- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Оюутолгой” 310, “Эрдэнэт” 202 тэрбумыг төсөвт төвлөрүүлжээ
Тус яамны тухайд валютын ханшийн зөрүүгээс үүдэлтэйгээр хүндрэл гарч байсныг тухай бүрт нь шийдэж ирсэн. Энэ оны хувьд гадаад оронд суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнуудын цалин, бусад төлбөртэй холбогдсон валютын ханшийн зөрүүд 7.9 тэрбум төгрөгийг нэмж тусгахаар төсвийн тодотголд суулгасан гэдгийг сайд хэллээ.
Харин гишүүн Ж.Энхбаяр гадаад оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын даатгалын үйлчилгээтэй холбогдсон зардал багагүй өссөн, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогыг бууруулж тооцсон шалтгааныг тодруулсан юм. Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн "Валютын ханшийн зөрүүнээс болж Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын цалин, даатгалын үйлчилгээ, төлбөр, байрны түрээс, томилолтын зардал зэрэг нь нэмэгдэж байгаа. Гадаад оронд суугаа 350 орчим дипломат ажилтнууд тухайн суугаа орныхоо эрүүл мэндийн даатгалд хамрагддаг, Дипломат төлөөлөгчийн долоон газрын ажилчид даатгалд хамрагдаагүй байсныг нэмж тусгасан” гэж хариулав. Харин Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтсийн дарга Ц.Ганбат "Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогоос цэргийн албан хаагчдын хувцас, сургалтын зардал гэж таван тэрбум төгрөг хасагдсан” гэв.
Ингээд гишүүн Ж.Энхбаяр Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас таван тэрбум төгрөг хасахаар оруулж ирснийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжив. Үүгээр тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, уул уурхайн татварын орлого өнгөрсөн жил хэд байсан, энэ жил хэдий хэмжээний орлого орсон, "Оюутолгой”, "Эрдэнэт”-ээс хэдэн төгрөгийн татварын орлого орсныг тодруулсан юм. Уул уурхайн сайд Р.Жигжидийн хариулснаар, уул уурхайн салбараас энэ оны есөн сарын байдлаар 827.9 тэрбум төгрөгийн орлого орох ёстойгоос 794.6 тэрбум төгрөгийн орлого ороод байгаа бол газрын тосны салбар 213.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 128.8 тэрбумыг төвлөрчээ. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар "Оюутолгой” компани 310.2 тэрбум, "Эрдэнэт” 202.5 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үед "Оюутолгой” 167.7 тэрбум, "Эрдэнэт” 307.8 тэрбумыг төвлөрүүлээд байжээ. Тус байнгын хороо санал, дүгнэлтээ мөн Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Үүний дараа Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хууль, тогтоолын төсөл нь төсвийн тодотголыг дагалдаж өргөн баригдсан юм. Хэлэлцүүлгийн үеэр Ө.Энхтүвшин, Ц.Баярсайхан, С.Дэмбэрэл нарын гишүүд УИХ-ын харьяа байгууллага болох Үндэсний статистикийн хороог өөрчлөн Засгийн газрын агентлаг болгох саналыг дэмжихгүй гэсэн саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Мөн Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Бүртгэл, статистикийн ерөнхий газар гэснийг Бүртгэлийн ерөнхий газрын гэж өөрчлөх санал мөн олонхийн дэмжлэг авсан. Эдгээр саналаа Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
М.Ган
Зууны мэдээURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||