- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нутгийн иргэд Улз голоо лабораторид судалж, хамгаалж, хянаж байна
"Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн төвийн мэргэжилтнүүд болон орон нутгийн зохицуулагчдын баг харилцан туршлага солилцох, ажлаа танилцуулах ажил хэрэгч аяллын дөрөв дэх цуврал сурвалжлагыг Дорнод аймгийн Баяндун сумаас толилуулж байна.
Тус төслийн үндэсний зохицуулагч Ц.Туяа тэргүүтэй мэргэжилтнүүд, Баяндун сумын Засаг дарга Б.Батжавтай уулзаж хамтын ажиллагаа, цаашдын зорилтынхоо талаар санал солилцлоо.
Дорнод аймгийн Баяндун сум нь Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо, Баян-Уул болон ОХУ-тай хиллэсэн 623,8 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Засаг захиргааны 4 багтай. Ихэнх нутаг нь далайн түвшнээс дээш 900-1100 метр өндөрт боловч хамгийн нам дор газар Улз голын хөндий 760 метр, хамгийн өндөр нь Халиун уул 1378 метрт оршдог. Нутгийн хойд хэсэг нь ой модтой. Тус суманд "Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн хүрээнд байгальд ээлтэй, ард иргэдийн амьжиргаанд тустай олон ажлууд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд цаашдаа ч хамтран ажиллахаар тодорхой асуудлууд дээр санал нэгдсэн юм.
Улз голын ус болон хөрсний бохирдлыг шинжлэх багаж төхөөрөмжийг тус төслийн хүрээнд 4,8 сая төгрөгөөр авч үр дүнтэй ашиглаж байгаа талаар Дорнод аймгийн Баяндун сумын ЭМТ-ийн дарга, их эмч Б.Сэргэлэнбаатарын сэтгэгдлийг сонслоо.
"Манай сумын эрүүл мэндийн төвийн харъяанд Улз голын усны чанарын үнэлгээний лаборатори байгуулагдаад 5 дахь жилдээ ажиллаж байна. Улз голын усны дунд хэсгийн усны чанар ямар байгааг жил бүр 6, 8 дугаар сард судалгаа хийж шинжилдэг. Үүний үр дүн нь гарч байна. 2015 оны 6 дугаар сард хийсэн судалгаагаар усны бохирдол дунд зэргээс бага руу орсон байгаа. Бид Хэнтийн Норовлин сум, Дорнодын Дашбалбар, Чулуунхороот сумтай хамтарч ажиллаж үр дүнгээ ярилцаж, байнгын харилцаатай ажиллах шаардлага тулгарч байна. Манай голын усны чанарын шинжилгээний багийн бүрэлдэхүүнд 9 хүн ажилладаг. Энэ бүлэгт сумын ЗДТГ-ын байгаль орчны улсын байцаагч, цаг уурын ажилтан, төслийн зохицуулагч Н.Отгонзаяа, дунд сургуулийн биологийн багш, Улз голын эрэг дээр амьдарч байгаа иргэдийн төлөөлөл Бямбадорж гэж хүн бий, мөн газрын даамал, эрүүл мэндийн төвийн лаборант болон миний бие багтдаг. Шинжилгээг голын уснаас авч макро түвшинд хийж байна. Эко төслийн тусламжтайгаар бид компьютер, принтээс эхлээд хөрсний шинжилгээ авах төхөөрөмжтэй болсон. Малчид хөрс муудаад байна, ургамал цэцэг, өвс ногоо ургахгүй байна гэдэг ч яг юунаас болов гэдгийг мэддэггүй. Бид одоо хөрсний чийг, нягтаршил, температурыг үзэж судалж байгаа. Мөн 2014 онд 3 сумын эко-клубын сурагчидтай хамтарч судалгааны дадлагын ажил хийсэн нь их үр дүнтэй болж тэд энэ ажлыг маш тааламжтай хүлээж авсан. Манай ЭМТ-д 40 хүний суудалтай сургалтын танхим байдаг. Энэ танхимдаа бид сургалт зохион байгуулдаг. Дашбалбар сумын нууран дээр өнгөрсөн 5 дугаар сард хүүхдүүдээ хамруулж сургалт хийсэн. Бид энэ хүүхдүүдээр дамжуулж голын усны шинжилгээг нутгийн иргэдэд таниулж, голын усанд маань ямар ямар амьтан байна, нүдэнд үзэгдэхгүй ямар биет байгааг таниулж мэдүүлэх нь хамгийн чухал. Ялангуяа манай нутагт цөөнгүй уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Иймд бид Улз голын усаа хамгаалж, хянаж байх ёстой. Энэ ажилд тусалж дэмждэг эко төслийнхөнд талархаж байна” гэв.
"Эмч хүн тус лабораторийг ахалж байгаа нь нутгийн иргэдэд Улз голын ус, хөрсний бохирдлыг таниулахад онцгой ач холбогдолтой” гэдгийг төслийн үндэсний зохицуулагч Ц.Туяа онцлон хэлж байв. Тэрбээр, их эмч Б.Сэргэлэнбаатарыг төслийн хүрээнд нийслэлд зохион байгуулах хурал, зөвлөгөөнд оролцож уг асуудлаараа илтгэл тавьж асуудал дэвшүүлэхийг урьсан юм.
"Байгальд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн аяллын багийнханд Баяндун сумын дунд сургуульд эко "ОО" барьсан болон тус сумын эсгий урлалын "Наран” бүлгийнхэн хонины ноосоор эсгий хийж дурсгалын зүйл болон хүүхдийн углааш зэрэг бүтээгдэхүүн хийж өрхийн орлогоо нэмэгдүүлж байгааг тус сумын төслийн зохицуулагч Н.Отгонзаяа сонирхууллаа. Мөн "Ургац” бүлгийн хамт олны тарьж ургуулсан хүнсний нарийн ногооны хүлэмж зэрэг амжилттай хэрэгжиж байгаа олон жижиг төслийг газар дээр нь танилцуулж, туршлага солилцсон юм. Мөн сумын төвийн өмнө талд орших Наранбулагийн орчимд ус хуримтлуулах хөв цөөрмийг энэ оны 9 дүгээр сарын 18-нд байгуулж дуусгасан байна. Энд хөв, цөөрөм байгуулсан онцлог нь Наранбулагаас гадна дөрвөн булагийн болон цас, борооны ус хуримтлуулах хамгийн тохиромжтой газар аж.
Аяллын багийнхан Баяндун сумын төвд байрлах Улз голын Сав газрын захиргаанд зочилж хэрэгжүүлж байгаа ажилтай нь танилцав.Тус сав газрын усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх оновчтой менежментийг хэрэгжүүлэх замаар экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, эдийн засгийн тогтвортой хөгжилтэй бүс нутаг болгож хөгжүүлэх эрхэм зорилготойгоор Улз голын Сав газрын захиргаа нь 2013 онд байгуулагджээ. Улз голын урт улсын хил хүртэл 495 км бөгөөд Дөч, Түргэн гол нь энэ голын томоохон цутгалууд юм. Улз голын сав газар нь 2 аймгийн 11 сумын нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 37961 км.квадрат талбайг эзэлдэг. Энэ сав газарт нийт 175 нуур тойром тоологдсоноос Баян-Адарга, Норовлин суманд тус бүр 6, Баян-Уулд 12, Баяндун суманд 15, Дашбалбарт 34, Чулуунхороот суманд 39, Гурванзагал, Чойбалсан суманд тус бүр 29, Сэргэлэн суманд 5 нуур тойром тоологдсон байна.
Энэ үеэр аялалд оролцож яваа Увс нуур Тэсийн голын Сав газрын захиргааны дарга Д.Тогтохбаяр өөрийн байгууллага болон нутагтаа байгуулсан Ус хэрэглэгчдийн холбооны сайн туршлагыг түгээх зорилгоор танилцуулга хийж, мэдээлэл солилцлоо.
Дашрамд дуулгахад, Баяндун суманд 6 хайгуулын лиценз аваад байгаа бөгөөд 2025 онд усны хэрэглээ 3 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||