеэ ойлгож, дасан хайрласаар бат бэх гэрлэлтийг бие болгож чаддаг аж. Гэр бүлээсээ салж төрхөмдөө буцсан эмэгтэйг эцэг эхүүд нь ч гэртээ оруулахгүй байх нь элбэг. Тиймээс Энэтхэгт гэр бүл салалт маш бага. Учир нь эх орон үр хүүхдийнхээ ирээдүйд илүү ихээр анхаарч, уламжлалт ёс заншлаа дээдэлдэг энэтхэг бүсгүйчүүд эр нөхрөө уяраан, сэтгэлийг нь татах тэвчээртэй, хөдөлмөрч зан чанартай байдаг ажээ.Тиймдээ ч тэд өөрсдийгөө алт зүүх ёстой хүмүүс гэж үздэг байна.
Гоёл чимэглэлийн тухайд товчхондоо ийм.
Тэгвэл алт ирээдүйд хэрхэх вэ. Манайхан алт болон уул уурхайн баялагаа
ашиглах ёстой, ёсгүй, гоёх хэрэгтэй хэрэггүй гэж байх хооронд өндөр
хөгжилтэй улсын дэлхийн тэргүүлэх зэргийн эрдэмтэд уул уурхайн түүхий
эд, бүтээгдэхүүнийг орлох шийдлийг эрчимтэй хайсаар байна. Мөн
Нанотехнологийг ашиглан зэсээс хамаагүй илүүтэйгээр цахилгаан дамжуулдаг
материалыг үйлдвэрлэн гаргах боломжууд аль хэдийн амьдрал дээр
нээгдчихжээ. Тэр бүү хэл цагаан алтыг ч бүх төрлийн үйлдвэрлэлийн
түвшинд катализаторын үүргээс чөлөөлөн шинэ орлох бодис бий болгоно гэж
Японы их сургуулийн эрдэм шинжилгээний багууд олон нийтэд мэдээлсэн
байна.
Угаасаа алт, зэс шавхагдах байгалийн баялаг учир дараагийн аргуудыг эрэн
хайх нь дамжиггүй. Техник технологийн энэ эрин зуунд цаг хором бүрд цоо
шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, үйлдвэрлэх аргыг хайн олсоор байгаа
юм. Бидний эргэн тойронд элбэг байдаг үнэгүй шахуу бодис, материалуудыг
ашиглан байгальд ээлтэй " ногоон” үйлдвэрлэл, эрхлэхийг өндөр хөгжилтэй
орнууд уул уурхайгаас дээгүүрт тавьж байна. Тэгэхээр манай улсын эдийн
засгийн гол хөшүүрэг болчихоод байгаа олон тэрбумаар үнэлэгдэх алт, зэс
нүүрсний ордууд хожим өнөөдрийн үнэ цэнээ хадгалж чадах болов уу.
Хадгаллаа гэхэд хэдэн жилийн баталгаатай юм бол. Уул уурхайн баялагт
итгэж найдан үрж, тараасаар бид өнөөдрийн хямралд хүрсэн. Ер нь эдийн
засгийн хөшүүрэг талаасаа ч, эмэгтэйчүүдийн гоёл гэдэг утгаараа ч алт
гэгч нь жаргал уу зовлон уу.
Н.Ганчимэг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||