- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Д.Батжавхлан: Төмөрлөгийн үйлдвэр эдийн засагт чухал байр суурь эзэлнэ
Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн Ерөнхий захирал Д.Батжавхлантай ярилцаа.
-Саяхан болсон "Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулган-2015”-д танай компани хэрэгжүүлж байгаа төс-лийнхээ талаар танилцуулсан. Нэлээдгүй хэл ам дагуулж байгаа ажлынхаа явцыг манай уншигчдад хэлж өгөөч?
-Манай төсөл 2010 оноос эхэлсэн. Энэ ажлыг концессийн гэрээгээр хийнэ. Концессийн гэрээг Засгийн газартай 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан. Тэр дагуу ирэх 3-4 жилийн дотор Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг "Уул уурхай, металлургийн цогцолбор” болгон хөгжүүлэх бүтээн байгуулалтыг хийнэ. Мэдээж хүмүүс янз бүрээр ярьж байна.
Манай компани гэрээний хугацаанд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж, металлургийн цогцолбор барьж байгуулаад, гэрээний хугацаа дуусахаар төрд буцаан үнэ төлбөргүй шилжүүлэх юм. Төсөл хэрэгжсэнээр дотоодын гангийн хэрэгцээг 100 хувь хангана.
Түүнчлэн төмрийн хүдрийн нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ингэснээр гадаад валютын урсгалыг наашлуулан, тогтвортой эх үүсвэрийг бий болгоно шүү дээ.
Мөн ажлын байр нэмэгдэж, манайхыг дагасан жижиг дунд үйлдвэрлэл ч өснө. Бас татварын орлого өсч, бүс нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь бидний олон жилийн мөрөөдөл биелж, манай улс гангийн үйлдвэртэй, гантай болно.
-Төсөл хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал нь дэд бүтэц гэж та хэлж байсан. Дархан-Уул аймгийн тухайд харьцангуй дэд бүтэц сайтай газар биз дээ?
-Тиймээ, хөндлөнгөөс харвал төмөр зам, авто зам, эрчим хүч байгаа. Гэхдээ үйлдвэрлэл явуулахад хүрэлцэхгүй гэдгийг хүмүүс ойлгох учиртай. Энэ төслийг хоёр үе шатаар хэрэгжүүлж байна.
Нэгдүгээр шатанд төмрийн хүдрийн уурхайнуудаа эдийн засгийн эргэлтэд оруулсан. Уурхай хэвийн ажиллаж байлаа. Мөн төмөр зам болон авто замын дэд бүтэц болон эрчим хүчний асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс 27 км-ын зайд орших Төмөр толгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Энэ үйлдвэр маань гурван сая тонны хүчин чадалтайгаар ажиллаж байна.
Мөн стратегийн орд болох Төмөртэйн уурхайгаа 2012 онд нээсэн. Цагт 750 тонны хүчин чадалтай хуурай соронзон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд эхэлсэн. Ийнхүү ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулснаар ган үйлдвэрлэх үндсэн түүхий эд бэлэн болж байгаа юм.
Мэдээж энэ түүхий эдийг дан ганц хуурай соронзон баяжуулах үйлдвэрээр хийхгүй. Тиймээс үүнтэй уялдаатайгаар дараагийн шатны үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах нь зүйтэй.
Ингэж ган бөмбөлөг үйлдвэрлэх олон улсын стандартад нийцсэн түүхий эдээ гаргаж авна. Үүндээ тулгуурлан ангижруулсан төмрийн үйлдвэр байгуулах нь зүйтэй. Эцсийн дүнд манайх ган үйлдвэрлэгч орон болно. Үндэсний томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлснээр импортоор ган бүтээгдэхүүн авахыг зогсоох боломжтой.
-Тэгэхээр энэ төслийн ач холбогдол, үр дүн улсын хэмээнд өндөр байх болно гэж хэлэх гээд байна уу?
-Төслийн үр дүн нь гадагш гарах валютын урсгалыг зогсоохоос гадна барилгын үндсэн түүхий эд болох арматурын үнэ буурна. Үүнийг дагаад орон сууцны үнэ буурна.
Мэдээж ажлын байр нэмэгдэнэ гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ. Ер нь аливаа улс ган бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхгүйгээр хөгжинө гэдэг хэцүү.
Ялангуяа, манайх шиг төмрийн хүдрийн нөөц арвинтай хэдий ч импортоор ган бүтээгдэхүүнээ авч байгаа улс дэлхий дээр байхгүй. Харин байгалийн баялаггүй бол гаднаас авахаас аргагүй. Тэгэхээр бидэнд маш том боломж байна. Үүнийг ашиглах л хэрэгтэй.
-Үр өгөөжийг нь тодорхойлох боломж бий юу. Учир нь энэ төслийн талаарх ойлголт тийм ч таатай биш байдаг шүү дээ?
-Уг нь бидний хэрэгжүүлж байгаа төслийг мега гэж нэрлэж болох юм. Яагаад гэвэл, зөвхөн экспортод гаргаж, импортыг халахаас гадна үр өгөөж өндөртэй.
Тухайлбал, Дархан, Сэлэнгийн бүсэд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх каластерийг барих боломжтой. Манай үйлдвэр төмрөө боловсруулаад эхлэх үед тэнд жижиг, дунд үйлдвэрүүд жинхэнэ утгаараа хөгжинө гэж хардаг. Магадгүй, "Мерседес бенз”, "Тоёото” компанийн түүхий эдийг тэд хийгээд явахыг үгүйсгэхгүй.
Хамгийн гол нь манай улс төмрийн хүдрийн судалгаагаа хийж чадаагүй. Нөөцөө тогтоогоогүй байгаа юм. Учир нь сүүлийн үед энэ төрлийн нөөц их хэмжээтэй байгаа нь судалгаа, хайгуулын ажлаар илэрч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ баялгаа ашиглаад бүтээн байгуулалт хийгээд явах хэрэгтэй. Тиймээc энэ төсөл хэрэгжсэнээр манай улсын эдийн засагт үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаа юм.
-Энэ төсөл улсын эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулна гэж байна. Бас ажлын байрыг нэмэгдүүлнэ гэлээ. Гэхдээ танай компани ажилчдынхаа цалинг өгөхгүй байгаа тухай яриа бий?
-Аливаа үйлдвэрлэлийг явуулахад олон асуудал тулгардаг. Сүүлийн үед гарч байгаа бэрхшээл бий. Гэхдээ үүнийг бид жижиг зүйл учраас шийдвэрлэх боломжтой. Яг одоогоор цалингаа авч чадаагүй ганц ч хүн байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Цаг хугацаанд нь тогтмол тавьж байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл ташаа гэдгийг хэлье.
-Бас төмөр тушаасан хүмүүс мөнгөө авч чадахгүй байна гэж байсан шүү дээ?
-Хаягдал төмрийн төлбөрийг хойшлуулсан тохиолдол гарсан. Гэхдээ төлбөрийг барагдуулж байгаа. Энэ мэтчилэн ганц нэг жижиг асуудал гарсан. Бидний хувьд том зорилт ажиллаж байна. Төслийн хэмжээнд төлөвлөсөн ажлаа гүйцэтгэж байна. Мэдээж зарим саад болж байгаа зүйлд төмрийн хүдрийн уналт хүндрэл учирч байгаа.
Ер нь бидэнд нууж,хаах юм огт байхгүй. Хаягдал төмөр цуглуулж нийлүүлдэг хүмүүсийн хувьд бага үнийн дүнтэй байсан хэсгийг бөөнд нь төлөх зохицуулалт хийсэн.
Энэ нь тухай бүртээ мөнгөө авч амьдралдаа зарцуулахаар төлөвлөсөн xүмүүст чирэгдэл учруулсан байхыг үгүйсгэхгүй.
-Танай үйлдвэрийг дампуурах нь, хүмүүсийг олноор нь халж байна гэж байсан?
-Манай үйлдвэр үндсэн хоёр бүтээгдэхүүн нийлүүлж байна. Цувимал ган бүтээгдэхүүн болон хүдрийн экспорт хийж байгаа. Одоогоор дэлхийн зах зээл дээр хүдрийн үнэ унасан байгаа нь үйлдвэрлэлд нөлөөлж байгааг хүмүүс oйлгох хэрэгтэй байна л даа. Түүнээс байгаа зүйлийг харамлаад байгаа юм байхгүй шүү дээ.
Энэ мэтчилэн цаг зуурын саад гарсныг үйлдвэр зогсох хэмжээнд хүрсэн мэт ойлгож болохгүй. Эдийн засгийн хямралын үед зөв хэмнэлт гаргахын тулд горим батлан ажилласан. Нөөц боломжоо ашиглан цогц арга хэмжээ авсны дүнд ажил хэвийн явж байна.
Тухайн үедээ үйлдвэрийн зарим ажилчдад чөлөө өгсөн нь үнэн. Гэхдээ хоморголон халаагүй юм шүү дээ. Чөлөө олгосон ажил эргүүлэн дуудаж ажилд нь оруулж байгаа.
Одоогийн байдлаар 300 гаруй ажилдаа орсон байгаа. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн гурван сумыг дамжсан авто замын ажил дээр 200 ажилтнаа оролцуулж байна. Түүнчлэн баяжуулах үйлдвэрээ нэг хэсэг зогсоосон байсныг хэвийн горимд оруулан ажиллаж байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||