- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголын нутаг дэвсгэрийн 40%-ийг геологийн зураглалд оруулна
"Монголын геологи, хайгуул -2014” чуулга уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлсэн үг
Монгол Улсын геологийн салбарт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг төрийн болон
төрийн бус байгууллагууд хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг
"Монголын геологи, хайгуул ” чуулга уулзалтад оролцогч Та бүхэнд Уул уурхайн
яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Өнгөрсөн чуулга уулзалтаас хойшхи хугацаанд эрдэс баялгийн салбарын эрх зүйн
шинэтгэлтэй холбоотой багагүй ажлыг хийж гүйцэтгэлээ.
Тухайлбал "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”,
"Хөрөнгө оруулалтын тухай” хууль, "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай”,
"Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт”, "Ашигт малтмалын
тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /Алтны ил тод байдлын тухай/
хуулиудыг УИХ-аар батлууллаа.
Цаашид "Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”, "Ашигт малтмалын
тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, "Газрын тосны тухай хуулийн
шинэчилсэн найруулга”, "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай” хуулийн
төслүүдийг боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар
ажиллаж байна.
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд "Монгол төмөр”.
"Монгол зэс”, Алт, Жонш, Нүүрс, Холимог металл, Газрын ховор элемент зэрэг
хөгжлийн хөтөлбөрүүдийг салбарын мэргэжлийн холбоодтой хамтран боловсруулж
байна.
Эрдэс баялгийн салбарын эдгээр эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулахад энэ
салбартай ажил мэргэжлээ холбосон эрдэмтэд, мэргэжилтнүүд, төрийн болон төрийн
бус байгууллагын төлөөлөл, геологчид та бүхэн санал бодлоо илэрхийлж "долоо
хэмжиж нэг огтол, бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдгээр тал бүрээс нь нухацтай
хэлэлцэж хариуцлагатай оролцсонд та бүхэнд талархал илэрхийлье.
Төрөөс эрдэс баялгийн салбарт 2025 он хүртэл баримтлах бодлогод төр хувийн
хэвшлийн түншлэл, хууль эрх зүйн тогтвортой байдал, байгаль орчны хамгаалал,
орон нутгийн иргэдтэй харьцах харилцаа, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл
ажиллагааг олон улсын жишигт хүргэх, Монголын Геологийн албыг байгуулах зэрэг
тулгамдсан олон асуудлыг зохицуулахаар тусгаж, түүнчлэн энэ салбарт хөрөнгө
оруулалт татах, урт хугацаанд тогтвортой хөгжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
нэр хүндийг дээшлүүлэх зорилтуудыг багтаасан түүхэн чухал ач холбогдолтой
баримт бичиг болсон. Монголын геологийн албаны бүтэц зохион байгуулалтыг
оновчтой болгох талаар бодлогын баримт бичигт тусгагдсаны дагуу УИХ-д өргөн
барих Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд дээрх асуудлуудыг
тусгаад байна.
Дашрамд дурдахад, Уул уурхайн яам удахгүй Засгийн газраар хэлэлцүүлэх "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс
тогтоосон газарт олгох, геологи хайгуулын ажил, ашигт малтмалын ордын нөөц,
баялгийн үнэлгээг зөвхөн мэргэжлийн байгууллага, мэргэшсэн, дадлага туршлага
бүхий салбарын мэргэжилтнүүд гүйцэтгэдэг байх зэрэг эрх зүйн орчинг
бүрдүүлэхээр тусгаад байна.
Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны хөтөлбөрт геологи хайгуулын ажилд
зарцуулах улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 2016 онд Монгол улсын
нутаг дэвсгэрийн 40%-ийг 1: 50,000 геологийн зураглалын ажлаар бүрхэх зорилтын
хүрээнд 2013 онд 7,3 тэрбум төгрөгийн төсөвт ажил гүйцэтгэсэн бол 2014 онд 10
тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөөд байна.
Улсын төсвөөс геологийн судалгаанд зарцуулах хөрөнгийн хэмжээ жил бүр өсөн
нэмэгдэхийн хэрээр судалгааны олон шинэ төслүүдийг хэрэгжүүлж ажлын цар хүрээ
тэлж байна. Монгол улсын хэмжээнд хувийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа хайгуулын
ажлын үр дүнд ашигт малтмалын ордууд нээгдэж, эрдэс баялгийн санг нэмэгдүүлж,
зарим төрлийн ашигт малтмалын нөөц, баялгаар Монгол улс дэлхийд дээгүүр жагсах
болсон нь геологич, хайгуулчин та бүхний бүтээлч хөдөлмөрийн үр дүн билээ.
Мөн түүнчлэн 2014 онд багтаан ашигт малтмалын ордын нөөц, баялгийг тайлагнах
систем, ангилалыг боловсронгуй болгох зорилтын хүрээнд олон улсын CRIRSCO
байгуулагын гишүүнээр албан ёсоор элсэх бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад
байна.
Төрөөс дэвшүүлсэн бодлого, хөтөлбөр, зорилтын хүрээнд Та бүхэн илүү
хариуцлагатай, үр дүнтэй ажиллах цаг үе угтаж байгааг ухамсарлан Монгол Улсын
хөгжлийн төлөө хамтран ажиллаж тодорхой амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй
байна.
Та бүхний амьдрал тань аз жаргалаар дүүрэн байж ажил үйлс тань өргөжин
хөгжихийн ерөөлийг дэвшүүлье. Чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||