Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгой дэлхийн хамгийн том 10 үйлдвэрийн нэг болжээ

Оюутолгой дэлхийн хамгийн том 10 үйлдвэрийн нэг болжээ

 

1990-ээд оны үед хайгуулын геологийн газрын зураг дээр "Оюутолгойн зэсийн илрэл” нэртэй байсан энэхүү ордын хүдэр нь газрын гадаргуу дээр цухуйж байсан гэдэг. Оюутолгойн ордын орчин үеийн эрэл хайгуулын ажил 1997 оны дөрөвдүгээр сараас эхэлж өнөөдрийн байдлаар 12 км үргэлжлэх хүдрийн биетийг илрүүлээд байгаа билээ. 2010 оноос Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажил өрнөж, 2012 оноос өмнөд Оюугийн ордоос ил аргаар олборлолтоо эхлэсэн билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр сэтгүүлчдийн баг Оюутолгойн уурхайн ажилтай танилцсан юм.

МАНХЭТТАН АРАЛТАЙ ХYДРИЙН БИЕТЭЭ ЖИШИЖ БОЛНО


Говийн шаргал наран таатайхан ээх намрын дулаахан өглөө бид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Шивээ-Овоо гэдэг газар баригдсан "Ханбумбат” нисэх онгоцны буудалд газардсан юм. Нисэх онгоцны буудлын загвар нь үндэсний монгол гэрийг архитектурын давтагдашгүй дизайнтай хослуулж, Оюу Толгойн үндсэн олдвор алт, зэсийн талстаар чимэглэсэн өвөрмөц хэлбэртэй шинэ онгоцны буудал хараа булааж байв.

Онгоцны буудлаас найман км-т Эрдэнэтийн ордоос гурав дахин том, үйлдвэрийн хэмжээний хувьд дэлхий дээрх хамгийн том 10 үйлдвэрийн нэгт багтаж буй Оюутолгойн орд бий. Анх Оюутолгойн хайгуулын лицензын талбай 40х35 км байсан бол өнөөдрийн байдлаар ашиглалтын лицензын талбай 10х8 км болжээ. Уурхайн гол тоног төхөөрөмж, барилга байгууламж энэ талбайн төв хэсгийн хойд талд хааш хаашаа таван км орчим газар эзэлдэг юм байна.

Эндээс олдсон хүдрийн биетийг АНУ-ын Нью-Йорк хотын худалдаа үйлдвэрлэлийн том арал болох Манхэттантай жишиж харуулсан нь хөрөнгө оруулагчдыг татахад ач холбогдлоо өгсөн гэж байв. Харин энд ирж буй монголчууддаа зориулан хүдрийн биетээ Улаанбаатар хоттой адилхан машстабаар хийж өлгөжээ.

Одоо ил аргаар олборлож буй өмнөд Оюугийн ордын дундаж агуулга нь 0.3 хувийн зэсийн агуулгатай. Харин газрын гүнийх 0.6 хувь, цаашлаад хоёр хувиас илүү юм байна. Ордын нийт нөөц баялгийн 80 хувь нь газрын гүнд байдаг. Тиймээс газрын гүнээс хүдэр олборлох зориулалтаар нэгдүгээр босоо амыг 1385 метр гүнд нэвтрүүлж хүдрийн биетийнхээ доогуур тунел хийж байсан ч хоёр жилийн өмнөөс энэ ажиллагаа зогсжээ. Өнөөдрийн байдлаар 15 орчим км тунел бэлэн болсон байна. Хоёрдугаар босоо ам нь 1180 метрийн гүнд очоод, тавдугаар шавт гэх агааржуулалтын нэг босоо ам 200 метр яваад зогсжээ.

1.5 САЯ ТОНН БАЯЖМАЛ ЭКСПОРТОЛЖЭЭ


Хоёр тонны жинтэй савласан ууттай баяжмалаа 16 ширхгээр нь нэг машинд ачаад гадаад зах зээлд гаргаж байна.

Ил уурхайн ам өнөөдрийн байдлаар 600 орчим диаметр, гүн нь 220 метр болж байна. Цаашид гүн нь огцом нэмэгдэхгүй уурхай хажуу тийшээ тэлж явна. Өнөөдрийн байдлаар 110 орчим тонн хүдэр үйлдвэртээ боловсруулаад 1400-2000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байна. Зэсийн баяжмал дахь зэсийн агуулга нь 25 хувиас дээш болгон баяжуулдаг байна.

Ил уурхайгаас хүдэр янз бүрийн хэмжээтэй гарна. Хүдрийг уурхайгаас 320 тоннын даацтай 28 машинаар 24 цагийн турш зөөвөрлөн анхдагч бутлуурт хийнэ. Тэнд 200 мм-ээс доош хэмжээтэй бутлагдсан хүдрийг туузан дамжуулагчаар бөмбөгөр агуулахад авчирна. Агуулахаас нээлхийгээр туузан дамжуулагчид шилжин хоёр том тээрэмд бутална. Бутлагдаж гарсан хүдрийг шигшиж дөрвөн бөмбөлөгөн тээрэмд оруулна. Тэндээс цеклон руу орж бутлагдсан нарийн хүдэр нь хөвүүлэн баяжуулах процессд орж, бүдүүн нь буцаад тээрэм руу явж дахин бутлагдана. Нунтагласан хүдрийг хийн бөмбөлгөөр наалдуулан зэс, металиа салгаж аваад уснаас нь салгаж хатааж өтгөрүүлнэ. Хамж авсан баяжмалаа хатааж нягтруулж авсныхаа дараа түр агуулахад оруулж тэндээсээ савлах үйлдвэрт яг гурил шиг савладаг юм билээ. Хоёр тонны жинтэй савласан ууттай баяжмалаа 16 ширхгээр нь нэг машинд ачаад гадаад зах зээлд гаргаж байна. Хэдийгээр баяжуулах үйлдвэр ашиглалтад ороод дөрөвхөн жил болж байгаа ч 1.5 сая тонн баяжмал экспортолжээ.

Монгол Улс дэлхийн хэмжээний том ордтой, хүдэр баяжуулах орчин үеийн үйлдвэртэй болж, эцсийн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа нь харагдах, баригдах талаасаа том дэвшил.

АЖИЛЧДЫН ГОЛ УРИА АЮУЛ ОСОЛГҮЙ АЖИЛЛАХ

Харин тоологдохгүй хэмжигдэхгүй ач тус олон байна. Оюутолгойн үйлдвэрийн бүтээн байгуулалт, барилгын ажлын үед 17 мянган ажилтан байжээ. Ээлжээр амраад явсан хүмүүсээ хасахад 12 мянган хүн өдөр бүр тогтмол ажиллаад барьж байгуулсан байна. Одоо бол 2800 орчим хүн ажиллаж байна. Тэдний 95 хувь нь монгол залуус, тэднээс 21.6 хувь нь өмнөговьчууд ажиллаж байна. Ажилчид 14 хоног ажиллаад долоо хоног амарна.

Баяжуулах үйлдвэрт гадаадад сургалтад хамрагдаж бусад орны уурхай, үйлдвэр дээр дадлага эзэмшсэн хүмүүс ажиллаж байна. Энд Монгол Улсын хувьд ийм төрлийн үйлдвэрийг цаашид ашиглаад, аваад явах чадвартай хэдэн үеийн туршлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаагаараа Оюутолгойн уурхайн мөнгөөр хэмжишгүй үнэлэмж юм. Дотоодын их дээд сургуульд оюутолгойн хөрөнгөөр 200 гаруй залуус сурч байна.

Ажилчид "Манлай”, "Оюут” гэсэн хоёр кемпэд амьдардаг. Өглөө 07:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл ажиллана. Өдрийн гурван хоол нь амт чанар сайтай, сонголт ихтэй. Байрууд нь тохь тухтай. Өрөөндөө зурагт үзээд, wifi ашиглан интернэтэд холбогдох боломжтой. Чөлөөт цагаараа спорт заал, хөлбөмбөгийн талбай, ширээний болон агаарын теннисний талбайд тоглоно. Фитнессийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй учраас залуус бие бялдараа хөгжүүлэх боломжтой. 128 хүний суудалтай "Зэрэглээ” кино театрт нь яг одоо хотод гарч буй шинэ кинонууд гарч байна лээ. Номын сангаасаа гэрээр ном авч унших боломж  байна. Хамгийн гол нь энэ бүхэн ажилчдад үнэгүй. Мөн оройд алжаал тайлж шар айраг, дарс уух бол баар нь 18:00-21:30 цагийн хооронд ажиллана. Өглөө ажилтай учир энд хэтрүүлж хэрэглэх, согтох ойлголт байхгүй.

Энд олон улсын өндөр төвшний сургалтад хамрагдаж сертификат авсан эмч нарын баг Оюутолгой уурхайн болон ойролцоох орон нутгийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлэх үүрэгтэй байна. Эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэх зургаан ортой. Яаралтай осол аваар гарахад 50 хүртэл хүнийг хүлээн авах боломжтой. Хөдөлмөрийн эрүүл мэндийн хэсэг болон эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх хэсгээс бүрддэг юм билээ.

Оюутолгойн уурхайн ажилчдын гол уриа аюул осолгүй ажиллах. "Рио тинто” компани дэлхийн 40 гаруй оронд ажилладаг туршлагатай компани. Уул уурхайн үйлдвэрлэлд осол аваар гардаг. Гэхдээ дэлхийн статистикийн дундаж хэмжээнээс Оюутолгойн уурхай нэлээд бага үзүүлэлттэй яваа нь тэдний аюулгүй ажиллагаанд онцгой анхаардагийн илрэл. Хүн ажлаа аюул осолгүй хийж дуусгаад хайртай хүмүүстээ гэр бүлдээ харих ёстойг маш сайн ухамсарласан юм билээ.

Ямартаа ч монголчуу­дын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Оюутолгойн уурхай өнөөдөр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Удахгүй далд уурхайн ажил үргэлжлэн явах төлөвлөгөө нь батлагдсан, зарцуулах мөнгөний асуудал нь нааштайгаар шийдэгдэж байгаа учраас он гараад далд уурхайн ажил эхлэх болов уу гэсэн хүлээлт энд байна. Далд уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлвэл хоногт 30 мянган тонн хүдрийн баяжмал гаргаж авах хүчин чадалтай юм байна.

Х.Монголхатан

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Оюутолгой дэлхийн хамгийн том 10 үйлдвэрийн нэг болжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани