Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Баттуяа: Эрдэнэт үйлдвэр дампууралд хүрсэн зүйл байхгүй

Б.Баттуяа: Эрдэнэт үйлдвэр дампууралд хүрсэн зүйл байхгүйАвлигатай тэмцэх газар Шилэн дансны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заас­ныг үндэслэн  Иргэдийн гаргасан гомд­лыг хянуулахаар Үндэс­ний Аудитын газарт  зарим компаниудыг шилжүүлсэн байгаа. Тухайлбал, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар-Төмөр зам нийгэмлэг, Монгол-Оросын "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Монголросцветмет ХХК зэрэг томоохон компани аж ахуйн нэгжүүд багтаж буй. Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн зургадугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэг, Шилэн дансны тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэдээллүүдийг ил тод болгох ажлыг сайж­руулах талаар зо­хион байгуулалтын арга хэмжээ авч, дүнг холбог­дох танилцуулгын хамт 2015 оны аравдугаар сарын 21-ний дотор Авлига­тай тэмцэх газарт ирүү­лэхийг "Эрдэнэт үйлд­вэр” ХХК-д албан бич­гээр мэдэгдсэн гэх мэдээлэл бий. Энэ ху­га­цаа өнөөдөр дуу­сгавар болж байгаа бөгөөд дээрх асуудалтай холбогдуулан Үндэсний Аудитын газрын дэд дарга Б.Баттуяатай ярилцлаа.

 

-Шилэн дансны хууль хэрэгжээд нэлээд хугацаа өнгөрлөө. Хуулийн хэрэгжилт хэр байна вэ? 

 -Үндэсний Аудитын газар нэгдүгээр сарын нэгнээс энэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хяналт тавих үйл ажиллагаагаа хэрэгжүүлж зохион байгуулаад явж байгаа. Эхний хагас жилийн байдлаар буюу тавдугаар сарын 30-ны байдлаар Аудитын газраас шилэн дансны үйл ажиллагаанд аудит хийгээд зөвлөмж дүгнэлт гаргаж хүргүүлсэн.

 

-Эхний хагас жилийн шилэн дансны хэрэгжилтийг ямар байдлаар аудит хийж, үр дүнг нь гаргасан юм бэ?

 -5000 гаруй байгууллагын шилэн дансны үйл ажиллагааны хэрэгжилтэнд аудит хийж доторхой хэд хэдэн шийдвэрлэгдээгүй болон хуулийн зүйл заалтаар шийдвэрлэгдэх шаардлагатай асуудлууд байгаа учир шийдэх хэрэгтэй байна гэж үзээд Ерөнхий сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яаманд зөвлөмж хүргүүлсэн.

 

-Тус зөвлөмжинд чухам юуг тусгасан юм бэ?

 -Нэгдүгээрт, 5000 гаруй байгууллагад шилэн дансны хэрэгжилтэнд аудит хийж үзэхэд 200-гаад байгууллага шилэн дансны хөтлөлт хийгээгүй байсан. Түүнчлэн аудит хийх явцад 600 орчим байгууллага шилэн дансныхаа зөвлөмжийг хэрэгжүүлээгүй учраас 400 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаадлага хүргүүлсэн.

 Хоёрдугаарт, олон улсын гэрээтэй, хувь нийлүүлсэн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын түвшинд ногдол ашгийн шинж чанартай асуудал байгаа учир төсөвт байгууллага,төрийн өмчит орон нутгийн өмчит байгууллагын адилаар шилэн дансанд хамрагддаг шиг шууд хандаж болохгүй байсан. Тэдгээр байгууллагуудад хувь нийлүүлсэн, олон улсын гэх мэт онцлог шинж чанар байгаа учраас Засгийн газрынхаа түвшинд ярьж байж, шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээнд тэдгээрийн онцлогийг тусгасан аргачлал, арга зүйг боловсруулж гаргах ёстой гэсэн зөвлөмжийг өгсөн.

 

-Сүүлийн  үед яригдаад байгаа АТГ болон иргэнээс ирж байгаа гомдлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ. Зарим иргэд 10-14 хоногийн дотор шийдвэрлэх ёстой гэсэн зүйл ярьж байсан?

 -Үндэсний аудитын газар нь иргэд болон төрийн бус байгууллагуудтай байнга хамтарч ажилладаг. Тиймээс ч иргэдээс ирж байгаа мэдээллийг тухай бүрт нь шалгаж, мэдээллээ ил тод гаргадаг. Харин иргэдээс төрийн байгууллагуудын талаар ирсэн гомдлыг гомдол өргөдлийг шийдвэрлэх хуулийн дагуу л асуудлыг шийдвэрлэдэг. Тухайлбал иргэдээс ирсэн гомдлыг хуульд зааснаар 30 хоногийн дотор судлаж үзээд шийдвэрлэх ёстой. Харин үнэхээр дахиж судлах шаардлагатай гэж үзвэл дахин 30 хоног сунгах боломжтой. Ер нь бол 30-90 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэж хариу өгдөг.

 АТГ-аас ирсэн бичгийн тухайд бол тусгайлсан хэд хэдэн төрийн өмчит хувь нийлүүлсэн байгууллагын тухай бичиг ирсэн нь үнэн. Энэ асуудлыг энэ сарын 30-ны дотор хариу ирүүл гэсэн байсан. Манай байгууллага үүнийхээ дагуу хариу өгсөн.

 

Эрдэнэт үйлдвэр бизнесийнхээ зарчмаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа

 

-Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар Төмөр замтай холбоотой асуудал сүүлийн үед яригдах болсон. ОХУ-д ногдол ашгаа өгч чадахгүй байгаа гэх мэдээлэл ч гараад байгаа. Үнэхээр дээрх дүгнэлтэд ийм зүйл дурьдагдсан болов уу?

 -Шилэн дансны тухайд хуулиа яаж хэрэгжүүлэх вэ гэдэг зөвлөмж нь Засгийн газарт хүргэгдсэн болохоор тодорхой аргачлал нь гарахаар дээрх газруудын шилэн дансаа хөтлөх боломж нь бүрдэнэ. Харин Эрдэнэт үйлдвэрийн тухайд бид хамтарсан шалгалт хийдэг. Энэ үйлдвэр нь хувь нийлүүлсэн хувьцаагаа тараах тухайд бүртгэлээрээ хувьцааныхаа ногдол ашгийг олгох бүртгэлтэй бизнесийнхээ зарчмаар л явж байгаа үйлдвэр.  Харин хувь нийлүүлэгч нь хувьцаа эзэмшигчээ солих саналаа ирүүлсэн албан бичигний дагуу бол хувьцаа эзэмшигчээ солиогүй явж байгаа. Харин хувьцаа эзэмшигчээ сольсныхоо дараа энэ асуудал нь шийдэгдэж, бүртгэл тооцоо дээрээ байгаа мөнгөө өгөх юм. Түүнээс биш хувьцааны ногдол ашиг өгөх, өгөхгүй байсан тухай ярих боломжгүй. Ер нь бол тэр мөнгө нь угаасаа бизнесийн үйл ажиллагаанд орохгүй хадгалагдаад явж байдаг мөнгө биш. Бизнесийн үйл ажиллагаа бол өөрийнхөө эх үүсвэрээр явж байдаг бүртгэл тайланд нь тусгагдсан өгөх ёстой мөнгөний тухай л яригдаж байгаа зүйл.

 

-Эрдэнэт үйлдвэрийг ОХУ-ын талд зарагдах гэж байна гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Үнэхээр хоёр талын аудитын газрын хийсэн шалгалтын дүгнэлтээр Эрдэнэт үйлдвэр ашиггүй ажиллаж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм уу?

 -ОХУ-ын тал хувьцаа эзэмшигчээ солих талаар мэдэгдлээ ирүүлсэн. Энэ нь гэрээндээ яаж өөрчлөлт оруулах уу гэдэг нь хууль журмынхаа дагуу л хэлэлцэгдээд явагдаж байгаа асуудал. Харин ногдол ашгийн тухайд манайх хувьцаа эзэмшигчээ гэрээний дагуу сольсныхоо дараа л энэ ногдол ашгаа авъя гэсэн бичигтэй учраас бүртгэлээрээ байгаа мөнгөө хувьцаа эзэмшигчийн асуудал шийдэгдсэний дараа өгөх ёстой юм. Түүнээс бус Эрдэнэт үйлдвэр дампууралд хүрээд ОХУ-д өгөх ёстой мөнгөө өгч чадахгүй байгаа зүйл огт байхгүй. Мөн энэ мөнгө гэнэт гараад ирсэн зүйл биш. Бүртгэлээрээ бол байж  л байгаа бизнесийнхээ зарчмаар л эргэлдэж байгаа.

 

-Ер нь Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн нөхцөл байдал нь хэр байгаа юм бол. Энэ талаар ямар нэгэн аудитын дүгнэлт гаргасан болов уу?

 -Аудит хийгээд тайлан нь гарсан. Байнгын хороо, УИХ-д хүргэгдсэн. Энэ асуудлаар бизнесийнхээ хувьд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ногдол ашгийн талаар яриад байгаа сүүлийн үеийн мэдээлэл нь тийм онцгой зүйл биш гэж үзэж байна. Ерөөсөө бизнесийнхээ зарчмаар л явагдаж байгаа зүйл. Хувьцаа эзэмшигч нь өөрөө хувьцаа эзэмшигчээ солихыг хүсэж байхад хувьцаа эзэмшигч нь хууль ёс, гэрээгээрээ шийдэгдсний дараа л ногдол ашгаа шилжүүлэх нь зүй ёсны хэрэг биз дээ. 

 

-Иргэд Эрдэнэт зэрэг үйлдвэрийг шилэн дансаа хөтлөөгүй учир арга хэмжээ авах ёстой гэсэн албан бичиг хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа. Энэ талаар тодруулаач?

 -Манай байгууллага аливаа байгууллагад аудит хийдэг болохоос шууд арга хэмжээ авах эрх зүйн орчин байхгүй. Харин аудит хийгээд гарсан тайлан дүгнэлтийнхээ хүрээнд холбоглох байгууллагууд руу санал дүгнэлтээ хүргүүлдэг. Тэр ч утгаараа бид холбогдох газруудад нь санал дүгнэлтээ хүргүүлсэн. Дээрх хэлсэнчлэн онцлог бүхий байгууллагуудын шилэн данс хөтлөх арга аргачлалыг Засгийн газраас гаргаад өгвөл шилэн дансаа хөтлөөд явах боломж бүрэн байгаа. Ер нь бол хууль эрх зүйн орчинг нь маш сайн бүрдүүлэх хэрэгтэй.

Б.Баттуяа: Эрдэнэт үйлдвэр дампууралд хүрсэн зүйл байхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани