- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгойн зүүн чиглэлийн төмөр замд японтой хамтарна
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ гэргий Акиэ Абэгийн хамт Улаанбаатарт
хүрэлцэн ирж, хоёр дахь удаагаа албан ёсны айлчлал хийв. Түүнийг "Чингис
хаан” Олон улсын нисэх буудалд Монгол Улсын Гадаад хэргийн сайд
Л.Пүрэвсүрэн тэргүүтэй албаны хүмүүс тосч авсан. Япон Улсын Ерөнхий сайд
Шинзо Абе Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад
богино хугацааны ажлын айлчлал хийгээд өчигдөр оройдоо эх орон руугаа
буцсан.
Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид
бараалхаж, "Их тэнгэр” цогцолборт Ерөнхийлөгчийн өргөөнд зочилсон. Харин
энэ үеэр тэргүүн хатагтай Х.Болормаа Японы Ерөнхий сайдын гэргий Акиэ
Абэ-г тусгайлан хүлээн авч уулзсан юм.
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абегийн богино хугацааны айлчлалын оргил
хэсэгт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд
Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээний үеэр талууд
хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа улстөр, нийгэм, эдийн засаг
зэрэг бүхий л салбарт өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгааг
тэмдэглэж, Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хvрээнд
технологи шилжvvлэх, хувийн хэвшлийхэн хоорондын харилцааг эрчимжvvлж
хөрөнгө оруулалтыг нэмэгдvvлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн
худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцсон.
Мөн хоёр тал бүс нутгийн болон олон улсын тавцан дахь хамтын
ажиллагааны асуудлаар санал солилцож, харилцан бие биенээ дэмжин
ажиллахаа нотолсон нь айлчлалын гол үйл явдлын нэг болов. Монгол Улсын
Ерөнхий сайд "Энэхvv албан ёсны хэлэлцээний үр дүнд Таван толгойн зүүн
чиглэлийн төмөр замын төсөл болон холбогдох дэд бүтцийн бусад төслүүдэд
хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын санамж бичигт
гарын үсэг зурлаа.
Хэлэлцээний үеэр Япон Улсын зүгээс төсвийн зээлийн дэмжлэг авах, жижиг,
дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай
төслийг хэрэгжүүлэх асуудлаар ярилцаж, энэ чиглэлээр цаашид
үзргэлжлүүлэн ажиллахаар тохиролцлоо. Японы Засгийн газрын хөнгөлөлттэй
зээлээр баригдаж байгаа Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын
менежментийг Японы консерциумтай хамтран хэрэгжүүлэхээр зарчмын
тохиролцоонд хүрлээ.
Мөн Япон Улс 2020 онд Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулах
болсонтой холбогдуулан бэлтгэл ажлын хvрээнд хийгдэх барилга болон бусад
дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд Японы талаас тавьсан саналын
дагуу Монголоос ажиллах хүч илгээхэд бэлэн байгаагаа илэрхийллээ” гэж
хэллээ."Төв азийн орнуудад хийж байгаа айлчлалаа Монгол Улсаас эхэлж
байгаадаа баяртай байна.
Би Япон Улсын Ерөнхий сайдуудаас анх удаа Монгол Улсад хоёр дахь
удаагаа айлчилж байна гэж Ерөнхий сайд Шинзо Абэ хэллээ. Япон, Монгол
хоёр улс нь бүс нутгийн стратегийн чухал түнш орнууд юм. Миний өмнөх
айлчлалаас хойш Япон Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр,
Улаанбаатарын шинэ нисэх буудал барих төсөл зэрэг дээд түвшинд ярилцаж
тохирсон асуудлууд бодитойгоор урагшиллаа.
Энэ нь хоёр орны харилцаа бодит үйл ажиллагаагаар улам гүнзгийрч
байгаагийн илрэл юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын
идэвхтэй энх тайванч бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн улс
төр, аюулгүй байдлын салбарт яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг улам
идэвхтэй урагшлуулах талаар санал нэгдлээ. Монголын эдийн засгийг
тууштай эдийн засгийн бодлоготойгоор, өөрийгөө тэтгэсэн хөгжлийг бий
болгохын төлөө Япон Улс үргэлж хамтран ажиллахад бэлэн байна” гэж Японы
Ерөнхий сайд хэллээ.
Дараа нь Ерөнхий сайд Ш.Абэ УИХ-ын чуулганы танхимд зочлов УИХ-ын дарга
З.Энхболд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилж
байгаа Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ чуулганы танхимд хүрэлцэн ирлээ.
Танд УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа ажлын амжилт сайн сайхныг хүсэн
ерөөе” гэв.
Ерөнхий сайд Ш.Абэгийн Монгол Улсад хийсэн богино хугацааны айлчлалын
хүрээнд Монгол Улсын Гадаад хэргийн Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол
Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Тавантолгойн Зүүн чиглэлийн төмөр
замын төсөлд хамтран ажиллах, иж бүрнээр бүтээн байгуулах ажилд Японы
талыг оролцуулах асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг
зурсан нь энэ удаагийн айлчлалаас Монголын талд үлдсэн хамгийн том
сюрприз байсан юм. Ийнхүү Японы Ерөнхий сайд Ш.Абегийн Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржийн урилгаар хийсэн богино хугацааны айлчлал өндөрлөсөн юм.
Тавантолгойн зүүн чиглэлийн төмөр замд японтой хамтарна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани