- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
2050 он гэхэд ургамал, амьтдын дөрөвний нэг нь мөхнө
Хэрвээ хүлэмжийн хийн ялгарал энэ түвшиндээ байсаар байх юм бол 2050 он гэхэд бидэнд одоогоор мэдэгдэж буй амьтан ургамлын төрөл зүйлийн дөрөвний нэг нь мөхнө хэмээн эрдэмтэд үзэж байна. Манай гаригт үргэлжилж буй дулаарлаас болж сөнөхөд хүрээд буй амьтны арван зүйлийг Даян дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) нэрлэж, гаргасан жагсаалтдаа дээрх баримтыг хавсаргажээ.
Сөнөх аюултай амьтдын жагсаалтад эхний байрт бичигдэж, дулаарлын аюулын түгшүүрийн дохио болж буй амьтан бол цагаан баавгай. Учир юу гэвэл цаг агаар энэ эрчээрээ дулаарвал XXI зууны дунд гэхэд хойд туйлын зуны мөсний 42% хайлж, 75 жилийн дараа цагаан баавгай хэмээх төрөл зүйл устах ажээ.
Балба, Энэтхэг хоёр улсын хилийн зурваст орших Сандарбаны ширэнгэн ойд амьдардаг бенгалын бар жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Жил бүр далайн түвшин 4 миллиметрээр нэмэгдсээр байгаагаас болж 50 жилийн дараа гэхэд энэ барын эзэмшил нутгийн 70% усанд автах ажээ.
Гуравдугаар байрт хэдэн арван жилийн дараа 80%-иас илүү нь устаж үгүй болох шүр жагсаж байна. 1998 онд гэхэд л цаг агаарын нөхцлөөс шалтгаалан өнгөө алдсанаасаа болж дэлхийн нийт шүрний нөөцийн 16% нь үхжээ. Сүүлийн жилүүдэд урьд хожид байгаагүй халуун болж буй нь усны мандалтай бараг л ижил түвшинд оршин байдаг шүрэн арлуудыг тэжээгч бодисуудыг байхгүй болгож, бүрмөсөн өнгө алдуулж байгаа юм.
Ногоон тив Австралид хур тунадас багасч, халуун хуурай болсноос
шалтгаалан олон амьтныг мөхөл үхлийн ирмэгт хүргээд байгаа ажээ.
Валлабийн, коалын, модны гэхчлэн олон төрлийн имжний амь хутганы ирэн
дээр ирээд байна.
Мөн Арктикийн мөсний талбай багасч байгаагаас болж
халим ч бас мөхөж байна хэмээн эрдэмтэд үзжээ. Нарвал хэмээн нэрлэгддэг
нэгэн зүйлийн ганц эвэрт халим, бас белуха хэмээх хойд туйлын усанд
амьдардаг том биет далайн гахайн төрлүүд үүнд багтаж байна.
WWF-ийн жагсаалтын зургаадугаарт дөрвөн төрлийн оцон шувуу оржээ. Эдгээр шувууны тоо сүүлийн жилүүдэд эрс цөөрсөн байдаг. Дэлхийн дулаарлаас болж арктикийн мөс хайлж, усны амьтад цөөрч ховордож буй нь далайгаас хоол тэжээлээ олж амьдардаг оцон шувуудыг хүнд байдалд оруулж байна. Хаан оцон шувуу хэмээн нэрлэгддэг нэгэн зүйлийн сүргийн тоо толгой сүүлийн 50 жилд хоёр дахин буурчээ. Антарктикийн баруун хойд эрэгт адели оцон шувууны тоо сүүлийн 25 жилд 65%-иар хоргодоод байна.
Мөхөх аюултай амьтдын жагсаалтын долдугаарт далайн яст мэлхий бичигдээд байна. Учир юу гэвэл өндгөө булсан үүрний нь дулааны хэм далайн яст мэлхийн үр төлийн хүйсийг тодорхойлж байдаг бөгөөд хүйтэн сэрүүн бол эр, халуун дулаан бол эм зулзага бүрэлдэж байдаг. Далайн яст мэлхийн үүрээ засдаг газар нутаг дулаарснаас болж эр зулзаганы тоо багасч цаашдаа энэ төрөл зүйл хэвийн өсч үржих нөхцөлгүй болж байгаа ажээ.
Орангутан бичний уугуул нутаг болох Индонезийн хоёр аралд дулаарлаас болж борооны улиралдаа хэт их бороошиж, хуурай улиралд гарах түймрийн тоо нэмэгдээд байна. Орангутан нь хөдөлгөөн удаантай амьтан тул түймэрт ихээр өртөх болжээ. Сүүлийн аравхан жилийн дотор энэ бичний тоо 30-50% буураад байна. Цаашдаа зөвхөн Азид байх, орангутаны ганцхан төрөл зүйл нь хэдхэн арван жилийн дотор үгүй болж мэдэхээр байгаа аж.
Есдүгээр
байрт заан орж байна. Зааны нутаг болох Африкийн Сахарын цөлөөс
урагшаах мужид цаг агаар урьдчилж таамаглахын аргагүй болжээ. Энд
хуурайшилт хурдсаж байгаагаас зааны сүрэг хумигдаж байгаа юм.
Австралийн
цахлай шувуу жагсаалтын эцэст бичигджээ. Австралийн цахлай шувууны
долоон төрөл зүйл байдгийн зургаа нь зөвхөн нэг газарт үүрээ засдаг нь
тэд бүгд зэрэг устах шалтгаан болоод байна. Мөн дулаан усанд идэш тэжээл
нь ховор болсон тул олон шувуу тэжээлийн хомсдлоос болж үхэж байгаа
ажээ.
Эх сурвалж: РИА Новости
Эх сурвалж: http://duuren.mn/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||