- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Д.Эрдэнэбат: Дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь чухал
"Монголд үйлдвэрлэв” чуулга уулзалтанд 500 гаруй зочид, төлөөлөгч оролцож байгаагийн 45 хувь нь бизнесийн хүрээнийхэн байна. Цаашилбал, төрийн байгууллагын төлөөлөл 15 хувь, гадаадын зочид 15 хувь, эрдэмтэн судлаачид 15 хувь, мөн төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагын төлөөлөл 10 хувийг эзэлж байна. "Монголд үйлдвэрлэв” чуулга уулзалтыг цаашид хоёр жил тутамд зохион байгуулна гэж Аж үйлдвэрийн яамнаас төлөвлөжээ.
Тус чуулганаар төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого /2015-2030 он/ болон түүний дагалдан гарч буй баримт бичгүүдийг танилцуулах юм. Үүнд, Үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, үндсэн түүхий эдийг дотооддоо боловсруулан, дэвшилтэт техник, технологийг нутагшуулан экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгыг тодорхойлсон стратеги төлөвлөгөө /2015-2020 он/ багтаж байна. Мөн "Аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглал”, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хууль, Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хууль зэргийг чуулганд оролцогчдод танилцуулж, хэлэлцүүлэх юм.
-Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат чуулганд хэлсэн үгэндээ, "Монгол орны өрсөлдөх чадвар 133 орноос 109 дүгээрт жагсаж байна. Үүнийг бид анхааралдаа авч, төрөөс баримтлах аж үйлдвэрийн салбарын дунд хугацааны бодлогыг тодорхойлсон” гэдгийг онцлоод, газрын тос боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатайг дурьдаж байлаа.
Тэрбээр мөн "Монгол Улс сүүлийн 25 жилийн хугацаанд эдийн засгийн салбарт гарсан туршлага дээрээ тулгуурлаж, Төрөөс баримтлах аж үйлдвэрийн дунд хугацааны бодлогоо тодорхойллоо.Төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажил нь ойрын ирээдүйн зорилго болоод байна. Тиймээс шинэ техник технологи, арга туршлагыг хэрэгжүүлэх бодлого барьж байгаа. Өнөөгийн нөхцөлд манай улс БНХАУ-аас өөр эдийн засгийн харилцаатай бусад улсад 90 хувийн алдагдалтай нефтийн худалдаа хийж байна . Тиймээс дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь чухал байна.
Баруун бүсэд жилдээ хоёр сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр, зүүн бүсэд жилдээ 300 мянган тонн хүртэлх газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах боломжтой. Дархан, Сэлэнгэд хар төмөрлөгийн үйлдвэрлэл байгуулах, нүүрснээс байгалийн хий гаргах техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчны үнэлгээг боловсруулах ажлыг төлөвлөөд явж байна” гэсэн юм.
Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг төлөөлөн түүний ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа: "Азийн
улс орнуудад хөгжиж байгаа аж үйлдвэрийн салбарын туршлагаас харахад
сүүлийн үеийн шинэ техник технологи, хөрөнгө оруулалт татан оруулж,
мэргэшилтэй ажиллах хүчнээ хөгжүүлж, урт хугацааны хөдөлмөр, шинэ
санаачлага гаргасны үр дүнд өнөөгийн амжилтанд хүрсэн байна.
Засгийн газраас аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор хууль эрх зүй, эдийн засаг, татвар санхүүгийн нөхцөлийг боловсронгуй болгох, түүний дотор дэд бүтцийг хөгжүүлэх, тааламжтай нөхцөлөөр экспортыг нэмэгдүүлэх, худалдааны хэлэлцээ, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэхэд саад болж буй төрийн байгууллагын чиглэлийг олон шат дамжлага, хүнд суртал, авлигыг арилгахаар хүчин чармайлт гаргаж байна. Даяаршсан дэлхийн хөгжлийн чухал зуун болсон 21-р зуунд Монгол Улсын хөгжлийн толь болсон "Монголд үйлдвэрлэв” хаягтай монгол брэндийг үйлдвэрлэх ажилд хувь нэмэр оруулна гэж найдаж байна” гэлээ.
Харин Эдийн засагч Д.Содном уг чуулганы үеэр,
-"Хөдөө
аж ахуйн салбарыг хөгжүүлэх хамгийн том алхам бол аймаг, сум болгонд
мах, арьс, шир боловсруулах цех байгуулах явдал юм. Монгол Улсын малын
тоо энэ жилийн байдлаар 60 саяд хүрээд байна. Тиймээс зөвхөн уул уурхайгаас хараат байдаг эдийн засаг хойно хоцорч, хөдөө аж ахуйн боловсруулсан бүтээгдэхүүнээ экспортлох ёстой ” гэдгийг онцлов.
Эх сурвалж: Тimes.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||