Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Богд уулын 40 мянган га ойг цэвэрлэхэд дахиад 1000 жил шаардагдах нь

 Богд уулын 40 мянган га ойг цэвэрлэхэд дахиад 1000 жил шаардагдах ньМанай гаригийг хучсан их мөстөлтийн дараа үеэс дэлхийн хуурай газар нэлэнхүйдээ ой модоор бүрхэгдэж, ан амьтад болон бидний өвөг дээдсийн орон гэр, орц өлгий нь болж байсан тухай эртний судруудад тодорхой өгүүлсэн байдаг.

Ой модны нөмөр нөөлөг дор хүн сүрэг, салхи шуурга, бороо цас, дайсны довтолгоо, болзошгүй бусад аюулаас нуугдан хоргодож, ан гөрөө хийж, мөөг, жимс самраар нь хооллон амь зууж байсан бөлгөө.

Иймээс хүмүүн төрөлхтөн төдийгүй дэлхий дээрх бүх амьд амьтдын амьдрал сая сая жилээр оршин тогтнож буйн эх үндсийг ой мод гэж үздэг.

Учир нь гагцхүү энэ их ой модны ачаар л агаарын найрлага дахь нүүрсхүчлийн хий сорогдон цэвэршиж, хүчилтөрөгч ялгарч, хортой хоргүй хийн баланс тэгширч, хөвд үүсч, хөрсөн доорхи асар их ус хуримтлагдаж, халуун, хүйтэн, хахир хатуу уур амьсгал зөөлөрч... гээд ойн ач тусыг тоочоод байвал барагдахгүй.

Модны оролцоогүй орон байргүй, түлэх түлшгүйгээр, унтах ор, суух сандал ширээгүйгээр, модноос гаргаж авдаг резин, хуванцар, цаасгүйгээр энэ зууны хүмүүс бид хомсхон амьдралаа төсөөлж болно гэж үү. Хүн биднийг ундаалагч, хир буртгийг ариусгагч гол мөрний маань эхийг ой хөвч манадаг. Автомашинаар бол аккумулятор нь цэвдэг, түүний байнгын цэнэглэгч нь ой хөвч билээ.

Уулын ой мод сүүдрээрээ газрын цэвдгийг нарны хурц гэрлээс нуун далдалж, хөвдөөрөө хучин усны ууршилтыг нь багасгаж, хөндийгөөр дүүрэн нүд баясган цэлэлзэх их гол мөрнийг тэжээж байдаг.

Мод бутанд ургадаг самар, жимс, тос шүүснийх нь ач тусын талаар тайлбарлаж ярих нь илүүц.

Товчхондоо навчит болоод шилмүүст ойн мод, бутнаас өнөөдөр гаргаж авч байгаа 20 мянга гаруй төрлийн ахуйн хэрэгцээний бүтээгдэхүүнүүд хүмүүн бидний өнөөдрийн амин зуулгын салшгүй хэсэг нэгэнт болсон байна.

Дэлхийн хуурай газрын гуравны нэг буюу дөрвөн тэрбум гаруй га-г ой мод эзэлдэг. Ой хөвчид амьдардаг араатан жигүүртнийг тоолох гэснээс нүдэнд харагддагаар нь цэлмэг шөнө тэнгэрийн оддыг тоолох нь арай хялбар.

Эрдэмтдийн тооцоогоор дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг сүүн тэжээлтнүүдийн гуравны нэг, жигүүртэн шувуудын гуравны хоёр нь их ойгоо бараадан амьдардаг. Ой мод үгүй бол наад зах нь сая сая ан амьтан, самар жимс үгүй, нүд баясгаж сэтгэл сэргэм шувуудын жиргээн байхгүй болох билээ. Ойн хишиг буян агуу буюу.

Ой мод ялангуяа шилмүүст ойн нөөц баялгаар Орос орон дэлхийд тасархай. Дэлхийн банкнаас гаргасан судалгаанаас харахад энэ гаригийн ойн нөөцийн дөрөвний нэг нь оросууд, хориод хувь нь бразилиуд, үлдсэн хэсэг нь АНУ, Хятад гээд бусад улс оронд ногддог аж.

Тооны хэлээр илэрхийлбэл дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн 800 сая га талбайг Оросын их ой мод бүрхэж, үүний нь бараг 80 хувийг нь Сибирийн шилмүүсэн ой эзэлдэг бөгөөд энэ их уужим газар нутгийн модны нөөц нь 80 тэрбум шоо метр хүрдэг. АНУ жилд ойн бүтээгдэхүүнээсээ 500 тэрбум долларын орлого олдог гээд бодохоор ойг эдийн засгийн эргэлтэд оруулж зөв менежмент хийж чадвал асар их нөөц байгаа нь харагддаг.

Сибирийн их тайгатай адилтгахаар битүү хөвч ой манай оронд тун бага, 18 сая га хүрэхтэй үгүйтэй боловч зөв ашиглаж мөн нөхөн үржүүлж чадах аваас цөөхөн бидэндээ бол хэдэн зуу тэр бүү хэл мянган жилээр хэрэглэсэн ч хүрэлцэхүйц нөөц байгаа бөлгөө.

Ургаж буй залуу ногоон модыг шөнө дөлөөр хөрөөдөн унагаж хулгайлан зөөх гэмт хэрэгтэнтэй бид хэчнээн жил тэмцээд зогсоож чадахгүй байгаагийн үндсэн нэг учир шалтгаан нь хүмүүсийн хэрэглээг тас хорьсон учир утгагүй хууль тогтоомж гаргаж, хэт чангалснаас байгаль эхийн бүтээсэн энэ их баялгийг зохистой хэмжээгээр амьдрал ахуйдаа ашигладаг, арвижуулж өсгөдөг, эрэлт нийлүүлэлтийг хангадаг тогтоЛцоо өнөө хүртэл бий болж чадаагүй байна.

Энэ байдлыг өөрчлөхгүйгээр Хангай, Хэнтий, Хөвсгөлийн их уулсын ам бүрт байцаагч суулгаж, замын зөрлөг болгонд цагдаа зогсоогоод ч модны хулгай тасрахгүй нь...

Мод бол алт зэстэй адил ухаад шавхчихдаг биш нөхөн төлждөг байгалийн баялаг болох учир хэн хэнээсээ харамлаад хав дараад суух зүйл огт биш. Харин ч эсрэгээрээ шатаж унасан, хорхой шавьжинд идүүлж үхмэл болсон, хөгширч хувхайрсан модыг авч цэвэрлэж байхгүй бол залуу ой ургах нөхцөл бүрдэхгүйгээр үл барам өмхөрч унан ойн түймрийн аюул дагуулж, өт хорхойн голомт болдог.

Түймэрт автаж, хорхойд идүүлэн ургах чадваргүй болсон модны нөөц судлаачдын тооцсоноор улсын хэмжээнд 70 сая шахам шоо метр байгаа нь мөнгөн хэлбэрт шилжүүлбэл хэдэн их наяд төгрөг болно.

Энэ их нөөцийг зөв зүйтэй ашиглаж чадах аваас улсын эдийн засагт нэмэр хандив болох гэхээсээ илүүтэйгээр иргэдийн маань амьжиргаанд ихээхэн дэм болох нь мэдээж. Бид хэдий болтол бирдийн нүдээр ой руугаа харж, хөхөө өвлийн тэсгим хүйтэнд хог түлж гал алдах шахам суух билээ.

Ойрын жишээ авъя.Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүст ойн цэвэрлэгээ хийх хуулиар хориотой байдаг. Өнгөрсөн жил энэ хуулийг Ерөнхий сайд өөрөө зоригтойгоор зөрчин нэгэн захирамж гаргасан нь Богд уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс дэх ойн унанги модыг цэвэрлэх шийдвэр байлаа.

Уг шийдвэрийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулж, Богд уулын ноён оргил Цэцээ гүн рүү авирах явган аялагчдын зам дагуу 40 га ойн унанги модыг цэвэрлэснээр Төр хурхын аман дахь Хонхор тосгоны борчуул энэ өвөл хямд төсөр түлээ түлж, хамгийн гол нь өмхөрсөн унинга модноос цэвэршсэн талбайд залуу модод түрэн ургах нөхцөл тэнд бий болов.

Жил бүр 40 га талбайг унинга модноос цэвэрлэнэ хурдаар цаашаа явбал Богд уулын 40 мянган ойг цэвэрлэхэд дахиад 1000 жил шаардагдах нь.

Энэхүү нийтлэлийг тэрлэгч миний бие өнгөрсөн жил Завхан, Хөвсгөл аймгийн зааг Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газраар явж ажиглалт хийсэн юм. Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газрын гуравны нэг нь ойн сан бүхий газар. Энэ их ойн 50 нь 2002 оны ойн их түймэрт шатчихсан байна. Шатсан ойд судалгаа хийж үзэхэд тэр орчимд 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий уннига байгааг тогтоожээ.

Үүнтэй мөн адил аймгийн Цагаан-Үүр сумын нутагт 2011 онд гарсан их түймэрт ойн сангийн 70 хувь нь шатаж хүн битгий хэл, мал амьтан явах зайгүй мод ширэлдэж унасан байгаа

. Ийм газруудад цэвэрлэгээ явуулах шийдвэр гарсан нь тэртээ 60-70-аад оны социализмын үеийн ой модны үйлдвэрүүд, өнгөрсөн зууны 90-ээд оны үеэр урд хөрш рүү вагон вагоноор нь ачуулсан эмх замбараагүй мод бэлтгэлийн түйрэн сэргэх нь гэх айдас олон хүний дотор мэдээж байгаа. Ойн цэвэрлэгээг хийх гэдэг хэн дуртай нь шүүрч аваад бужигнуулчих ажил яавч биш.

Наад зах нь орон нутагт хүн хүч, мөнгө төгрөг, орчин үеийн техник технологи шаардагдана. Энэ нүсэр ажлыг гарын хуруунд тоологдох цөөн хэдэн мэргэжлийн байгууллага яавч хүчрэхгүй учир орон нутгийн иргэдийн нөхөрлөлүүдээс авахуулаад хугацаат цэргийн албан хүртэл тодорхой хугацаагаар татан оролцуулж болно. Цаашдаа ойн болон Тусгай газар нутгийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах журмуудыг нэн даруй шинэчлэх ажил гарна.

Ойн цэвэрлэгээний ажлыг тодорхой хуваарь төлөвлөгөөний дагуу холбогдох яам, аймаг орон нутаг, цагдаагийн байгууллага эхнээс нь хамтран шат шатандаа хатуу хяналтын дор явуулж эх орны их баялаг ойн хишгээс зохих хувь хүртэх нөөц боломж нь бидэнд байна.

Гагцхүү авснаа буцааж төлдөг байгалийн хуулийг хатуу сахиж, урд их гүрний жишгээр ашигласан нэг модныхоо хоёр мод ургуулж чадах юм бол Монгол маань ойн баялаг хэзээ ч шавхагдан учиргүй юм шүү.

 

"Ногоон Загалмай” ТББ-ын тэргүүн, доктор Ш. Пүрэвсүрэн

Богд уулын 40 мянган га ойг цэвэрлэхэд дахиад 1000 жил шаардагдах нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани