- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Р.Жигжид: Оны эхний 9 сард уул уурхайгаас 794.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Уул уурхайн орлого их хэмжээгээр тасалдсанаас тодотгол хийж байгаа гэж ойлгож байгаа. Хэдий хэрийн тасалдал үүсээд байна вэ. Газрын тосны салбар өнгөрсөн жил төсөвт хэдийг оруулсан юм. Энэ жил хэдийг оруулах вэ” гэсэн асуудлыг тодруулсан.
Уул уурхайн сайд Р.Жигжид дээрх асуултад, "Уул уурхайн салбар эхний 9 сарын байдлаар нийтдээ 827,9 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэхээс 794,6 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Энэ нь төлөвлөгөөт зорилтоо 96 хувь биелүүлсэн гэсэн үг. Газрын тосны салбарын хувьд эхний 9 сарын байдлаар 213,7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс төлөвлөгөөгөө 60 гаруй хувийн биелэлттэй байна. Энэ нь үнийн дүнгийн бууралттай холбоотой” хэмээн хариулсан.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин , "Уул уурхайн татварын бүрдүүлэлт ийм өндөр байгаа юм бол яагаад төсөв тодотгох болоод байна вэ” гэсэн асуудлыг Сангийн сайдад тавьсан. Б.Болор сайд тодотгол хийж байгаа нь ганц уул уурхайн татварын орлого гэлтгүй олон хүчин зүйлээс шалтгаалсан гэсэн тайлбарыг өглөө. Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарын гишүүд хэлэлцүүлгийн үеэр төрийн албан хаагчдын цалинг бууруулах тухайд санал нийлэхгүй байгаагаа хэлж байв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ирэх оны төсөв дээр 100 тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт тусгахын оронд цалинг хэвээр нь үлдээ. Эсвэл үр ашиггүй орон тоогоо танах хэрэгтэй. Өнөөдөр төрд 40-60 мянган орон тооны илүүдэл байна. Хот хоёр орлогчтой байна гэсэн. Гэтэл 6 орлогчтой ажиллаж байна. Цэц 16 хүнтэй ажиллаад болоод байдаг байсан одоо 45 ажилтантай болсон. Шүүхийн ерөнхий зөвлөл 9 ажилтантай байсан бол 180 болж томорсон. Энэ мэт байдлаас харахад цалинд гар дүрэхгүй байх бололцоо бий” гэсэн юм. Ингээд гишүүд үгээ хэлж дууссаны дараагаар уг асуудлыг дараагийн шатны хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Байнгын хорооны хуралдааны төгсгөлд ирэх оны төсвийн асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн. Мөн үеэр ч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Шинэ хөрөнгө оруулалт гэж 100 тэрбумыг төсөвлөхийн оронд барьж дуусгаагүй цэцэрлэг сургуулиа дуусгах нь зүйтэй. Түүнчлэн концессийн гэрээгээр ажил үйлчилгээ хийсэн аж ахуй нэгжүүдийн мөнгийг ирэх онд бүрэн шилжүүлэх хэрэгтэй. Энэ хоёр асуудлыг анхаарч ажиллах нь зөв шүү” гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байлаа. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Батхүү ахалж ажиллахаар боллоо.
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||