- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
МАН нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмэхийг эсэргүүцлээ
УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар оролцлоо. Тэрээр 2016 оны төсөвтэй холбоотой гурван асуудлаар мэдээлэл хийсэн юм. Эдгээр нь зээлийн төлбөр, төсвийн алдагдал, нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварын асуудал юм.
Ч.Хүрэлбаатар гишүүний мэдээлснээр бид ирэх онд зөвхөн зээлийн хүүнд 663 тэрбум төгрөг төлөх аж. Харин үндсэн зээлийн төлбөрт 2 их наяд 400 тэрбум төгрөг төлөх юм байна. Нийт 3.4 их наяд төгрөгийг зээлд төлөх болж байна. Гэтэл ирэх онд манай улс нийтдээ 6.9 их наяд төгрөгийн орлого олохоор тооцоолжээ.
Тэгэхээр орлогынхоо талыг зээл, түүний хүүнд төлөх аж. 6.9 их наяд төгрөгийг ч УИХ дахь МАН-ын гишүүд өөдрөг төсөөлөл хэмээн шүүмжилж, төсөв дампуурлаа гэж дүгнэв.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ирэх оны төсвөөс эдийн засгийг эрүүлжүүлэх бодлого олж хараагүйгээ ч онцоллоо. Түүний хэлснээр эдийн засгийг гурван зүйл хөдөлгөдөг аж. Эдгээр нь хөрөнгө оруулалт, хэрэглээ, экспорт юм байна.
"2012 оны сонгуулийн дараа гадны хөрөнгө оруулагчид Монголыг орхин гарсан. Жилд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж байсан манай улсад энэ жил гаднаас хөрөнгө оруулаагүй. Ирэх онд найдлага тавих хөрөнгө оруулалт алга.
Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унасан учраас экспортын орлого ч ирэх онд өсөхгүй. Тэгэхээр бидэнд хэрэглээг нэмэх гэсэн сонголт л үлдэж байна. Гэтэл цалин, тэтгэврийг нэмэхгүй, улсын төсвөөр гүйцэтгэх үйлчилгээний зардал өсөхгүй, харин ч буурсан. Иргэд орлогогүй, ААН-үүд хямарсан байдалтай байна” гэж Ч.Хүрэлбаатар гишүүн ярив.
Иймд шатахууны зардлыг бууруулах ёстой гэж МАН үзжээ. Дэлхийн зах зээлд энэ бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилд гурав дахин унасан. Харамсалтай нь 2016 оны төсөвт нефтийн бүтээгдэхүүнд ноогдуулдаг онцгой албан татварыг төрөл тус бүрийн тонн тутамд 200 мянган төгрөгөөр нэмэхээр Сангийн яам тооцоолсныг буруу гэж сөрөг хүчин шүүмжлэв.
УИХ дахь МАН-аас дэвшүүлсэн дараагийн санал нь алдагдалгүй төсөв батлах юм. Алдагдалтай төсөв баталвал өр дахин нэмэгдэнэ. Айл өрх ч орлогоосоо давсан зардалтай байвал зөрүү нь өр, зээл болдог шүү дээ. Цаашлаад зээлийн хүү, үндсэн төлбөр улам л өснө. Иймд ирэх оны төсвийг алдагдалгүй батлах хувилбарыг Сангийн яамнаас оруулж ирэх хэрэгтэй гэв.
Эцэст нь хэлэхэд сонгуулийн дараа Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, есөн яамтай болно. Энэ өөрчлөлтийг ирэх оны наймдугаар сараас биш, нэгдүгээр сараас мөрдөх нь зөв. Ингэж зардлаа хэмнэх боломжтой гэж МАН-ын бүлэг шийдвэрлэжээ.
Ирэх оны мөнгөний бодлогыг Монголбанкнаас өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан. Мөнгөний бодлогын гол зорилго нь инфляцийг бууруулах. Гэтэл төсөвтөө нефтиэс авах онцгой албан татвараа нэмчихээр инфляци яаж буурах юм бэ. Төсөв, мөнгөний бодлого уялдахгүй байна. Онцгой албан татварыг зөвхөн төсвийн цоорхойг нөхөх гэдгээр битгий хар. Харин ч зоримог шийд гарган, энэ татварыг бууруулах ёстой гэв.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||