- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Татаас өгөхгүй бол түлш үйлдвэрлэхгүй
"Цэвэр агаар сан”-гийн төсөвт суусан 2.1 тэрбум төгрөгийн татаасыг үйлдвэрлэгчдэд өгөөгүй байна
Гэр хорооллын айл өрхийг сайжруулсан болон шахмал түлшээр хангах, үүний тулд нөөц бүрдүүлэх зорилгоор 2.1 тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт суулгажээ. Агаарын бохирдлыг бууруулахад ойрын, дунд, урт хугацааны стратеги боловсруулснаас нийслэлийн зүгээс богино болон ойрын хугацаанд хийх ажлаа дуусгасан байна. Энэ нь гэр хорооллын 180 орчим айл өрхийн уламжлалт болон дутуу шаталттай хуучин зуухыг сайжруулсан зуухаар сольсон явдал юм. Харамсалтай нь сайжруулсан түлш үйлдвэрлэгчдэд улсаас олгодог татаасыг өгөхөө больсон тул хэрэгцээт хэмжээгээр нь үйлдвэрлэх сонирхол тэдэнд үгүй болжээ.
Хотын төвийн хамгийн их гэр хороололтой гэгддэг Баянгол дүүргийг 2013 оноос сайжруулсан зуухны хөтөлбөрт бүрэн хамруулсан. Тус дүүргийн хэмжээнд 23 хороо байдгийн ес нь гэр хороололтой. Гэр хорооллын 12 мянган айл өрхөд хүйтний улиралд 40 орчим мянган тонн сайжруулсан түлш шаардлагатай.
Энэ жилийн хувьд сайжруулсан түлш үйлдвэрлэгч таван компани хотын хэмжээнд 165 мянган тонн түлш нийлүүлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн байна. Энэ нь нийт 55 мянган айл өрхийг хангах хэмжээний түлш юм. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний түлшээр дан ганц Баянгол, Чингэлтэй дүүргийн гэр хороолол бүхий хоёр хороог л хангах болчхоод байна. Гэтэл манай хотын сайжруулсан түлшний хэрэгцээ 700 орчим мянган тонн.
Түлш үйлдвэрлэгч таван компани хотын хэмжээнд 165 мянган тонн л түлш нийлүүлэх боломжтой
Сайжруулсан түлш хийхэд маш өндөр технологи шаардлагатай тул улсаас татаас олгох бодлого хэрэгжүүлж байсан. Энэ нь түүхий нүүрсний үнээр иргэдийг сайжруулсан түлш хэрэглүүлэх зорилготой. Тиймээс үнийн зөрүүг татаас хэлбэрээр үйлдвэрлэгчдэд олгож ирсэн. Жишээ нь, өмнөх жилүүдэд нэг тонн түүхий нүүрс 80 мянган төгрөг байхад сайжруулсан түлшний үнэ 125 мянга байв. Тиймээс сайжруулсан түлшээ 80 мянгаар тооцож, зөрүү 45 мянган төгрөгийг улсаас тухайн компанид өгдөг байсан нь иргэдийг түүхий нүүрснээс татгалзахад түлхэц болж эхэлсэн. Гэтэл өнгөрсөн жилээс татаасыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хассан хэмээн нийслэлийн Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ хэллээ.
Сайжруулсан түлшийг бөөнөөр нь үйлдвэрлэж, хадгалахад эрсдэлтэй байдаг аж. Хэрэв чийг авбал ашиглах боломжгүй. Түүнчлэн зөвхөн өвөл хэрэглэдэг учраас зуны турш үйлдвэрлэх болдог аж. Энэ мэт нэмэгдэл зардал ихтэй учраас үйлдвэрлэгчид татаас авахаас аргагүй аж. Татаас олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр БОНХАЖЯ-нд удаа дараа санал хүргүүлсэн ч Засгийн газрын тогтворгүй үйл ажиллагаанаас болж хурлаа хийж чадахгүй жил гаруй болжээ. Энэ жилийн татаасыг 40 мянган төгрөг байхаар санал гаргасан бөгөөд хүйтрэхээс урьтаж даруй шийдэхгүй бол үйлдвэрлэгчид түлшээ хийж эхлээгүй байна.
Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо "2013 оны нэгдүгээр сараас манай дүүрэг бүрэн шаталттай зуух, боловсруулсан түлш хэрэглэх бүс болсон. Өдийд сайжруулсан түлш нийлүүлэх ажил эхэлсэн байх учиртай ч "Цэвэр агаар сан”-гийн төсөвт суусан 2.1 тэрбум төгрөгийн татаасыг үйлдвэрлэгчдэд өгөөгүй байна. Манай дүүргийн хэмжээнд боловсруулсан түлш худалдах цэг бэлэн төдийгүй 2000 тоннын багтаамжтай агуулах бий. Өнгөрсөн хугацаанд боловсруулсан түлш үйлдвэрлэдэг компаниудтай удаа дараа уулзсан боловч нүүрснээс өндөр үнэтэй түлшийг татаасгүйгээр үйлдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн мягмар гарагийн хуралдаанаар долоо хоногийн хугацаанд салбарын яамнаас хариу авах санал гаргасан” гэв.
Б.Бямбасүрэн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||