- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгой гуравдугаар улирлын үйлдвэрлэлийн хэмжээгээ зарлалаа
Түркойз хилл ресурсын гүйцэтгэх
захирал Жеф Тигэсэн мэдэгдэл хийжээ. Тэрээр "Долдугаар сард үйлдвэр
төлөвлөсний дагуу амарсан ч гуравдугаар улирлын үйлдвэрлэл өмнөх үеүдээс
баяжмал, агуулсан зэсийн хувьд илүү гарч, шинэ дээд амжилт тогтоолоо.
Харин алтны агууламж буурсан тул үйлдвэрлэл буурсан. Гэхдээ дөрөвдүгээр
улиралд өснө гэсэн хүлээлттэй байна” гэжээ.
Энэ оны гуравдугаар улиралд өмнөх улиралтай харьцуулахад Оюутолгойн
үйлдвэрлэл 8.5 хувиар өссөн байна. Харин зэсийн хэмжээ хүдэр дэхь
агууламж нэмэгдсэн учир 1.3 хувиар өссөн аж. Гэхдээ алтны хэмжээ өмнөх
улирлаас 48.5 хувиар буурчээ. Гуравдугаар улиралд
- 56,000 тн зэс бүхий баяжмал,
- 123,000 унц алт бүхий баяжмал,
- 388,000 унц мөнгө бүхий баяжмал үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад харгалзан 53, -6.8, 79.7 хувиар тус тус өөрчлөгдсөн байна.
2015 онд компани 175,000-195,000 тн зэс бүхий баяжмал, 600,000-700,000 унц алт бүхий баяжмал үйлдвэрлэхээр ажиллаж байгаа юм.
Далд уурхайг хөгжүүлэх гэрээг зурж, шинэчилсэн ТЭЗҮ-г Монголын Ашигт
малтмалын газар наймдугаар сард хүлээн авсан. Иймд урьдчилсан бэлтгэл
ажлыг хангахын зэрэгцээ капиталын зарцуулалтын тооцоог шинэчлэх ажлыг
2016 оны нэгдүгээр улиралд багтаан дуусгах юм байна. Компани 2015 оны
эцэст далд уурхайн санхүүжилтыг шийдэж, 2016 оны хоёрдугаар улирлын
эхээр бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж төлөвлөжээ.
Эх сурвалж: www.turquoisehill.com
Tуркойз хилл ресурсын тухай
Салбар: Уул уурхай
Бирж: Нью Йорк
Симбол: TRQ
Хувьцааны тоо: 2.012 тэрбум ширхэг
Хаалтын ханш: 3.04
Гол орд нь Оюутолгой бөгөөд уг ордын 66 хувийг эзэмшдэг. Үлдсэн 34
хувийг Монголын Засгийн Газар эзэмшиж байна. Уг орд нь Монголын өмнийн
говьд, Хятадын хилээс холгүй оршдог. Төслийг 2010 оноос хэрэгжүүлж
эхэлсэн бөгөөд 2013 онд анхны баяжмалыг ил уурхайгаас олборлож, Хятад
улс руу экспортолж эхэлсэн.
2014 оноос ил уурхайн үйл ажиллагаа жигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Ордын нөөцийн 80 хувь нь далд уурхайд оршдог учир далд уурхайг хөгжүүлэх нь төслийн үнэ цэнэд чухал ач холбогдолтой юм.
Гэвч 2013 оны долдугаар сард ил уурхайн зардал төлөвлөснөөс хэтэрч, Монголын талд ногдох зээл өссөн, ногдол ашиг авах хугацаа хойшилсон зэрэг үндэслэлээр Засгийн газраас далд уурхайн хөгжүүлэлтийг зогсоож, асуудлыг шийдвэрлэх хэлэлцээрийг эхлүүлсэн юм.
Хэлэлцээр бараг хоёр жил үргэжилсэн бөгөөд 2015 оны тавдугаар сард "Далд уурхайн хөгжүүлэлт ба санхүүжилтийн төлөвлөгөө”-г талууд баталсан. Үүнээс хойш компани ТЭЗҮ-ийг шинэчлэх, санхүүжилт босгох үйл ажиллагааг эрчимтэй хийж байгаа бөгөөд 2016 оны эхээр санхүүжилтыг босгож, дунд үе гэхэд далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж тооцоолжээ.
Компанийн зүгээс Оюу толгойн орд нь 24.9 тэрбум фунт зэс, 11.9 сая унц алт, 78 сая унц мөнгөний нөөцтэй, 41 жил ашиглах боломжтой гэж үздэг юм.
Бэлтгэсэн: Гаүли үнэт цаасны компани
GoGo.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||